sonin.mn
ВАШИНГТОН. /U.S. Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Даниел Рассел Мьянмар, Хятад болон Монгол Улсад айлчилна.
Рассел энэ сарын 8-9-нд Монголын нийслэл Улаанбаатар хотод айлчлан хоёр талын жил тутмын зөвлөлдөх уулзалтыг хийнэ.
 
Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монголын нөлөө бүхий албан тушаалтнуудтай уулзан түншлэлээ бэхжүүлэх арга замыг хэлэлцэхээс гадна ардчилалд шилжсэний 25 жилийн ойн баярын мэндийг Монголд хүргэнэ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"