sonin.mn
Ховд аймгийн нийгэм, улс төр мэдээллийн тогтмол хэвлэл “Шинэ мэдээ” сонин, Үндэсний мэдээллийн сүлжээ “Эх орон 21” сайт, Орхон аймгийн телевизүүдийн холбоо хамтран Ховд аймгийн “Шилдэг 50 улс төрч”-ийг шалгаруулна.
 
“Шилдэг улс төрч”-ийг шалгаруулах төсөл 2015 оны 8 дугаар сарын 01-ээс 2015 оны 11 сарын 25 хүртэл 4 сарын хугацаанд 6 үе шаттайгаар хэрэгжиж дүнгээ гаргана. Төрөө байгуулах, төрийг удирдахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд төслийн гол зорилго оршино.
 
Улс төр нийгмийн амьдралд шинээр орж ирж байгаа залуу үеийг олонд таниулах тэднийг тодруулах, сурталчилахад энэ төсөл жинтэй хувь нэмэр оруулна.
 
“Шилдэг 50 улс төрч” шалгаруулах төсөл нь Монгол улсын 21 аймаг, бүх сумдад нэгэн зэрэг хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Төслийн Ерөнхий зохион байгуулагчаар “Эх орон 21” сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо ажиллаж байна.
 
Аймаг бүрт төслийг хэрэгжүүлэх дэд хороо ажиллах бөгөөд үндэсний хэмжээнд нэгдсэн нэг удирдламжийн дагуу зохион байгуулна.
 
 А.Бямбасүрэн /Ховд аймаг/
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг