sonin.mn
Хоёр мянган хүнтэй корпораци ч бай, хоёр хүнтэй компани ч бай ажил олгогч таны бизнесийн гол хөдөлгөх хүч бол танай байгууллагын ажилтан юм. Гэвч ажилтны бүтээмж буурах, ажилдаа сэтгэл ханамжгүй болох улмаар танай байгууллагад хуримтлуулсан мэдлэг туршлагаа өөр байгууллага руу аваад явахыг ямар ч ажил олгогч хүсэхгүй шүү дээ.
 
Ажилтны ажилдаа дуртай, тогтвор суурьшилтай байх гол хүчин зүйл бол цалин хангамж, ажиллах нөхцөлөөс гадна тухайн байгууллагад ажилласнаар ирээдүй нь баталгаажих явдал гэдгийг энэ чиглэлээр олон улсад хийгдсэн судалгаанууд харуулж байна.

Ирээдүй нь баталгаатай, аз жаргалтай, ажилдаа дуртай ажилтныг та яг өнөөдрөөс бүтээ, эргээд өндөр бүтээмж, итгэл зүтгэлийг нь хүрт. Хөдөлмөрийн энэхүү гайхамшигт харилцаанд хөтлөх Байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийг та заавал хэрэгжүүлэх ёстой 3 гол шалтгааныг хүргэе.
 
1.    ХУРИМТЛАЛ. Сар бүр тодорхой мөнгөн дүн ажилтны нэр дээрх тэтгэврийн санд орох бөгөөд үүний тал хувийг ажил олгогч бүрдүүлэх юм. Таны ажилтны тэтгэврийн хуримтлал урт хугацаанд үр өгөөжөө өгөх *Хөрөнгө  оруулалт*-д зарцуулагдах ба энэхүү хөрөнгө оруулалтын өгөөж нь жил бүр ажилтны нэр дээрх дансанд орно.
 
Ингэснээр тухайн байгууллагад хэдэн жил тогтвортой ажилласны дараа ажилтан хуримтлуулсан мөнгөө хөрөнгө оруулалтын өгөөжтэй нь хамт авах эсвэл үргэлжлүүлэн хуримтлуулсаар тэтгэвэрт гарахдаа бөөнөөр нь авах боломжтой. Харин богино хугацаанд ажиллаад ажлаас гарах бол ажилтан зөвхөн өөрийн хуримтлуулсан мөнгөө л авна.
 
            (*Хөрөнгө оруулалт*-ийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Тэтгэврийн Ууган Сан /ТУС/-гийн менежер М.Мөнхцэцэгээс 88097041 утсаар лавлана уу)
 
2.    ИТГЭЛ ҮНЭМШИЛ: Ажилтны нэр дээрх тэтгэврийн дансанд сар бүр мөнгө нэмэгдэж, цалингаас гадуурх орлого орж байгааг мэдсэнээр ажилтан илүү найдвартай, нийгмийн асуудалд анхаардаг, урт удаан хугацаанд оршин тогтнох байгууллагад ажиллаж байгаагаа мэдэж, эндээ урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллахын тулд илүү хичээж, илүү ашиг орлогыг авчрах юм.
 
Өөр байгууллагаас танай ажилтанд илүү цалин хөлс, ажиллах нөхцөлтэй ажлын санал ирсэн ч тийм амархан урвахгүй л болов уу.
 
3.    КОМПАНИЙН ҮНЭ ЦЭНЭ: Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг ухаалгаар шийдвэрлэснээр танай байгууллага нийгэм эдийн засгийн хөгжилд урт хугацаанд, тогтвортой хувь нэмэр оруулж байгаа байгууллага гэдгээрээ алдаршин таны бизнесийн зах зээл дээрх нэр хүнд, үйл ажиллагаа улам сайжрах учиртай юм.
 
Бэлтгэсэн: М.Мөнхцэцэг