sonin.mn
Тус улсад  Гадаадын иргэд болон компаниуд хөдөө аж ахуйн зориулалтаар авсан газраа төрийн  өмчид буцаан шилжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байна.
Орос улсын Хөдөө аж ахуйн яам  “Хөдөө аж аж ахуйн зориулалтын газрыг эргэлтэд оруулах тухай” Холбооны улсын хуулинд өөрчлөлт  оруулах тухай “ хуулийн төсөл  боловсруулжээ.  Тухайлбал, Гадаадын иргэд болон компаниудын түрээсээр эзэмшиж байгаа  хөдөө аж ахуйн зориулалтын газрын ашиглалтын журамд  өөрчлөлт оруулахаар  тусгажээ. Хуулийн төсөлд  хөдөө аж ахуйн зориулалтын газрыг  оросын иргэдэд 3-49 жилээр, гадаадын иргэдэд 3-10 жилийн хугацаатай олгох тухай “Известия” сонин өнөөдрийн дугаартаа  уламжилжээ. 
Дамшрамд хэлэхэд, тус улсын газар тариалангийн цогцолбортой холбоотой гадаадын иргэдийн  тулгамдсан асуудал  эртнээс  хуримтлагдаж  байсан билээ. Гэтэл  2015  оны  зун Өвөрбайгалийн  эрх баригчид БНХАУ-ын “Zoje Resourses Investment “ компанид 49 жилийн хугацаатай 115 мянган га газар түрээслүүлэх тухай гэрээ байгуулсан явдал олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан юм. Хачирхалтай нь, түрээсийн гэрээнд  хэрвээ хятадын тал гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн тохиолдолд дахин 200 мянган га газрыг түрээслүүлэхээр шилжүүлнэ гэж дурдсан байжээ. Энэхүү эгзэгтэй гэрээний  үнэлгээ   24 тэрбум  рубли  байв. Үүний улмаас бий болоод байсан олон нийтийн эсэргүүцэл хурцдаж, гагцхүү  Өвөрбайгалийн хязгаарын тэргүүний хятадын хөрөнгө оруулагчидтай холбоотой  эл асуудалд хамгийн хатуу арга хэмжээг авах болно  гэсэн албан ёсны  мэдэгдлийн  дараа  намжсан юм.
 
 
Хөдөө аж ахуйн яамны  хэвлэлийн  албанаас сэтгүүлчдэд  хийсэн мэдээлэлд, одоо мөрдөж байгаа хуулиар тус улсад  гадаадын иргэд нь хөдөө аж ахуйн зориулалтын  газар эзэмших эрхгүй гэж тайлбарлав. 2001 он хүртэл тус улсын хуульд гадаадын иргэд газар эзэмшихэд хориг байгаагүй ажээ.  Хуулийн төсөлд  “гадаадын иргэдийн газар эзэмших эрхийн  тухай ” асуудлыг нэг мөр  шийдвэрлэхээр заажээ.  Яамны үзэж байгаагаар, хууль 2016 оноос хэрэгжих гэнэ.
 
 
Москва хот. А.Огторгуймаа 
 
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг