sonin.mn
Монголбанкны гаргасан тайлангаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 2.3 хувь нь хугацаа хэтэрсэн бол 0.6 хувь нь чанаргүй буюу эргэн төлөх боломжгүй зээлийн ангилалд багтжээ.
Үүнийг өмнөх сартай харьцуулбал хугацаа хэтэрсэн зээл 0.5 нэгжээр, чанаргүй ангиллынх 0.1 нэгжээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин өнгөрсөн долдугаар сард эргэн төлсөн зээлийн хэмжээ 24.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх сараас 36 хувиар,  өмнөх жилээс 8.7 хувиар багасчээ. Сүүлийн үед орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн ч зээл олголт буурсан бөгөөд үүнийг орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулсан журмын хэрэгжилттэй холбон тайлбарлаж байна.
 
Өнгөрсөн 7 дугаар сард арилжааны банкууд 1161 зээлдэгчид 61.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 230.5  тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 73 мянга давжээ. Долдугаар сард шинээр зээл авсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал буурсан үзүүлэлттэй гарсан байна.
 
Б.Заяа
 
 

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг