sonin.mn
БУДАПЕШТ. /NHK/. Ойрхи Дорнод болон Африкаас цагаачид, дүрвэгчид олноороо очих болсны улмаас Европын улсуудын галт тэрэгний буудлууд хаагдахад хүрч, төмөр замын үйлчилгээ саатаж байна. Унгарын нийслэл Будапешт хотын Германы чиглэлийн терминал руу дүрвэгчид болон цагаачид олноороо дайрсны улмаас тус төмөр замын буудал өчигдөр түр хаагджээ. Зарим чиглэлд галт тэргийг явуулахаа цуцалж, заримынх нь хөдлөх цагийг хойшлуулсан байна.Дүрвэгчид болон цагаачдын олонх нь Австрийн Вена хотоор дамжин эдийн засгийн хувьд хүчирхэг Германыг зорьж байна.Вена хотод сайн дурынхан галт тэрэгний буудал дээр байсан дүрвэгчдэд хоол, ус өгчээ. Тус хотын Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тус хотод урьд нь долоо хоногт 100 орчим дүрвэгч болоод цагаачид очдог байсан бол одоо тэдний тоо өдөрт 3000 гаруй болж нэмэгджээ.
 
Э.Сүрэн