sonin.mn
Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аян 17 дахь жилдээ үргэлжилж байна.
Залуучууд өөрсдийнхөө санаачилгаар эхлүүлсэн уг ажил нь амьдралын баталгаажих түвшин доогуур амьдралтай бяцхан дүү нартаа туслах зорилготой юм. Тус аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүх­баатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэ­лэнгэ голын бэлчрээр гол гаталж явaaд, найман сартай хүүгээ тэврэнхарамсалтайгаар алга болсон Н.Саран­чимэг гэдэг эмэгтэйн өнчирч хоцорсон хөвгүүдэд бага ангиа төгсөх хүртэл нь Монголын Залуучуудын холбооноос хичээлийн иж бүрэн хэрэгслээр хангахаар болсон юм. Өнчирч үлдсэн У.Ууганбаатар, У.Батсүх болоод тэдэнтэй цуг амьдардаг 5 хүүхдийг Монголын Залуучуудын холбооны хамт олон хичээлийн шинэ жилийн өмнө эргэн очиж,хичээлийн иж бүрэн хэрэгслийг нь гардуулж өглөө. Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат байгууллагууд болох “Төмөр Трейд” ХХК,  “Bravo shop”-ийн салбар болох “Baby bravo Mini bravo”, “Ханбогд капитал” ББСБ-ынхан хандивласан байна.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг