Монголын эдийн засгийн форумаас "Монголын эдийн засгийн чуулган 2012" -ыг угтан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал, түүний давуу болон сул талуудыг эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэж, шинэчлэлийн хэрэгцээ шаардлага, чиг хандлагын талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор "Тэтгэврийн тогтолцоо: Нийгмийн хамгааллын хэрэгсэл болох нь" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийгмийн хамгааллын яамны Стратеги, төлөвлөлтийг газрын дарга Н.Аюуш "Тэтгэврийн тогтолцооны енөегийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам" сэдвээр, Тэтгэврийн ууган сангийн гүйцэтгэх захирал Р.Батсүрэн "Хувийн тэтгэврийн системийн Монгол дахь үүсэл санаачлага"сэдвээр, YXШX-ны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга Ж.Жаргалсайхан "Монгол хүний хөгжлийн нэгдсэн сангийн тухай" сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Хэлэлцүүлгээс гарсан саналууд:
-Ахмад настны нийгмийн баталгааг хангах зорилгоор тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Олон давхаргат тогтолцоо гэдэг нь нийгмийн суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгал, сайн дурын арилжааны даатгал гэсэн гурван давхаргаас бүрддэг.
-Ирээдүйд үүсэх улсын төсвиин ачааллыг хөнгөвчлөх зорилгоор уул уурхайн ашигт малтмалын орлогоос Тэтгэврийн нөөц сан байгуулах асуудлыг хуульчлах.
-Тэтгэврийн тогтолцоог параметрийн хувьд өөрчлөх,
-Эмэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоох насыг үе шаттайгаар нэмэгдүүлж 60-д хүргэх.
-Тэтгэвэр бодох цалин, хөлс, орлогын дараалсан 5 жилийг аажмаар өсгөж, шимтгэл төлсөн бүх хугацаа болгох. "Хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох ажил мэргэжлийн хүмүүсийн асуудлыг тусгайлан шийдэх (шимтгэлийг өндөр тогтоох, нэмэлт даатгал гаргах).
-Тэтгэврийн үнэ цэнийг хадгалах, индексжүүлэх.
-Даатгуулагчийн төлсөн нийт шимтгэлийг дунджаар 1.8 дахин нэмэгдүүлэн буцаан тэтгэвэр болгон өгч байгаа нь одоогийн тэтгэврийн сангийн зардлыг дараа дараагийн үеийн даатгуулагчдын шимтгэлээр санхүүжүүлэх нөхцөлийг бий болгож байна.
-Нэрийн дансны хамралтын хүрээ хангалтгүй байна. 537.3 мянган даатгуулагч нэрийн данс нээлгэсэн боловч, байнга тогтвортой шимтгэлээ төлөхгүй байна.
-Олон мянган малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалын гадна байна.
-НДС-д даатгуулагч шимтгэл телж, тэнд хуримтлал бий болж байгаа боловч, урьдчилан ашиглах боломжгүй.
-Байгалийн баялгаас орох орлогоос хүний хөгжил санг байгуулж, иргэдэд шууд бэлэн мөнгө, эрүүл мэндийн даатгал, боловсролын үйлчилгээнд төлбөр төлж байгаагаас хуримтлал бий болохгүй байна.
-НД-ын тухай хуульд тэтгэврийн үйл ажиллагааг төрийн байгууллага эрхлэхээр зохицуулсан байгаа ч хувийн тэтгэврийн үйл ажиллагааг шууд хориглосон заалт байхгүй.
-Төрийн тэтгэврийн систем болон Хувийн тэтгэврийн систем систем нь нэгдмэл цогц зүйл болохын хувьд Монгол улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд цогц байдлаар шийдвэрлэх.
-Төрийн зохицуулалт, дэмжлэг, чиг үүргийг нарийн тодорхойлж, үйл ажиллагааны тодорхой шалгуур, хязгаарлалтууд, хариуцлагын механизмыг тодорхой тогтоож өгөх.
-Хувийн тэтгэврийн тогтолцоо бүхий орнуудын бэлэн туршлагыг судалж нэвтрүүлэх.
-Тогтолцооны шилжилтийн зардал. Тэтгэврийн тогтолцоог шинчлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхэд хүн амын цонх болон уул уурхайгаас орж ирэх гэнэтийн орлогыг ашиглах хэрэгтэй.
-Тэтгэврийн тогтолцоог хуримтлалын байх уу эсвэл эв санааны тогтолцоо юу гэдгийг тогтох ёстой.
-Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоо сайн дурын үндсэн дээр, төрийн хяналттай байна гэдэг үгсийг хуулинд оруулах хэрэгтэй байна.
Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт
Мөн Эдийн засгийн форумаас төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсөв, түүний төлөвлөлт, зарцуулалтад татвар төлөгч байгууллага, иргэдийн зүгээс хяналт тавих одоогийн тогтолцоо, орчин нөхцлийг тодорхойлох, цаашид төсөв бүрдүүлэгчдийн хяналт, оролцоог сайжруулах, төсвийн зарцуулалтын оновтой байдлыг хангах, хариуцлага талаар санал солилцох, оновчтой шийдэлд хүрэх зорилгоор санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтэн Н.Мандуул "Төсвийн ил тод байдлын тухай" сэдвээр, "Иргэд төсвөө хянана" ТББ-ын зохицуулагч Д.Цэрэнжав "Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт" сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо. Хэлэлцүүлгээс төсөв боловсруулахад иргэдийн оролцоог дээшлүүлэх, аудитийн хяналтыг сайжруулах, аудитын хараат бус байдлыг дээшлүүлэх зэрэг санал дүгнэлтүүд гарч байна.
Хэлэлцүүлгээс гаргасан саналуудаас:
-Төсвийн ил тод байдал гэдэг нь төрийн бүтэц, үйл ажиллагаа төсвийн бодлого, тоо мэдээлэл, төсвийн төлөвлөгөө, төсөөллийн талаарх мэдээлэл нийтэд ил тод байхыг хэлнэ.
-Ил тод байснаар ЗГ, төрийн хариуцлагыг өндөржүүлж, засаглалыг сайжруулах, авлигыг бууруулахад нөлөө үзүүлнэ. Сайн засаглал макро эдийн засгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт.
-Төсвийн гүйцэтгэл, хяналт, тайлагналтын процессийг нээлттэй болгох,
-Өнгөрсөн, одоо, ирээдүйн төсөв болон томхон эрсдэлийн талаарх мэдээлэл
-Мэдээллийг бодлогын анализ хийх, хариуцлагыг тооцох боломжтойгоор боловсруулах
-Цаг алдалгүй мэдээлэх
-Иргэдийн оролцоог сайжруулах тал дээр анхаарч ажиллах ёстой. Тесвийг иргэдэд зориулж, энгийн, хялбар ойлгогдохоор тайлагнах.
-Үр дүнд суурилсан татварын систем байхгүй байна. Төсөв хаана, юунд зориулах талаар иргэдийг сонсдоггүй.
-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд Төсөв санхүүгийн ил тод байдал, тендерийн ил тод байдлын тухай заасан байна. Тодорхой заалт байгаа ч хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай байна.
-Төсөв боловсруулахад нээлттэй санал авах систем байгаа ч тавьсан хугацаанд багтаан иргэд санал өгөхөд хэт давчуу байдаг.
-Төсвийн орлого асар ихээр нэмэгдэж байгаа, төсөв их мөнгөтэй болж байгаа нь сайн засаглалыг бууруулж магадгүй юм. Гадны орнуудын ийм жишээ элбэг байдаг.
-Намуудын мөрийн хөтөлбөрт төсвийн мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах талаар орох ёстой ба үүгээрээ намууд өрсөлдөх ёстой.
-Аймгуудын төсөв ил тод биш байна.
-Өрийн хязгаарын макро үзүүлэлтүүдтэй уялдуулж тогтоосон байдаг. Гэвч хувийн секторийн өр, зээлийг хардаггүй.
-Хөрөнгө оруулалтын жагсаалтыг ил тод болгох
-Аудитийг хэрхэн хараат бус байлгах вэ?
-Нийтийн номын сангийг үйл ажиллагааг сайжруулж, иргэдэд үйлчлэх төвтэй болгох. Төсвийн талаарх мэдээллийн нийтийн номын сангаар дамжуулан мэдээлэх оновчтой. Иргэд номын сангийн иргэдэд үйлчлэх төвөөр дамжуулан төсвийн мэдээллийг асууж, лавладаг байвал зүйтэй.
-Төсөв боловсруулахад баг, хорооны хурлаар санал авах
Эрүүл мэндийн салбар - Асуудал ба шийдэл
Монголын эдийн засгийн форумын эрүүл мэндийн салбарын чиглэлээрх салбар хуралдаанаар хэлэлцэх тулгамдсан асуудал, түүний цар хүрээг тодорхойлох зорилгоор Эрүүл мэндийн салбар - Асуудал ба шийдэл сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны АХБ-ны ЭМСХЗ төслийн зөвлех Ц.Нацагдорж "Эрүүл мэндийн санхүүжилтийн тулгамдаж буй гол асуудлууд, шинэчлэх хэрэгцээ шаардлага" сэдвээр, ЭМЯ-ны ЭМСХ4 төслийн зөвлөх А.Болд "Эмнэлгийн менежментийн өнөөгийн байдал, шинэчлэлийн зорилтууд" сэдвээр тус тус илтгэл тавьсан ба Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч С.Одонтуяа "Эрүүл хот" хөтөлбөрийн танилцуулгыг хийлээ.
Хэлэлцүүлгээс гаргасан саналуудаас:
-Эрүүл мэндийн тогтолцооны цаана удирдлага, тусламж үйлчилгээ зохион байгуулалт, санхүүжилт зэргийг ойлгох хэрэгтэй.
-Өнөөгийн санхүүжилтийн тогтолцоо нь чанартай, үр ашигтайтусламжүйлчилгээг хангалттай санхүүжүүлж чадахгүй байна.
-Өнөөгийн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо нь Төрийн сан, даатгал гэсэн хоёр урсгалаар дамждаг хуваагдмал байна. Үүнийг нэгдсэн сан байдлаар эрүүл мэндийн салбарын улсын төсөв болон даатгалын шимтгэлийг нэг санд төвлөрүүлэх.
-ТҮ-ний санхүүжилтийг бие даасан нэг худалдан авагч байгууллагаар дамжуулах /төсөв, ЭМД/: ТҮ үзүүлэх болон худалдан авах функцуудыг салгах, засаглалын реформ.
-Гүйцэтгэл дээр тулгуурласан санхүүжилтийн тогтолцоог бий болгох.
-Эрүүл мэндийн улсын санхүүжилтийн хэмжээг ДНБ -ий 5 хувьд хүргэх, төрөөс даах эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх.
-Эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох / төлөвлөгөөтэйгээр/.
-Улсын эмнэлгүүдийн хараат бус бие даасан байдал /эмнэлгийн удирдах зөвлөл/.
-Улсын эмнэлгүүдийн санхүү хөрөнгөө уян хатан хуваарилах эрх мэдлийг нэмэгдүүлэх.
-Хувийн салбарын үүрэг тодорхойгүй, зохицуулалт хязгаарлагдмал байна.
-Өндөр технологи/өндөр эрсдэл бүхий технологийн хэрэгцээг тодорхойлсон гэрчилгээ.
-Эмнэлгүүдийн хувьд онцлох тулгамдсан асуудлууд
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт зохистой бус байна.
-Засаглал, хяналт, хариуцлагын тогтолцоо сул байна.
-Тусламж үйлчилгээний удирдлага чанарын тогтолцоо сул байна.
-Эмнэлгийн барилга тоног төхөөрөмж хангалтгүй, нэгдмэл тогтолцоо байхгүй байна.
-Хувийн салбарын үүрэг тодорхойгүй, зохицуулалт хязгаарлагдмал.
-Эмнэлгийн менежментийг сайжруулах чиглэлүүд:
-Эмнэлгийн салбарын бүтэц зохион байгуулалтыг хүн амын хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нийцүүлэн оновчтой, үр ашигтайгаар өөрчлөн зохион байгуулах.
-Эмнэлгийн салбарын зохицуулалт, удирдлагын бие даасан байдал, үр дүнд чиглэсэн хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд салбарын ба эмнэлгийн түвшинд засаглалыг сайжруулах.
-Эмнэлгийн гүйцэтгэлд зохистой урамшуулал бий болгох, санхүүжилтийн эх үүсвэр хоорондын зохицуулалтыг сайжруулах, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахын тулд санхүүжилтийн ба телбөрийн механизмыг шинэчлэх.
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин
Сэтгэгдэл0