sonin.mn
ПАРИС. /NHK/. Цэвэр санхүүгийн шалтгаанаас болж эх орноо орхин гарсан хууль бус цагаач болон дүрвэгч хоёрын хоорондох ялгааг ялгаж салгах ёстой гэж Францын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдэв.
 
Ла-Маншийн хоолойд ойр оршдог Кале боомт хот дахь дүрвэгчдийн төвөөр Вальс ЕХ-ны албаны хүмүүсийн хамт зочилжээ. Уг төвд Их Британи руу нэвтрэх хүсэлтэй 3000 орчим цагаач байрлаж байна.
 
Хууль бус цагаачдыг хүлээн авах асуудалд хатуу хориг тавих хэрэгтэй гэдгийг Вальс дахин мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр, 1500 орчим хүнд хүрэлцэх майхнуудыг ЕХ-ны тусламжийн хамт ирэх жил гармагц илгээх тухай дурджээ. Энэ жилийн байдлаар Ойрхи Дорнод болон Африкийн 320 мянга гаруй дүрвэгч Европыг зорин Газар дундын тэнгисийг гаталсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг