УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр гэдэг эрхэм байх. Молекул Батбаяр гэх нь бий. Мань эртэй холбоотой мөнгө төгрөг, тендерийн асуудал байсгээд л хэвлэлээр гарч ирнэ. Тэгсгээд л сураг алдарна.
Хэдэн жилийн өмнө БХЯ-наас албан хаагчдын орон сууц барина гэж 10 тэрбум төгрөгийг нь авчихаад одоог хүртэл барилгаа босгож ашиглалтад өгөөгүй байдаг. Уг нь гүйцэтгэлээр, тодорхой хувиар тасалж өгөх учиртай. Гэтэл Батж.Батбаяр 100 хувь авчихсан. Сүүлдээ өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ нэр дээр байдаг олон компанийн дунд шидээд асуудлыг бүдгэрүүлэхээр оролдож буй “сураг”-ийг хэвлэлүүд бичиж байна. Мөн Бүрэнхааны фосфоритын орд тойрсон маргаан байна. Тэр ордыг түүний хүү Б.Батхишигийн “Талст маргад” ХХК эзэмшдэг байв. 2013 онд Дээд шүүх энэ ордыг ашиглах нь байгаль экологид ноцтой хохирол учруулж, Хөвсгөл далайн экосистемийг эвдэнэ гэсэн шалтгаанаар лицензүүдийг нь цуцлах шийдвэр гаргаж байв. Гэтэл энэ жил уг асуудлыг Дээд шүүх 2013 оны бүрэлдэхүүнээрээ дахин хуралдаад лицензүүдийг сэргээсэн байна. Энэ мэтийн маапаантай асуудлууд хөвөрч л байдаг ажээ.
Хамгийн сүүлд, энэ сарын 18 буюу өнгөрөгч баасан гаригт иргэн Ч.Долгормаа АТГ-т ханджээ. Тэрээр Батж. Батбаярын хохирогч юм байна.
“Кашмир консепт” ХХК-ийг байгуулсан нь
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, иргэн Ч.Долгормаа нар хамтран 2007 онд “Кашмир консепт” ХХК-ийг байгуулав. Энэ компани нь ноолууран утас ээрэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй байхаар төсөв хөрөнгөө зохиож ажилдаа оржээ. Ингээд тал талаасаа хөрөнгө, мөнгөө гаргаж, 2009 онд Италиас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэв. Мөн томоохон ажлын байр түрээсэлж, тоног төхөөрөмжөө суурилуулсан байна.
Иргэн Ч.Долгормаа тухайн үед өөр ажил эрхэлж байсан тул “Кашмир консепт” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг Батж.Батбаярын талынхан хариуцахаар болсон байна. Түүний хүү хүү, өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байгаа Б.Батбилэг “Кашмир консепт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ. Б.Батбилэг “...эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна. Мөнгө нэмье” гэснээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг банкны барьцаанд тавиад эргэлтийн зээлээ авчихав. Ажил нь ч овоо урагштай байж. Монголын ноолуурын тэргүүлэх компаниуд болох “Гоёо”, “Blue sky”, “Алтай кашмир” компанидын утсыг бэлтгэх ажлыг гүйцэтгэх болжээ.
5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд төслийг нь дэмжив
“Кашмир консепт” ХХК хоёр жил орчим ажиллав. Энэ хооронд Б.Батбилэг төрд ажиллахаар болсон тул компанийн гүцэтгэх захиралаар дүү Б.Баттулга нь ажиллах болов. Дараа нь Б.Батхишиг нь энэ албан тушаалд ажиллалаа.Энэ мэтээр Батж.Батбаярын хүүхдүүд хамтарсан компанийг удирдаж байжээ.
2011 онд УИХ-ын “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” 30 дугаар тогтоол гарч, үүнийг хэрэгжүүлэх зорилгоорЗасгийн газрын бондын хөрөнгөөр үйлдвэрлэгчдийг дэмжихээр болж, үүн дотор Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгохоор болов. Энэ сонгон шалгаруулалтад оролцохоор ноолуурын компаниуд нэгдэж “Монгол ноолуур нэгдэл” байгуулжээ. Энэ нэгдэлд“Кашмир консепт” ХХК ч хувь эзэмшин оролцсон байна. Нэгдэлд багтсан компаниуд төслөө Засгийн газарт өгч, улмаар тэр үеийн ХХААХҮ-ийн сайд 2011 оны долдугаар сарын 10-нд А/128 тоот тушаал гаргаж, төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг байгуулжээ.
Энэ зөвлөлийн эхний хуралдаанаар “Кашмир консепт” ХХК-д 5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор болов. 2011 оны наймдугаар сарын 19-нд тус Зохицуулах зөвлөлийн дарга, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга “Кашмир консепт” ХХК-ийн төсөл 5.0 тэрбум төгрөгөөр дэмжигдсэнийг албан тоотоор мэдэгдсэн байна. Уг тоотод “...Танай компанийн төсөл 5.0 тэрбум төгрөгөөр дэмжигдсэнийг мэдэгдэж, ажлын байр нэмэгдүүлэх энэ оны аянд амжилттай ажиллаж байгаад баяр хүргэж байна.
Тус яам арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу танай компани саналыг харгалзан байнгын сайн түншийн харилцаатай байдаг “Хас” банкинд төслийн тодорхойлолтыг хүргүүлсэн тул 10 хоногийн дотор багтаж холдогдох банктайгаа харилцана уу” гэжээ. Дээрх төсөлд нийцэж, шаардлагыг нь хангасан компани цөөхөн бөгөөд “Кашмир консепт” ХХК ноолууран утас ээрдэг Монголын цөөхөн сайн компанийн нэг гэдгээрээ шалгарсан аж.
Зээлдсэн мөнгө сураггүй болсон нь
“Кашмир консепт” ХХК-ийн хувьд ийн үйл ажиллагаа нь өргөжин тэлэх ийм хэмжээний хөрөнгө шийдэгдэв. Ингээд компанийн гүйцэтгэх удирдлагууд “Хас” банкинд хандаж, хөнгөлөлттэй зээлээ авчрах үүргийг хүлээсэн нь мэдээж. Гэвч зээл орж ирдэггүй ээ. Хувьцаа эзэмшигч, иргэн Ч.Долгормаа хааяа “...Юу болж байна” гэж асууна. Нөгөөдүүл нь “..Бүтддэггүй ээ, хөөцөлдөж байна” гээд л яваад байж.Гэтэл уг мөнгө өөр компани руу орж, шал өөр зүйлд зарцуулагдсаныг иргэн Ч.Долгормаа олж мэдэв.
Тодруулбал, тэрхүү 5.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тухайн үед УИХ-ын гишүүн байсан Батж.Батбаярын гэр бүлийнэзэмшлийн “Спейшл интернэшнл” ХХК руу шилжүүлсэн авсан байжээ. Тэгээд ч зогсохгүй, өөрийнхөө өр зээлийг дарахад зориулсан байж. Энэ тухай Батж.Батбаяр нарт хэлэхэдбизнесийн хамтрагч болох иргэн Ч.Долгормааг дарамталсан аж.
Ноолууран утас ээрэх үйлдвэр хаалгаа барив
Тиймээс иргэн Ч.Долгормаа 2014 оны зургадугаар сард анх АТГ-т ханджээ. Тэрээр “...Батж.Батбаяр УИХ-ын гишүүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүү Б.Батхишиг, Б.Баттулга нартай Компанийн хууль болон дүрмээр олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, “Кашмир консепт” ХХК-ийн бусад хувь эзэмшигчийн санал, зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй, тодорхой зориулалтын төсвийн хөрөнгөөс 5.0 тэрбум төгрөгийг завшиж, хууль бусаар хөрөнгөжсөн байна. ...Мөн Батж.Батбаярын энэхүү хууль бус үйл ажиллагаанаас болж манай “Кашмир консепт” ХХК болон хувьцаа эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж үйл ажиллагаа маань дампуурахад хүрч, эдийн болон эдийн бус хохирол амсч байна” гэж АТГ-т хандсан өргөдөлдөө бичжээ.
Үнэхээр ч өнөөдөр “Кашмир консепт” ХХК-ийн хувь заяа тун бүрхэг болсон байна. Батж.Батбаяр нар компанийн гүйцэтгэх удирдлагыг барьж байхдаа үйлдвэрийн байрны түрээсийг огт төлж байгаагүй. Бас тоног төхөөрөмжөө барьцаалан авсан зээл нь бараг тэр чигээрээ үлдсэн байна. Тиймээс байраа түрээслүүлж байсан байгууллага үйлдвэрийг нь лацдаж, өдгөө сул зогсоод хоёр жил болж буй ажээ.
“Спейшл интернэшнл”-д 5.0 тэрбум хэрхэн очив?
УИХ, Засгийн газраас дэмжиж олгосон хөнгөлөлттэй зээл ноолууран утас ээрдэг “Кашмир консепт” ХХК-д очих ёстой байв. Гэтэл замаас нь авчихсан “Спейшл интернэшнл” ХХК ноолууран утас ээрдэггүй. Ийм үйл ажиллагаа огт явуулдаггүй. Хавар болохоор ноолуур худалдаж авдаг. Дараа нь тэрийгээ өмнөд хөрш рүү ч юм уу экспортолдог компани юм байна. Ер нь бол Батж.Батбаяр болон түүний хүүхдүүдийн нэр дээр байдаг олон компанийн нэг. БХЯ-наас ажлаа хийлгүй 10 тэрбумыг авсан асуудалд нэр холбогдсон компани. Замын дундаас нэр нь өөрчлөгдөөд алга болчихдог, сүүлд “Хөмотэ” болсон ч гэдэг бил үү.
Ингээд “Спейшл интернэшнл”рүү шилжүүлсэн мөнгөө Батж.Батбаяр яамнаас хуваарилсан “Хас” банкнаас бус “Голомт” банкнаас авчихжээ. Энэ хооронд иргэн Ч.Долгормаа зүгээр суусангүй. Энэ талаар “Спейшл интернэшнл” ХХК-аас асуусан байна. “...Яагаад ийм юм болчихов” гэвэл “Танд хамаагүй. Бид энэ зээлийг авсан юм” гэдэг аж. Бас “Голомт” банкнаас асуувал “...Спейшл интернэшнл”-ээс асуу гэдэг. Гэхдээ иргэн Ч.Долгормаа “Спейшл интернэшнл” ХХК нь “Кашмир консепт” ХХК-ийн нэр төслийг ашиглан, Голомт банкнаас 5.0 тэрбум төгрөг гаргуулан авсан нь цаанаа авлигын, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байна гэдгийг АТГ-т хандсан өргөдлүүддээ онцолжээ.
АТГ нотолжээ, гэхдээ...
Иргэн Ч.Долгормаа 2014 оны зургадугаар сараас хойш АТГ-т нийт 12 удаа гомдол бичсэн байна. Энэ хооронд өргөдөл хүлээн авсан АТГ уг төслийн мөнгө хаачсаныг асууж сураглажээ. Гэхдээ эрхэм гишүүн байсан Батж.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж чадаагүй байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 6-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд албан тоот илгээсэн байна.
Түүндээ “... Тус хэлтсээс “Спейшл интернэшнл” ХХК-ийн захирал Б.Батхишиг нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИх-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ыг баталж, тус журмын дагуу “Спейшл интернэшнл” ХХК болон “Кашмир консепт” ХХК нь зээл авахаар төсөл бичин шалгарч, “Спейшл интернэшнл” ХХК нь “Голомт” банктай 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ЗГ8115005270 дугаартай дамжуулан зээлдүүлэх
зээлийн гэрээ байгуулж 4.1 тэрбум төгрөгийг, мөн дахин 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд ЗГ81105005670 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж 900 мянган төгрөгийн зээлийг тус тус ноолуур боловсруулах зориулалтаар жилийн долоон хувийн хүүтэй авсан боловч тус компани нь авсан зээлээ өөр бусад аж ахуйн нэгжүүдийн зээл, зээлийн хүүг төлөхөд зарцуулж, зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон. “Спейшл интернэшнл” ХХК-ийн дээрх үйлдэл нь Засгийн газрын 2011 оны долдугаар сарын 6-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдсэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний
үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ын 1.2, 6.1, 6.2. “Спейшл интернэшнл” ХХК-аас Голомт банктай 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ8115005270 дугаартай, 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нд байгуулсан ЗГ81105005670 дугаартай дамжуулан зээлдэх гэрээний 3.1.4, 5.1-д заасныг тус тус зөрчсөн байна” гэжээ. Гэхдээ АТГ-ын хувьд уг асуудлыг нарийн сайн шалгаж эхлээгүй тухай иргэн Ч.Долгормаа хэлж байгаа юм. Одоогоор БХЯ-нд орон сууц барьж өгнө гээд 10 тэрбум төгрөг авчихсан асуудалтай нь “наачихсан” байгаа. Угтаа энэ хоёр асуудал тэс өөр. Мөн АТГ-ын албан тоотод бичсэнээс харвал анх энэхүү төсөлд оролцсон байдал зэргээс эхлээд олон зүйл дээр нарийн шалгалт хийж амжаагүй аж.
Аж үйлдвэрийн яам ингэж нотолжээ
2015 оны есдүгээр сарын 3-нд Аж үйлдвэрийн яам иргэн Ч.Долгормаад дээрх хөнгөлөлтэй зээлийн талаар хариу өгчээ. Уг хариуд “...Энэхүү зээлд хамрагдах хүсэлтийг “Кашмир консепт” ХХК-аас гаргасан бөгөөд шалгаруулалтын явцад “Кашмир консепт” ХХК-аас хүсэлтийн дагуу зээлийг “Спейшл интернэшнл” ХХК-д шилжүүлсэн байна. Тус яамын ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас “Кашмир консепт” ХХК нь бие даан зээл аваагүй боловч анхны төсөл нь“Кашмир консепт” ХХК-ийн ээрх үйлдвэрийг дэмжсэн төсөл бөгөөд компанийн өөрийн хүсэлтээр нэр шилжүүлсэн тул зээлдэгчийн нэр давхар бичигдэж байгаа болно” гэжээ.
Эндээс үзэхүл Батж.Батбаярын хүүхдүүд ээлжлэн “Кашмир консепт” ХХК-ийн тамгыг атгахдаа энэхүү хүслэтийг гаргаж, ийн өөрчлүүлсэн ажээ. Хамгийн гол нь тэр үед УИХ-ын гишүүн байсан Батж.Батбаяр олон хууль тогтоомжийг зөрчиж, төрөөс 5.0 тэрбум төгрөг цохичихсонд байгаа юм. Мөн “Кашмир консепт” ХХК-ийг хамтран байгуулсан хувьцаа эзэмшигч нь мэдээгүй байдаг. Үүнээс болоод хувьцаа эзэмшигч иргэн Ч.Долгормаа хийгээд “Кашмир консепт” ХХК ихээхэн хохирол амсаад байгаа юм.
Батж.Батбаяр “баатарлаг” байдгийн учир
Энэ эрхэмд их “но” бий гэж нэгэн хэвлэлд бичсэнийг санаж байна. Иргэн Ч.Долгормаагийн хохирсноос харвал энэ үг тийм ч холын зөрүүгүй ажээ. Батж.Батбаяр, түүний хүүхдүүдодоо мэдэгдэж байгаагаар “Хордеко”, “МИКАП”, “Спейшл интернэшнл”, “Нурамт холдинг” зэрэг компаниудыг байгуулсан. Эдгээрээс заримыг тун хачирхалтай шалтгаанаар гэнэт удалгүй татан буулгадаггэж байгаа. Мөн асуудалд ороод АТГ-аар яваад ирэх үедээ буюу хэдэн сарын өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө ноцтой зүйл ярьсан байдаг.
Тэрээр Говь-Алтайн нэг хөгшнөөс XVIII зууны үеийн Нийслэл хүрээний шороон будгаар зурсан 120*140 харьцаатай зургийг дөрвөн саяар авчээ. Тэр хөгшин “Танай намын дарга байсан Ц.Элбэгдорж авна гэсэн. Битгий зараарай гэсэн. Гадаадад сургуульд явчихаж...” гэж. Гэсэн ч мань хүн 4.0 сая төгрөг өгөөд тэр зургийг нь авсан байна. Ц.Элбэгдорж 2003 онд гадаадаас ирээд нөгөө хөгшин дээр очтол “...Батбаяр шалсаар байгаад авчихсан” гэсэн байна.
Дараахан нь Ерөнхийлөгч арай болоогүй байхад нь “...Танд байх ёстой зураг юм шиг байна аа” гээд өгчихсөн гэж байгаа. Тэр ингэж л ярьсан. Үүгээрээ чухам юу хэлэх гэв. Ерөнхийлөгчид авлига өгсөн шүү гэв үү, аль эсвэл бид хоёр ийм л өгөө аваатай хүмүүс гэж байгаа нь тэр үү. Батж.Батбаяр бас УИХ-ын гишүүн Лу.Болдыг хань татаад сүйд. Саяхан нэгэн сонинд ярилцлага өгчээ.
Тэгэхдээ “...Асуудалд намайг холбоотой гэж үзэж байгаа бол шалгаад шийдчихгүй хэрнээ Л.Болдыг л хэвлэлээр гөвөх, нэр төрийг нь хөөдөх зорилгоор яваад байгаа улс төрийн сонирхол юм аа даа янз нь?”, бас “...Сүүлдээ би гэдэг хүн үр хүүхэдтэйбайж болохгүй, хувь хувьцаатай байж болохгүй, найз нөхөртэй ч байж болохгүй нь ээ дээ” гэж ирээд л халаглаж. Ер нь тэрээр өөрийнхөө асуудлыг яаж ийгээд энэ мэтээр улстөржүүлэх, эсвэл нэр хүнд, эрх мэдэл бүхий хүмүүстэй өөрийгөө холбож, хууль хяналтынхныг “айлгах” гэсэн санаа яваад байх шиг. Энэ нь түүнийг хамгаалж байна гэж боддог шиг байгаа юм.
Гэтэл тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүндийг унагаж, Лу.Болдыг бол бүр хэрэгт чирээд байгаа.Эднээс л зүүгдээд байвал эсэн мэнд үлдэнэ гэсэн Батж.Батбаяраас л гарах санаа гэх. Нөгөөтэйгүүр энэ хүн өнөөдөр төр засгийг эсэн мэнд авч явах гэж зүтгэж буй Ардчиллынхан хэмээх том “айл”-ын нэрэнд хар толбо суулгаж байна гэх хүн олон байна. Түүнчлэн Батж.Батбаяр хууль шүүхийнхэнтэй элдэв янзын харилцаа тогтоодог гэх. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Тунгалагсайханы нөхөр Баянмөнх “Спейшл интернэшнл” ХХК-д ажиллаж,Батж.Батбаярын хувийн туслах хийгээд явж байдаг ажээ. Мөн тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч “айлгадаг” аргатай. Ийм баримт нэлээд байна.
Эцэст нь...
Тэр олон мэхтэй. Зайлна, бусгана, тонгорно, нохой мордоно... гэдэг шиг. Иргэн Ч.Долгормаа АТГ-т хандсан өргөдөлдөө нэгэн ноцтой асуудлыг хөнджээ. Тэрээр “...Энэ асуудлыг шалгаж тогтоолгох өргөдөл өглөө гээд Батж.Батбаяр нь намайг элдвээр дарамтлах, айлган сүрдүүлэх, шүүх цагдаад худал мэдээлэл бичиж, ор үндэслэлгүй хэрэг үүсгэн шалгуулах зэргээр хохироох болсон”гэсэн байна. Энэ бол ноцтой мэдээлэл. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тиймдээ өнөөдөр жирийн иргэнээсээ томоохон улстөрчид, бизнесмэнүүд хүртлээшалгуулж үнэн мөнөө тогтоолгодог. Харин мань Батж.Батбаярт яадаг бол, харж л байя?!
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
энэ их том хэргийн мөсөн орой шүү.
Ene hulgaich ymar ihchunaltaipyzdak ve amand ni alt tsutagaj almaar pyzdakbn
AH iinxan dandaa bolj bytexgyi xulgaich nar bx yum daa edend oligtoi yum yzsen xyn bna uu dandaa guilgachin gachigdaluud bx yum aa
zalitai luiwarchid, vnen carai ni iim l baidag daa, neg peediisen amitan baix, ali baigaagaa aldana daa, shudarga amidar l daa, atom aa
Энэ хятадын эфү луйварчинг монгол улс дийлэхгүй байхоо.
huuli hun burt tegsh uilchleh estoi tiimees harj l baih uuldej shudarga amidar aa
Чи үхвэл таарна
5 тэрбум төгрөг гөвшчөөд зүрх алдалгүй цохиж л явах овоо шийртэй толгойнууд юм даа. Идсэн уусан ингээд илрээд буцааж төлүүлээд байвал мөн сайхнаа. Даржин эдийн засгийг минь жаахан сэхээх байлгүй дээ. Олзоо харалгүй залгисан аварга могой заримдаа идсэн хоолноосоо болоод түүнийгээ шингээж чадахгүй өөрөө үхдэл болдог жам бий шүү.
Shorondoo hiigeech !!!!
Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
Жэнко Баттулгын тэжээсэн бяруу энд тэндхийн сайтуудын сэтгэгдлийн нүүрийг эрээн болтол бөөлжиж байна уу? Энэ Монголын хөгжлөөс хойш чангаасан төр засгийг бужигнуулсан ашиг хонжооны хойноос улайрсан зангаа хэзээ тавих юм бэ?
Yanziin buu lalar bgaa yum ene muu Zonog obgon ashgui uls toroos zailj iim lalaruud uls tord mngol ulsad gai bolj bgan
eooooeeee uy unshchihavaa??????? Mongol Turiin terguunuud dund oligtoi hun er ni baidag um uuu????? NOVSH gej.Iim bulai ugur tolgoinuud uheed ugvul taarna!!!!!!!!!!!!!!
Улсторд гарчихаад идэхгуй бол тэнэг л амьтан болж таарна биз! Хэрэв бага идвэл онигоонд орно биз! Улстор монго эрхмэдэл бол тэдний эзэн шуу дээ! Иддэггуй улсторч хор найруулдаггуй дарга нар гэж байхгуй шуу дээ!Гэнэн хонгор Монголын ардтумэн минь дээ! Иддэггуй гээр баян болно гэдэг утгагуй! Жоохон бизнес хийсэн монгоороо дараа нь улсторыг хахуульдаж монго олдог юм!
TORIIN ONDORLOGUUD ,NAM DAGASAN TOMOOKHON BIZNESMENUUD 8KHUCHNII BAIGUULLAGUUDIIN ULS TOR ,AVLIGA KHEEL KHAKHUULIIN NEG NEGNEE DEMJSEN AALZNII TOR SHIG SHULJEEG TSALJ BAIJ L ENE METIIN LUIVARCHDIIN KHERGIIG SHIIDVERLEKH BOLOMJTOI.SHUUKH TSAGDAAGAAR SHALGUULAAD EKHLEKHEEREE L ALI NEG ULS TORIIN NAMIIG SANKHUUJUULEED L ARD NI NUUGDCHIKHDAG SYSTEM MONGOLD BAIGAAD BNA.TEGEED KHEREG NI KHUCHNII BAIGUULLAGIIN SHALGAKH YAVTSAD KHEREG BISH BOLOOD NOGOO LUIVARCHIN NI BARAG L BAATAR BOLOOD BAINA.EMGENELTEI DUR ZURAG GEKHDEE BUGD MEDEJ BAIGAA KHERNEE BUGDEEREE L TER TORIIN TOM BILUUNAAS KHUVI KHUVIA SEMKHEN KHURTEKH SANAATAI
za da neg tiimerkhyy khyn baihk estoi.
End tegeed yaamr gemt hereg baina?
Batbayr mash notoi hun shu ehner ni hujaagiin erliiz bsn huuhduud ni hurliizuud bolgoomjloh estoi ger buluud shu bainga bohir asuudaltai hutgalddag estoi nogoo tor ru zugluulmeergui hun gedeg chini ednuus um. ICHIHGUI Baabariin sait deer olon um hutsaad tavitsan bdgiin
OMHII HUJAAG NAM ZOHIJ AL AAAA OOR HELEH UG ALGA
ene huniig hamgaaldag hujaa elbegee odoo bolio hahuuld avsan zurag oor yu baidag yum butsaaj ogood ooriin udirdan chigluuldeg ATG iig zov ajiluul yasan hanaj tsadahgui gahai we huugee hurtel ulsiin Erdenes tavantolgoin zahiral bolgood amjsan baina odoo tend aaviinhaa zaavaraar baahan ulsii omch idej baigaadaa ichdegui gaihainuud baigali orchin bogirduulj Mongoliin maani gants tsever usnii noots Hovsgol dalaig ustgah erh ene heden tsaddaggui ger buliihend baihgui
Энэ нэг тайрдас шиг нөхөр харах царайны үл бүтэх зальтай бэртэгчин байрын нөхөр шүү. Тайван унтаж чаддаг л юм байх даа.
MONGOLIIN HAMGIIN TOM LUIVARCHIN HULGAICH AVILGACHIN BOL ELBEGDORJ BA TUUNII HAMSAATNUUD TED OT TT IDEHEER ULAIRAN UHELDEJ BAINA SHUUH ZAGDAA PROKUROR ATG HOLSNII ALUURCHID SHIG BOLGOJ BAINA HUUL ESIIG HUIVALDAANII ARGAAR MAN NAMIIN LUIVARCHIDTAI NIILJ UNAGAJ BAINA HEEL HAHUUL LUIVARIIG GAARUULJ BAINA ARD TUMNII SURCH BOLOVSROH ERHIIG HOSORDUULJ BAINA BUR EZEST NI GAZAR NUTGII MIN ZARJ DUUSGAH NI ENE YU BOLJ BAINA AA MONGOLCHUUDAA
БХЯ-ны 10 дээр иргэн Долгормаагийн 5 тэрбум.Яалтчгүй ил нь энэ.Юун нөгөө Энхбаяр вэ? Элбэгдорж ерөнхийлөгчөө!15 тэрбумыг улсаас луйвардсан нөхөр та хоёр зураг бэлгэлцхийг бодход тэврэлдсэн хамтарч түрийвчээ нэгтэгсэн хулгайч нөхдүүд юм биш биз?! Бүүр батлагдаад аргаа ядахдаа төлөхл гэж байна муусайн гуйлагчдаа гээд зогсож байх зулгуйд хулгайч луйварчин улс төрчдын зөвхөн нэг нь!Яаж ийгээдл хэргээс мултарна хараарай!Юун нөгөө нүүрсчид.Энэ бол жинхэнэ улс төрч хулгайчуудын хөвөрсөн утасны үзүүр!!
СОЦ нийгмийн үед туул халууун усны газраас хөрөнгө олж оддоо мохголын тэргүүний нэгд тооцогдох БАТБАЯР ГЭГЧ ЭНЭ ЭНЭ ХҮН ЗАЛЬ ,ХУДАЛ ХУУРМАГИЙН ДЁЁД ИЙГ ГАРАМГАЙ ЭЗЗМШССЭН АРДЧИЛСАН НАМЫН ДЭЭД УДИРДЛГЫН НЭГ ЭЛБЖ,ЭЛБЭГДОРЖИЙГ ИВЭЭН ТЭТГЭХ НЭРЭЭР АВИЛАГА ӨГДӨГ МАН- ААС ХӨӨГСӨН АРДЧИЛСАН НЭРТЭЙ ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГ МӨН
Hujaa sda
tor barij bgaa ulsuudyn unen nuur tsarai, neg l jishee ba. eelj daraallaar ni edniig ingej ilchleh heregtei, tun udahgui bolobsrolyn said Gantumuriin eelj ireh bolno.
Eruusuu oilgoh yum alga. Zugeer zeeliig iim hemjeeend hurtel ni zahialgatai bichij baigaamuu. Setguul zui yasan be?
Жирийн сайн хүнийг барьж хориод байх хирнээ Балж Батбаяр шиг нэгнийг зүгээр өнгөрөөгөөд улсаа нураагаад байдаг энэ балай тогтолцоог хурдан өөрчлөхгүй бол мянга мянган Батбаяртангууд хөмөрлөө шүү.
АН-ын луйварчид ч тэрбумаар нь идэх юм аа, тэхээр энэ улс унах нь тодорхой юм даа
Gansuhiin protsess yag ingej ehelsen.hevlel saitaar neriig ni muulj olon hunii durgiig hurgej bgaad demjleg avaad daraa ni shuud barij horij bgaad hereg tulgachihdag.iim l huvilbar.Ene protsess Batbayaraar duusahgui tsaashid urgeljleh protsess.ATG zahialgiin uls turuusuu salsan ued l magadgui zogsoh bh
буруу зөнөсөн ардчилал. батүүл хүүтэйгээ мөнгө идээд зогсохгүй элбэгдоржийн авгай болормаагийн ах болдбаатар гэгчид асар олон тэрбумын тендер өгч мөнгө шамшигдуулсан нь үнэн гээ биз дээ. ганцаараа идсэн элбэгдорж батүүл хоёр гахай . яг нарийн дээрээ батүүл хэдэн хөшөө нураасан. өөр юу ч хийгээгүй. чингэс бондны асар их мөнгөөр тоглож хэдэн уулзвар ногоон уут хатсан цэцэг шээдэг гүүр гэж нүд хуурсан шүү дээ.
Yp xvvxдvvдтэйгээ нийлж байгаад л сийхгvй туучихдаг гар уу?! "Аавыгаа сонс..." гээд л бла бла бла юмс Niitlelch.mn -ээр сараачаад байдаг нь "Хap мерее..." баллах гэсэн л заль нь байжээ гэж?!
муу хүнд ерөнхийлөгчийн сэнтий бүү үзүүл гэмээр юм байна. улс орны сүйрлийн гол шалтгаан нь элбэгдорж өөрөө шүү дээ. ард түмнийг талцуулж баяны хүүгийн тухайлбал батхүүгийн хуриманд очиж эсвэл нэг баяны ажнайгийн морины уяан дээр очиж авгайд нь алтан гадас гардуулж зах замбараа төрт ёс устсан.
Horongo oruulagchdiin margaan bn, ene companiig medne, batbayar guainhan mash ih zutgej bsn, gehdee oorsdod ni tomdson business shig sanagdaj bsn. Ene hamtragch ni harin ontsgui hun bn daa, gutaliin tomor geech uu?
ӨӨ МУУ БӨӨМС ЧИНЬ, БИ ЧАМД ИЙМ ЮМ ЗААЖ ӨГӨӨ ЮУ...ЗАЙЛ ЧИ
ААВ НЬ ТАВАН ТЭРБУМЫГ ТОНШЧИХЛОО...МИНИЙ ХҮҮ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Minii huu yu gej bodoj bna kkk
ATG odoo l ajillakh kheregtei dee.
Энэ хуогайчийн толгойг хэн. Ингэж илээд байна аа
Энэ гөлгийг барьж хориод өр төлбөртэй хүмүүсийн хохирлыг барагдуулж өөрийг нь гурван зулбасгатай нь шоронд хийвэл таарна
ene diildehgui pizda bol elbegdorjiig amaar ni gartal mongo zutgasan elbegdorjiig uul bus uildeleer ni barizaalj baidag reketchin luivarchin mongoliin tor hulgaich luivarchdaar duursnii tod jishee ene batj batbayar hemeeh hujaagiin shees
mongoliig suiruulj baigaa haytaduudiin neg zal meh horon sanaagaaraa an namdaa deeguur ordog adgiin shaar elbegdorjtoi mongoliig taraah geree hiisen gamingiin uldegdel
elbegdorj luivarchin 35 terbumiig zugeer taviad yavuulsan 5 terbumiig bol ineej baigaad ongoroono mon sain luivarchin baigaa biz muu hunii daisan
Elbegdorj avilga avsan l baina shuu dee ATG-iinhaan shalgaach. Ene yuch bush Elbegdorjid 5 terbumiig ni Ugsun duu.
Avilgach Elbegeegiin avilgiin turuuch ni ilerch bna.
saixan shingeedegh xodootoi xyn yum daa.sur xarvaj olnii umnu bulai bolox bii dee.
Tegeed ter bdg gazarluun yavuulaachdee ileerleel geh um idsen uusanl geh um
ерөнхийлөгч агсан ЭНХБАЯРын худ, МБ ын дэд ерөнхийлөгч Батшугарын хадамуудыг мурчихсан юм биш үү
end yerdoo ch murisan yum alga, bondiin zeelee businessee orgojuuleh ni zov sh dee, oroo tolson bol harin buruu yum bishuu?
Энэ хүн чинь Элбэгийн спонсор биз дээ? Зураг бэлэглээд л.
Молекул бол огтоно шиг хаашаа бол хаашаа л үсчиж байдаг дэндүү шуналтай хулгайч. Дээр бичсэн зүйлийг уншаад яахын аргагүй гэмт хэрэг, хуйвалдаан, луйвар, эрүүгийн ертөнцийн үнэр үнэртэж байна.Яахаараа /ноолууран утас ээрэх/ үндэсний үйлдвэрлэл дэмжихэд зориулагдсан зээл шал өөр компанид очоод худалдаа наймаанд ашиглагдаад явж байдаг юм. Энэ зээлийг олгосон, олгохыг үүрэгдсэн хулгайчууд хэдэн зуун саяар нь хахууль авсан байж таарна. Монгол орны хөгжилийг энэ хулгайчууд гацаасан л байна. Тэр зээл зориулалтынхаа дагуу ашиглагдаад утас ээрээд бусад компаниудад нийлүүлсэн бол тэр компаниуд нь ноолууран хувцас үйлдвэрлээд гадаадад гаргачихсан, хэдэн зуун хүн ажилуулчихсан байж таарна ш дээ. Ийм олон хүний амьдрал гацаасан Молекулыг хүүхдүүдийнх нь хамт шоронд хийх хэрэгтэй.Тэр Долгормаа гэдэг эмэгтэйг хуулийнхан энэ асуудал шийдэгдтэл хамгаалалтандаа авах хэрэгтэй. Энэ асуудал сүлжилдсэн хулгайчуудын мөрөөр орох үүд хаалга болох нь тодорхой байна.
Энэ асуудлыг АТГ-хан сайн шалгах хэрэгтэй. Тэгж байж улс орноо хахуулиар гагнагдсан хуйвалдаан, луйвраас ангижруулж чадна.АТГ-ханыг хүнд нөхцөл, дарамтанд шудрага сайн ажиллаж байгааг энгийн олон түмэн мэддэг болсон байна. Хулгайчууд янз бүрээр хэлж, дарамт шахалт очиж байгаа ч шудрага ёс, үнэн мөн нь тодрох цаг ирнэ. Тэр цаг нэг их удахгүй ойрхон байгаа байх шүү. Яагаад гэвэл төрд гарсан эрх мэдэл, хээл хахуулиар сүлжилдсэн хулгайчуудыг олон түмэн нэрсээр нь хулгай луйвар, хээл хахуулийг нь ам дамжин ярилцдаг болсон байна. Энэ бол удахгүйн шинж.