sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт энэ оны 4-6 дугаар сард долоон хувь болж буурчээ. Энэтхэгийн Засгийн газрын мэдэгдсэнээр, тус улсын ДНБ-ий өсөлт энэ оны хоёрдугаар улиралд долоон хувиар өссөн байна.Энэ нь судалгааны байгууллагуудын урьдчилан таамаглалаас доогуур үзүүлэлт юм. Судалгааны байгууллагууд ДНБ-ийг 7.5 хувиар өснө гэж үзэж байжээ.
 
Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар газрын наймаа хийх журам болон татварыг тогтолцоог хялбаршуулахын тулд хуулиудаа шинэчлэх замаар эдийн засгийн өсөлтөө дээшлүүлэхийг зорьж байна.
 
Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ үед Энэтхэгийн Засгийн газар эдийн засгийн шинэчлэлтүүдийг хэрэгжүүлж чадах эсэх ажиглагчдын анхаарлыг татаж байна.
 
Залуучууд голдуу 1.2 тэрбум хүн амтай Энэтхэгийн зах зээлд хөл тавихыг хүсч буй дэлхийн хэмжээний пүүс компаниудын тоо нэмэгдэж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"