sonin.mn
МОСКВА. /NHK/. Умард Солонгосын цэргийн найрал хөгжмийн хамтлаг ОХУ-ын Москва хотноо хамгийн анхны тоглолтоо хийсэн нь хоёр орны нөхөрсөг харилцааг илтгэж байна.
 
ОХУ болон Умард Солонгос 2015 оныг нөхөрсөг харилцааны жил болгон тунхагласан бөгөөд үүнийг тохиолдуулан өчигдөр уг арга хэмжээг зохион байгуулсан байна. Умард Солонгосоос ОХУ-д суугаа Элчин сайд Ким Хён Жун болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов концертыг үзэж сонирхжээ.
 
Эрэгтэй найрал дуучид хоёр орны армийн дуу болон ОХУ-ын үндэсний дууг дуулж сонирхуулсан байна. Энэ арга хэмжээ нь хоёр орны нөхөрсөг харилцааг илтгэсэн тод жишээ юм гэж Умард Солонгосын Элчин сайд сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг