МАН-ын дарга М.Энхболдоос улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах асуултад хариулт авлаа.
-Сонгууль болоход жил хүрэхгүйн хугацаа үлдээд байхад хууль нь тодорхойгүй байна. Энэ талаар та бүхэн улс төрийн намын удирдлагуудтай санал бодлоо солилцсон. Намууд ямар тогтолцоог түлхүү дэмжиж байна вэ?
-Улс төрийн намуудын удирдлагын зүгээс сонгуулийн холимог тогтолцоог түлхүү дэмжих байр суурийг илэрхийлж байна. Мөн хар машинаар санал тоолж байгаа өнөөдрийн эрх зүйн орчныг өөрчлөх, хяналт тавих ёстой гэж үзэж байна. Тэр бүү хэл, зарим нь хар машины шаардлага байхгүй гэдгийг ч хэлж байна. Сонгуулийг зохион байгуулахдаа улс төрийн намуудад оролцоо бий болгох ёстой. Ерөөсөө зөвхөн төрийн албан хаагчдаар сонгуулийг зохион байгуулж хийлгэх нь буруу, сонгуулиас үүдэлтэй маргааныг тодорхой хугацааны дотор, тодорхой байгууллага шийдвэрлэдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэх зэрэг цөөнгүй асуудлыг хөндөж байна л даа. Цаашлаад сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байхад өмнөх сонгуулийн маргаан дуусаагүй байх гэх мэт байдлыг гаргахгүй байх ёстой зэрэг саналыг намуудаас гаргасан .
-Уг нь, энэ оны долдугаар сард Сонгуулийн хуулийг батлахаар тохиролцож танай нам Ч.Сайханбилэгийн засагт орсон шүү дээ. Хэдийгээр одоо засгаас гарсан ч гэлээ энэ хуулийг боловсруулах, батлах зэрэгт талууд анхаарал хандуулаагүй хэрэг үү?
-Бид энэ Засгийн газарт хамт рахдаа өнгөрсөн долдугаар сарын 1-н гэхэд Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад батал сан байна гэдгийг АН-ын удирдлагуудтай тохиролцож ажиллаж байсан. Харамсалтай нь, энэ яриа хэлэлцээр үгүй болсон. Өнөөдрийн байдлаар Сонгуулийн хуульд УИХ-ын даргын шийд- вэрээр байгуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч УИХ-д өргөн барих шинж ажиглагдахгүй байгаа учраас нэг намын биш Монголын нийт улс төрийн намыг сонсч байж энэ асуудлыг нэг тийш болгох ёстой юм гэдэг саналыг МАН гаргаж байна гэж ойлгож болно.
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө ямар журмаар хэрхэн явуулах эрх зүйн орчныг нь тодорхой болгосон байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар өргөн бариагүй байгаа хуулийг хуулийнхаа хугацаанд хэлэлцэж амжих юм болов уу?
-Ирэх арванхоёрдугаар сар буюу шинэ он гарахаас өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцсэн байх учиртай. Тийм ч учраас бид чуулганы завсарлагааны үед буюу ээлжит чуулган эхлэхээс нэг сарын өмнөх хугацааг ашиглахын тулд улс төрийн намын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
-МАН Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн хүлээн авч байгаа вэ. Дэмжих үү?
-Улс төрийн намууд энэ асуудлыг зөвшилцлийн үеэр их хөндсөн. Ер нь анхнаасаа Өршөөлийн хуульд МАН ямар байр суурьтай байсныг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын дарга удаа дараа хэлэхдээ “Эрүүгийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хуулийг гаргана. Нөгөөтэйгүүр аль нэг УИХ-ын гишүүн эсвэл аль нэг бүлгийн санал, хүсэлтээр Өршөөлийн хуулийг гаргадаггүй. Засгийн газар түүнийг оруулж ирж гаргах ёстой” гэдэг байр суурийг сүүлийн жил гаруйн хугацаанд баримталж байсан. Гэхдээ тэрбээр энэ байр сууриасаа буцсан. Өнөөдөр батлагдаад байгаа Өршөөлийн хууль өмнө нь Засгийн газрын өргөн барьснаас шал өөр буюу танигдахаа больсон. Энд маш олон зүйлийг өршөөлд хамруулахаар ярьсан, оруулсан байсан. Бид анхнаасаа үүнд эсрэг байр суурьтай байсан. Тэр ч бүү хэл, бид хамгийн эцсийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Учир нь Засгийн газрын өргөн барьсан хууль зүс нь хувирсан учраас оролцохгүй гэдэг байр сууриа ч илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэх зүйл заалтыг бид эсэргүүцэж байгаа юм. Түүнээс биш Өршөөлийн хуулийг нийтэд нь эсэргүүцсэн зүйлгүй шүү дээ. Гагцхүү өнөөдрийн гарсан Өршөөлийн хууль, түүнд тавьсан хоригийг аваад үзэхээр хориг тавьбал хууль нийтдээ үйлчлэлгүй болохоор тавигдсан. МАН бол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ хоригийг хүлээж авсныхаа дараа цаашид энэ нь ямар хууль болох юм бэ гэдгийг УИХ дахин авч үзэж, хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Энэ үед бид авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдсон эрүүгийн хэргүүдийг цаашид өршөөлд хамруулахгүй байх. Бусад хэргийг өршөөлд хамруулах байдлаар ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-МАН-ын бүлгийн 26 гишүүн бүгдээрээ хоригийг дэмжиж чадах юм уу, гишүүдээ хайрцаглаж чадна гэж ойлгож болох уу?
-Бид энэ асуудлыг олон талаас нь ярилцаж байж, намын Удирдах зөвлөлөөр улс төрийн шийдвэр гаргасан. Манай нам гаргасан шийдвэртээ бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгтэй дэмжиж оролцдогыг та бүхэн мэдэх байх.
-Сонгуулийн хууль удаашралтай байгаа нь улс төрийн намууд тохиролцоонд хүрч чадахгүй байгаатай холбоотой гэдэг мэдээлэл гараад байгаа. Үүнд та тайлбар өгнө үү?
-Ер нь сүүлийн үед муу л юм бол МАН. Баруун хойд хар овоохой гэдэг шиг ярьдаг болсон. Төрийн албан хаагч өөрчлөгдсөн ч, төр засгийн ажил удааширсан ч МАН- тай холбоотой гэж ярьдаг болсон. Гэтэл үнэн хэрэгтээ Сонгуулийн хуульд маш олон чухал саналыг ажлын хэсэгт нь оролцсон манай намын гишүүд гаргасан. Өөрөөр хэлбэл, бид энэ хууль дээр ойлголцохгүй байгаа зүйлгүй. Харин сонгуулийн тогтолцооны хувьд санал зөрүүтэй зүйл бий. Энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд бид Сонгуулийн тогтолцоогоор Ард нийтийн асуулга явуулъя гэдэг санал гаргаад тогтоол өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн төрийн эрхийг барьдаг юм бол сонгуулийн ямар тогтолцоогоор явуулахаа өөрсдөө шийдэг гэдэг үүднээс эрх баригчдад УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Гэтэл үүнээс хойш багагүй хугацаа өнгөрчихөөд байхад энэ санал үндсэндээ УИХ- ын даргын ширээний шургуулганд хэвтэж байх жишээтэй. Энэ мэтийн 1-2 асуудалд л санал зөрүүтэй байгаа. Нэг ёсондоо бид зарим нэг асуудлыг олон түмний санаа бодолд тулгуурлаж шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа болохоос өөр санал зөрүүтэй зүйл байхгүй. Харамсалтай нь энэ хуулийн төслийг оруулж ирэх найдвар байхгүй байгаа учраас бид үндэсний зөвшилцлийг зохион байгуулсан гэж ойлгож болно.
М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж : "Монголын үнэн"
Сэтгэгдэл0
huuli vilchildgvi aimshigt avilagchid
Ta nar muu unen sh de
Газрын наймаачин.
Ухаантай ш дээ! Гулдийчээд!
хотын газрын наймаачин миеэ халх голын газрын наймаачин элэгээ нар хятадын тагнуул нямдоржтой хүсэл зорилгоо нэгтгэв
Газрын наймаачин луйварчин баян хятад хүн МАН-ыг толгойлж байна гэдэг чинь МАН хятад данжаадуудын мафийн байгууллага болсон гэдгийг баталж байгаа юм.
Чи гулдийчээд мэдлэгтэй ш дээ!
М.Энхболд Сүүлийн үед муу л юм бол МАН. Зүүн өмнөд данжаадын шавар тагз гэдэг шиг ярьдаг болсон
Ер нь бол Монголын дампуурал муу бүхэн одоогийн МАН-ынхантай холбоотой.
засарч муу хошног долоогч вэ?? ард түмэн юу ч мэдэхгүй та нар шиг тархины тэмбүүгээр өвчлөөгүй л баина даа
Hytadyyd hytadyyd!
Ер нь бид хэнээр удирдуулсан ямар нам вэ? Гэж бодох юм бол бидэнд хариулт нь аяндаа л гараад ирнэ! Эх нь булингартай бол адаг нь булингартай гж! Одоо ч идэж уухыг ч узуулж огдог л хумуус байна даа! Шинэ хумууст итгэлээ огох цаг иржээ!
Хужаа улсуудаар удирдуулж байгаа.
odoo ene AH MAH 2iig tuuhiin hog deer hayaachee. ene humuus odoo negent sain saihan zuil hiij buteeh yamar ch chadvargui ene chigeeree duusna shd. manai mangaruud saya AH iig songood demii yum bolloo. odoo butsaagaad MAH aa songonoo geed l baij baigaa da. yana daa yana
Зугээр ш дээ ард тумэн чинь гулдийчээд мэдлэгтэй ш дээ! Харин ходоонийхон ч засрахгуй ухаантай л даа! Гулдийчээд!
Mongolchuud yadarsan mongol er huniig zuheegui shuu.chi mongol noyon bolj ulsiin erhk medliig atgaj yavsan gedgee sanaarai.dandaa darga erhk medeltei torson gej bitgii tuurch budilaarai.
Nuur amgalan bol nugas amgalan gedeg biluu?!
Маш үнэн. МАН одоо болно. Та амар даа. МАН моодноос гарсан.
Гулдийчээд тэтгэвэрт гаргах н уу???
МАН, МАХН хоёр, нам болж хуваагдсан том алдаа болсон.
Үнэхээр намдаа хайртай юм дараагийн шинэ лидер ээ гаргаж ир ээ, Тэгж байж энэ нам босно, заавал залуу хүн гэх албагүй,харин лав л Үрэлсүү биш шүү...
Оор байхгуй ш дээ! Бугдээрээ гулдийчээд дууссан ш дээ!
90Jiliin tuuhtei minii namig muu heldeg hen be,
Чиний нам чамайг мартсан ш дээ ! Гулдийчээд ойлголтгуй шдээ!
Хотыг жорлонг болгосон М Энхболд БатҮүлд атаархаж их бачимдаж байгаа нь БатҮүлийн эсрэг хар пиараас харагдаж байна Үнэхээр БатҮүл М Энхболдын үлдээсэн баасыг цэвэрлэх гэж зүтгэж байна л даа
Бат уул мундаг ш дээ! Энхболд ч хоорхон ш дээ ! Гулдийчээд л...!
Энэ хун бол ноен нуруутай гайгуй хун шуу
Туулсан түүхээ 100 жилээ боль 20-н жилээ эргээд хар даа, тэхэд юу гэж хэлмээр байна?