sonin.mn
Монголын их Эзэнт гүрний үеийн байлдан дагуулалт, цэрэг дайны үйл ажиллагаа, дэлхийг донсолгосон агуу их ялалтуудын дотор байдаг нэгэн сүрлэг атлаа гунигтай, бүдэг түүх нь Их далайн хээлэн агчид ажин түжин орших Наран улс руу хийсэн цэрэг дайны үйл ажиллагаа юм.
 
Энэ нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай тэгш хээр талын энгээр дураар нүүдэллэн амьдрагч, 4 зүг найман зовхист дэлхийн хуурай газрын дийлэнх талыг өөрийн эрхшээл ноёрхолд оруулаад асан Монголчуудын хувьд төмөр дөрөө мултлан морин дэл дээрээс бууж, хязгаар хярхаггүй их далайд хөвөн тулалдах шийдэлд хүргэсэн нь гайхалтай явдал төдийгүй ихээхэн ухаан, зориг хүч шаардсан монгол цэргийн урлагт урьд өмнө тохиолдоогүй асар том аз туршсан алхам байв.
 
Хэдэн жил Япон улсад ажиллахдаа эл довтолгооны түүхийн бүдэг зөргөөр мөрдөн мөшгиж, сонирхолтой мэдээ зангитай цөөнгүй таарсан билээ. Ялангуяа Хубилай сэцэн хааны цэрэг- улс төр, дипломатын уян хатан бодлого, Японы арлууд руу довтлох гол шалтаг шалтгаан, Зүүн Азийн олон улс орны цэргийн хамтын үйл ажиллагаа, ИхХубилай хааны талаар мэдэж цуглуулснаа хуваалцах нь уншигчдад сонин байж мэдэх юм.
 
Япон улс дахь түүхт газрууд
 
Хубилай сэцэн хааны байгуулсан Их Юан гүрний цэрэг-улс төрийн бодпого, довтолгооны үеийн түүх, олдворыг цуглуулсан цэргийн түүхийн музей Японы 4 том арлын нэг Кюшү арлын Фукоако мужийн Фукоака хотын Хаката дүүргийн Хигаши хэмээх  цэцэрлэгт хүрээлэнд буй. Энэ музейг 300 иенээр үздэг. Музей байгаа газраар анх Юан /монгол/ цэрэг хөл тавьж, тулалджээ.
 
Далайн хөвөөний багаахан өндөрлөгт буй энэ газрын ойролцоо Монгол цэрэг буухаас өмнө Ничирэн гэх нэг лам амьдарч байж. Тэр бурхан шашны бага хөлгөний ном эрдэмд нэвтэрхий ба болох  үйлийг урьдчилан мэддэг увидастан хүн байсан гэж Япончууд домоглон ярьцгаана. Шашны бэлгэ тэмдэг болсон жанч нөмөрч, зүүн гартаа ном барьсан энэ ламтны босоо хөшөө музейн дэргэд буй.
 
Тэрээр Монголчууд их далайд довтлохоос даруй 14 жилийн өмнө 1260 онд бичсэн уг номдоо “харийн цэрэг энд ирж их дайн дажин болно” гэж бичсэн байж. Тэр нь Юаний цэргийн довтолгоо байсан хэмээлцдэг. Уг музейд XIII зууны үеийн Японы амьдрал, цэрэг, хамгаалалтын тухай түүхэн явдлаас сэдэвлэсэн уран зураг /эдгээр зурагт голдуу цэвэр
 
цэмцгэр үндэснийхээ дүрэмт хувцастай, үсээ сайхан самнаж илд юугаа барьсан самурай нар харь дайснаа ялан дийлж, үс сахалдаа баригдсан хэрцгий Юань цэрэг ялагдан буй, бас аллага, хүчирхийлэл үйлдэж буйгаар харуулсан нь Оросын Владимир хотод буй Татар-Монголын довтолгооныг зогсоосон (Бат хааны байлдан
 
дагуулалт) Орос цэргийн сүр хүчийг бахархалтайяа харуулсан Суздалийн “Алтан сүм” дэх панораматай илэрхийлэл-агуулгын хувьд ихээхэн ижил төстэй байгаа нь сонирхолтой юм. 1260 оноос хойш тулаан болсон арлууд ба далайн ёроолоос олдсон Юан ба Японы цэргийн олдвор, жанждын хөрөг, байлдааны газрын зураг, зэр зэвсэг, эд үлгийн зүйлс, хувцас хэрэглэл, Юан, Япон цэргийн далай дээр ба хуурай газарт хийсэн тулалдааныг харуулсан зураг, шашны холбогдолтой эд зүйлсээс гадна Аинү (хойд их арал Хоккойдад амьдрагч овог) үндэстний түүхийн
 
материал, үзмэр ч байх аж. Үүнээс сонирхолтой нь Юан цэргийн жанжины мөнгөн тоногтой дуулга, өвөрмөц технологоор хийсэн тоосго, чулуун аяга, монгол цэргийн гоёмсог шигтгээтэй морин жад, Нансо /Хятад/ цэргийн дарины бортого. Үүнийг Нагасаки мужийн Такашимагийн ойролцоох далайгаас олсон ба
 
өөр нэг сонирхолтои үзмэр нь Хубилай хааны Эзэнт гүрний цэргийн дээд тушаалтан, жанжид хэрэглэж асан “Зэс тамга” юм. Түүнийг “Хубилай сэцэн хаан Юан цэргийн дээд, дунд тушаалтнуудад хэрэглүүлэхээр тогтоож” зарлигласан гэх яриа байдаг. Хубилай сэцэн хаан 1269 онд Пагва ламаар Түвд үсэгт тулгуурласан дөрвөлжин үсэг зохиолгон," Юан улсын бичиг” хэмээн зарлигласан ба зүүн гар талаас эхэлж босоо бичдэг эл бичгийг өөрийн захиргаанд буй бүх үндэстнүүдийн хэлээр бичиж болохуйц нийтлэг үсэг болгохыг зорьж байв. Тамганы дардас талд тухайн жанжид, албан тушаалтны хэргэм, нэрийг сийлж, ар талд нь олгосон он, сар, өдрийг (Хубилай сэцэний хаанчлалын XIV он буюу 1277 он) сийлжээ. Энэ олдворын тухай судлагчид санал зөрүүтэй байдаг. Зарим нь Юан Хятад цэргийн дунд тушаалын даргын тамга гэж үздэг юм байна.
 
Тамга дээрх йгипйут, допдеип гэдэг үгсийг 100-500 хүртэлх цэрэг захирагчийн тамга гэж тайлжээ. Тамганы хэмжээ: бариулын өндөр 4,4 см, зузаан 1,2-1,4 см, өргөн 3,1-3,4 см, тамганы өндөр, өргөн тус тус 6,5 см, дарах хэсгийн эх биеийн зузаан 1,5 см, нийт жин нь 726 гр аж. Нэг дурсгалт газар нь 1275 онд Хубилай сэцэн хааны'элчээр очсон 5 элчийг удтал саатуулж, улмаар цаазалсан булш дээрх гэрэлт чулуун хөшөө юм.
 
Энэ булш Токиогоос холгүй Сагами хотын ойролцоох Тацунокүчи гэх газарт буй (хойно өгүүлнэ). Япон улсад илгээсэн Хубилай сэцэн хааны 1 хувь захидал Осака хотын ойролцоох Тодажи сүмд хадгалагддаг бөгөөд түүний хуулбар, орчуулгыг Япон улсад хийсэн УИХ-ын даргын айлчлалын үеэр хуулбарыг бэлэглэсэн нь түүхийн үнэт чухаг дурсгал юм. Мөн Тусачү тэргүүт цаазлагдсан 5 элчийн гэргийдээ зориулсан 4 мөр шүлгийг чулуун дээр сийлсэн дурсгал байдаг. Өдгөө Японд их Чингис хааны нэр, монголчуудтай холбоотой хоол унд, ууш зууш, аялал жуулчлал, амралтын газар олширч буй ч Хубилай хааны нэртэй зүйл тэр бүр үзэгддэггүй нь бас нэг сонин үзэгдэл юм.
 
Хубилай сэцэн хааны дипломат бодлого ба түүний элчис
 
Хувилай хаан их далайн гүнд ажин түжин аж төрж суугч Япон орныг эзэлж боол зардасаа болгох, алт эрдэнэсийг нь хомхойрон хамах санаа өвөрлөж байгаагүй бололтой. Харин дэлхий дахиныг нэгэн эзний захиргаанд оруулж, нэг дээвэр дор хураах гэсэн үе үеийн монголый Их хаадын улс төр- цэргийн бодлогыг үргэлжлүүлэх, тэхдээ эцэг дээдсийн дипломатын уран арга, эв эеийг тууштай баримталж байсныг 1274 оны анхдугаар довтолгоо, 1281 оны хоёр дахь довтолгооны өмнө явуулж байсан үйл ажиллагаа, элч нарын хичээл зүтгэл гэрчилнэ.
 
1266-1281 оныг хүртэл хугацаанд үргэлжилсэн элчисээр дамжуулсан дипломат оролдлого нь эцсийн дүндээ түүнийг ялагдапд хүргээ юу даа гэх бодол бас төрүүлдэг. Энэ бүх хугацаанд Японы цэрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хаалт далан, бэхлэлтээ зузаалан цэргийн хүчээ бэхжүүлж байжээ. Их хааны зарлигаар 1274 онд хийсэн тактикийн чанартай довтолгооны дараа Япончууд Хаката буланг тойруулан өндрөөрөө 2,5 м, уртаараа 20 км урт ханан хэрэм босгосон байна.
Хубилай хаан анх 1266 онд Коктеки, Инкоү нэрт хоёр элчид захидал (тулган шаардах бичиг) бариулан Япон улс руу илгээжээ.
 
Захидал ерөнхийдөө “Та бүхэн Юан улсын захиргаан дор нэгдэгтүн’’ гэх утгатай, “хэрэв Япон улс бидний саналыг эс хүлээвээс цэрэг зэвсэгийн хүч хэрэглэнэ” гэх тулган шаардсан өнгө аяс нэвтэрхий асан тул Японы тал энэ захидлыг таагүй хүлээж авчээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл бол гадаадын түрэмгийлэл тэр бүр үзээгүй Япон үндэстний олон улсын хооронд баримталж заншсан харилцан хүндэтгэх, ойлголцох ёс заншилд харш зүйл байжээ. Тиймээс хариу өгөлгүй элч нарыг буцаажээ. 1267 оны сүүлээр Хамбү гэх солонгос элчийг Японд зарж, тэрбээр 1268 оны эхээр Хаката аралд хүрчээ.
 
Элч хоёр захидал авч очсон ба нэг нь Хувилай хааны, нөгөө нь өөрийнх нь сэрэмжлүүлэх захидал байв. Энэ үед Солонгос, Монголын их гүрний эрхшээлд бүрэн ороод байж. Тэд Монголын эзэнт гүрэн, Японы хооронд оршиж Япон улстай найрсаг харилцаатай байв. Тэр, өөрийн сэрэмжлүүлэх захидалд Юан улс хүчирхэг гүрэн учраас тэдний саналыг хүлээн авч сайн харилцаа тогтоох нь та нарт ээлтэй. Бид ч гэсэн Монголын Их хаанд Япон улсыг нэгтгэх гээд хэрэггүй гэж гуйн ятгасан ч тэр саналыг хүлээж авсангүй.
 
Монголчууд танай улстай сайн андын холбоо тогтоон, гэрээ байгуулахыг хүсч буй. Монголчууд дөрвөн далайд буй бүх улс орныг нэгэн жолоонд оруулж, их хаан Хубилай өөрийн нэр сүрийг мандуулжээ. Хэрэв танай Япон улс Монголын захиргаанд нэгдвэл тэд та нарыг дуртайяа хүлээн авч найрсаг сайнаар хандана. Тиймээс Монголчуудын саналыг хүлээн авах нь дээр... хэмээн зөвлөн ятгасан аж. Хубилай сэцэн хааны захидал ч дээрх захидлын агуулгатай төсөөтэй байв. Япон улсын Багкүхү (Засгийн газрын Цэргийн зөвлөл) түүний дээр Чүтейн (Эзэн хаан) засаглалтай байв. Эл захидлыг хүлээн авсны дараа Улс төрийн хэргийг эрхлэх Засгийн Газар буюу Цэргийн зөвлөл (Багкүхү) захидлын асуудлыг дангаар шийдэх эрх хэмжээ хүрэхгүй тул “Чутей” буюу Эзэн хаанд толилуулжээ.
 
Гэвч Засгийн газар ч, эзэн хаан ч цөмөөр айн мэгдэж цэрэг зэвсгээ бэлтгэхээсээ илүү эхлээд Хаан сүмд залбиран мөргөж, улмаар Багкүхү буюу Цэргийн зөвлөлд очиж Монголчуудаас авран хамгаалаач гэж гуйцгаажээ. Цэргийн эрхтнүүд хариу захидалдаа “Монгол улсын хааны захидал ёс журамгүй, таатай бус” гээд “элчийн захидлыг хүлээж авахгүй" гэдгээ мэдэгдэхээр шийдсэн ч ямар нэг шалтгааны улмаас илгээсэнгүй. Энэ үед Эзэн хаан сүмд очин хамгаалалтын торгон цэргээр бэхлэн ажин түжин суужээ.
 
Энэ зуур элчин Хамбү бүтэн 5 сар хүлээж, эцэст нь хариу өгехгүй гэдэг үг сонсжээ. Ийн элч Хубилай сэцэн хаанд очиж ажил хэрэг бүтэмж муутайг мэдэгдэн их хаанаас өршөөл эржээ. Хубилай сэцэн хаан зорилгоосоо няцсангүй. 1268 оны 12 сард Коктеки, Инкоү хэмээх монгол хэлтэй анх илгээсэн хоёр солонгос элчийг дахин томилж, олон дагуулын хамтаар Японд илгээв. Энэ бүрэлдэхүүнд Шин ши Сэн, Чин ши Кү (солонгос), 8 монгол, 4 солонгос төлөөлөгч, 70 дагуултай очжээ. Тэд Японы Цушима аралд хүрээд ‘‘Юуны учир Их хааны илгээлтэд хариу эс өгсөн’’-ий учрыг асуухын зэрэгцээ Цушима арлын ард иргэдтэй тар тур хийж, 1269 он гартал тэнд байгаад хариу авч эс чадсан тул Цушимагийн 2 хүнийг барьцаалан буцжээ. Ингээд 7 сард 2 монгол элч мөнөөх Цушимагийн хоёр хүнийг дагуулан Солонгосоор дамжин Их хааны ордноо хүрчээ.
 
Гэтэл Хубилай хаан тэдгээр барьцааны хүмүүсийг* найрсагаар хүлээн авч зочлохын зэрэгцээ Япон орны тухай дэлгэрэнгүй асуун сонирхож, тэднийг буцааж өгөх далимаар дөрөв дэх элчийг томилжээ. Ингээд 1269 онд Урудай гэх монгол элч, Кин Юү Се, Ко жү нэрт хоёр солонгос элчийн хамт Цушимад очиж, Их хааны “миний захидлын хариуг яагаад эс өгөв” гэсэн утгатай захиаг Камакүрад байх Багкүхү (Цэргийн зөвлөл)-д хүргүүлсэн ба үүнд Багкүхү хариу бичсэн ч илгээх эсэхээ шийдэж чадахгүй байсаар багагүй цаг авчээ. 1270 оны эхээр бичсэн тэр захидлын утга нь: “Манай Япон улсын хувьд Монгол гэж дуулаагүй улс орон билээ. Манай улстай холбоо тогтоохыг хүчээр шахан шаардаад, үгэнд орохгүй бол цэрэг илгээнэ гэж айлгах нь бидэнд их таагүй сэтгэл төрүүлж байна. Манай улс дээр үеэс Ками бурхны хамгаалал дор оршсоор нэг ч удаа өөр улсын эрхшээл ноёрхолд ороогүй билээ.
 
“/Энэ нь үнэн бөгөөд Япон улс бүх түүхийнхээ туршид гадаадын .цэргийн түрэмгийлэлд хоёрхон удаа өртсөн орон юм. XIII зууны сүүлээр Монголын эзэнт гүрэн, XX зууны дундуур Америкийн цэргийн довтолгоонд өртсөн аж/ хэмээн бичсэн боловч ард иргэд нь харь холын хүчирхэг Хаанд таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц ихэмсэг, тоомжиргүй үгт эл захидлыг илгээхээс татгалзсан тул Цэргийн зөвлөл улс төрийн агуулгатай албан ёсны хариу өгөхөө больжээ. Хувилай хааны олон удаагийн дипломат оролдлого ийн удаа дараа талаар болсоор байсан ч элч илгээх явдлыг зогсоосонгүй. 1271 онд Их хааны элчээр Чо Лю хицү (хятад хүн) далай туулан Хаката хотын Изамү хэмээх Яамнаа хүрчээ. Тэр, 100 гаруй дагалт, бараа бологсдын хамт очжээ.
 
Гол зорилго нь Хубилай хааны захидлын хариуг шаардах явдал байв. Тэрээр хурилсан хоёр хувь эхийг Чүтэй (Эзэн хаан) ба Засгийн газарт дээш хүргүүлж үндсэн эхийг өөртөө авч, хэрэв 11 сар хүртэл хариу эс өгвөөс “довлоно” гэж хатуу анхааруулж элчин Хамбүгийн нэг адил хувийн сэрэмжлүүлэг захидал бичсэн ч Их хааны ч, Чо Лю хицүгийн ч захидалд ч хариу өгсөнгүй. Яг энэ үед буюу 1271 оны 11-р сарын 16-нд Монголын эзэнт улс Юан гүрэн болж байгуулагдав. Хятадын газар нутаг дахь олон улс (Нансо улсаас бусад), Солонгос бүхэлдээ, Бирма, Камбожи, Вьетнамын зарим нутаг Их Юань гүрний эрхшээлд ороод байв. Энэчлэн их цаг хожсон Японы Багкүхү буюу Цэргийн зөвлөл “монголын захиргаанд орохгүй” гэдэг шийдвэрт хүрсэн байв.
 
Ийн хариу авч эс чадсан Чо Лю хицv 1272 онд бараа бологсдын хамтаар эх газар руу буцжээ. Тэдэнтэй хамт Яширо тэргvvт 12 япон хvн явсан байна. Чо Лю хицv, тvvний нарийн бичгийн дарга Чотакv хоёрт нэгэн боломжийн боловч бvтэшгvй санаа байжээ. Тэр нь дээрх 12 япон хvнийг Япон улсын элч хэмээн Их хаан Хубилайтай уулзуулаад Япон руу хийх довтолгооныг зогсоох санаа байжээ. Харамсалтай нь Их хаан хэргийн нарийн учрыг гадарласан тул тэдгээр "элчийг" хvлээж аваагvйгээр барахгvй Япон руугаа vтэр буцахыг зарлиглажээ.
 
Ихээхэн туршлага, нарийн ухаантай дипломатч Чо Лю хицv, Чотакv хоёрын санаачлагаар Солонгос элч Кожишvг 12 япон хvний хамт Солонгосын засаг захиргаанаас бичсэн захидлын хамт элчээр илгээсэн байна. Тэр захидалд "Манай улсаас /Солонгос/ хоёр удаа элч илгээж Монголын Их хааны захиаг хvргvvлсэн ч танай улс хариу эс өгч, саналыг хvлээн авсангvй. Тиймээс бид Япон улс руу довтлох болно.
 
Энэ боломжоос хожимдвол юу болохыг төсөөлж байгаа байх... Аймшигт явдал болно" гэж анхааруулаад "Та нар яаралтай найрсаг харилцаа тогтоох нь зөв зам болно. Ингэвэл манай Солонгос улс Монгол, Япон хоёр улсын дунд байж, чадлын хэрээр туслах болно. Vvнийг сайтар бодож тунгаагтун" гэж зөвлөсөн байлаа. 1273 онд Чо Лю хицv дахин Японд иржээ. Энэ удаа тэрээр зорилгоо мөн л биелvvлж чадаагvй аж.
 
Тэрээр эргэн ирээд Японд довтлох нь ямар ч ашиггvй нөхцөл байдал бvрэддээд байгааг Их хаанд тайлбарласан байна. Гэвч Хубилай хаан 1274 онд Солонгосын далайн цэргийн хөлөг онгоц vйлдвэрлэх газруудад том жижиг нийт 900 хөлөг онгоц угсрах зарлиг буулгажээ. Удалгvй 1275 онд Солонгосын Кин Хо Ке Хубилай хаанд нэгэн өргөх бичиг илгээж, одоогоор манай Солонгос улсын цэрэг, эдийн засаг маш ядуу дорой байгааг харгалзан vзэхийг хvсчээ.
 
Гэвч Хубилай хаан энэ хvсэлтийг сонсохыг хvсэхгvй байгаагаа илэрхийлээд Монголын Их эзэнт гvрний далайн цэрэг Солонгосын хойгт буун Каппо боомт хотод хэсэг хугацаанд хуарагнаж байгаад хөлөг онгоцууд бэлэн болмогц шууд далайд гарчээ. Монголын их гvрний далайд хийсэн анхдугаар довтолгоон ийнхvv эхэлжээ.
 
1274 оны 10-р сарын 20-нд Юань цэрэг Хаката далай дээр vзэгдэж Хакvзаки, Хаката арлуудад бууж эхэлжээ. Энэ флотын тэн хагас нь монгол, хятад нийлээд 20 мянга, Солонгосын 20 мянган цэрэг тус тус буусан байна. Гэвч маргааш нь буюу 21-нд гэнэт харагдахаа больжээ. Vvнийг Япончууд Камиказе "залгисан" гэж домог лугаа хэлэлцэж тэрхvv бурхны салхи ердөө ганцхан хөлөг онгоцоос бусдыг залгисан, тэр хөлгийн ахмад далай руу vсрэн амиа хорлож бусад 50 цэргийг Япончууд олзлон Локvхара гэдэг газар руу хvргэж тэнд цаазалсан гэж ярих бөлгөө. Энэ тvvх "Бөнэйгийн Эки" буюу 1274 он бөгөөд Бөнэйгийн хаанчлалын 11-р он байсан гэж ном сударт бичжээ. Энэ хэрэг явдлын тvvх нэлээд эргэлзээтэй, бараг домог vлгэрийн шинжтэй болсныг шинэ тvvхчид анхааралтай судалсаар байгаа аж.
 
Монголын эзэнт гvрний цэргийн анхны довтолгооны зорилгыг янз бvрээр тайлбарлаж байна. 1. Марко Поло Их хаан Хубилайд зvvн далайн гvнд Zipang /Япон/ хэмээх алт эрдэнэсээр баялаг, баян чинээлэг улс бий гэж хэлсэнээс vvдэлтэй гэж ч vзэх нь бий. Мөн нэг солонгос хvн тэгж хэлснээс vvдэлтэй ч гэх нь байна. Ийм шалтгаанаар довтолсон гэж vздэг нэг хэсэг судлаачид байна. Энэ ч бас домог vлгэрийн шинжтэй гаргалагаа аж.
 
Эдгээрээс хамгийн vнэнд ойртсон дvгнэлт бол Монголын эзэнт гvрэнд хараахан эзлэгдээгvй байсан Нансо улс Япон улстай улс төр, ялангуяа худалдаа эдийн засаг, соёлын салбарт гvн харилцаатай байсан тул Хубилай хааны хувьд Нансог харъяандаа оруулахад Японы тусламж, хэлхээ холбоог таслах нь чухал ач холбогдолтой байсан бололтой. Нансо улс ч улсаа тусгаар байлгахад Далайн хvчирхэг холбоотон хэрэгтэйг ойлгож байсанаас Япон эзлэгдэх нь Нансогийн хvч суларч доройтохын шалтгаан гарна гэж vзэж бvх талаар холбоогоо зузаатгахыг ил далд оролдсоор байжээ.
 
Харамсалтай нь, Монгол цэрэг анх Японд довтолсноос хойш 5 жилийн хойно 1279 онд Монголын эрхшээлд бvрэн орсон тvvхтэй аж. Vvнээс сонирхолтой дvгнэлт хийж болно. Хажуухандаа байгаа Нансод цохилт өгөхөөс өмнө олон жилийн турш элч илгээн эцэст байлдаж сураагvй далайн дайныг эхлvvлсэн нь Монголын цэргийн урлагт хийсэн туйлын зоримог алхам төдийгvй онц чухал ач холбогдолтой цэрэг дайны уран нарийн тактик, стратегийн чанартай сонголт байжээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Нансог, дараа нь Жипанг эзлэх нь ээлжит зорилт байж.
 
Гэвч Нансог эзлэхэд холоос хvч хавсарч болзошгvй Япон улсыг сvрдуvлж холбоо хэлхээг нь таслан тусгаарлах шаардлагатай байсан гэсэн дvгнэлт нэлээд ултай нь юм.
 
"Бөнэйгийн ики" /1274 оны анхдугаар довтолгоон/-ийн үед
 
Монголын эзэнт гvрний цэрэг Цушимад орж, дараа нь Ики орчим Хаката далайд vзэгдээд, удалгvй гэнэт ор сураггуй болсон гэдэг. Цушима арал эх газартай харьцдаг гол боомт байв. Энэ жижиг арал Нансо, Жипангийн харилцааны гол төв учраас туунийг дахин сэргэхгуй болгох нь Монголчуудын эх газарт даруй хийх дайны ялалтыг хангах ач холбогдолтой байсан гэж Японы судлагчид тайлбарладаг.
 
Тvvгээр ч зогсохгvй "Бөнэйгийн Ики"-н гол зорилго нь Цушимаг эзлэн номхруулахад чиглэж байсан учраас "камиказе" / ямар нэг далдын шидэт хvчин бус далайн хар шуурга буюу тайфун бөгөөд хавар намарт vргэлжид дэгдэж далайд яваа хөлөг буу хэл эх арлууд дээр аймшигт сvйтгэл ямагт учруулдаг байгалийн догшин vзэгдэл болно/-д "залгиулсан бус" зорилгоо хэрэгжvvлээд "гэнэт алга болсон" нь эх газар руугаа буцсан хэрэг хэмээн тайлбарласан нь ч бий. Vнэхээр 1274 оны байлдааны ажиллагааны зураг vvний маш тод нотолгоо болдог.
 
Ийнхvv Монгол цэрэг vvргээ амжилттай биелvvлээд яаран буцсан нь голтой тайлбар гэж болмоор. Далайн шуурганд нэлээд онгоц, цэргийн амь нас эрсдсэн ч буцаж чадсан байж болох юм. Саяхан "Маш нууц"сонины энэ оны сvvлийн дугаарт далайн тvvх судлагч нэгэн хvний өгvvлэл гарчээ. Тэрээр "Монголын флотын vлдэгдлийг олохоор 3 зун ажилласан" гээд "1274 онд живсэн гэгдэх онгоцнууд 200 ба тvvнээс дээш вэссэльд /далайн гvнийг хэмжих нэгж/ байсангvй. Харин Такашимагийн зvvн эргийн орчимд" онгоцны vлдэгдэл нэлээд тохиолддог тухай өгvvлжээ.
 
Энэ vед Монголчууд Азид бvрэн ноёрхож, дайснаа дараалан доройтуулж байсан учраас Японыг эзлэх нь тийм ч хэцvv зvйл байгаагvй. Харин гол дайсан болж байсан Нансо улсыг доройтуулахад Цушимаг довтлох тактикийн чанартай алхам зайлшгvй хийх шаардлага гарсан байна. Харин энэ анхдугаар довтолгооны тухай нууц мэдээллийг Нансогийн хэдэн лам хуврагууд бурхан шашны хэргээр яваа гэдэг нэрийн дор жанч нөмрөн Жипанд очиж мэдээлсэн байж магадгvй гэж судлагчид тэмдэглэсэн нь оргvй ч зvйл биш бололтой.
 
Хубилай хааны далайн цэргийн хоёрдугаар довтолгоон ба бусдад найдсан дипломат бодлогын сvйрэл
 
1274 онд болсон довтолгоон Кюшv арлын Хаката хотын орчим болж өнгөрсөн тvvхт явдлын ул мөр өдгөө "Монголчууд Японд довтолсон нь" / Ген ко кинен нохи/ гэрэлт хөшөө болой. Монголын эзэнт гvрний удирдагчид Японыг анхаарлынхаа гадна нэг ч өдөр орхиогvй ажээ. Нансо улсыг нэгтгэсний дараа Японыг эзлэх асуудал ээлжээ хvлээж байжээ. Тэрхvv тvvхэн vйл явдлын өмнө ч их Чингис хааны vеэс Монголын төрийн бодлогын vндэс нь болсон элчин дипломатын бодлого ач холбогдлоо алдаагvй байв.
 
1281 оны хоёр дахь довтолгооны өмнө олон цэрэг эрсийн амь насыг талаар vрэхгvйн төлөө Монголын эзэнт гvрэн өөрөөс шалтгаалах бvхнийг хийснийг тvvхийн баримтууд гэрчлэн хоцорчээ. Vvний тул мөн хэд хэдэн элчийн vйл ажиллагааг дурдах ёстой болно. Япон, Нансогийн харилцааны гол төв болж асан Цушима аралд довтолж, тактикийн чанартай зорилтоо биелvvлсний дараа Юаний 6 хvний бvрэлдэхvvнтэй элчийг Японд илгээсэн байна.
 
Vvнд: Тусачv 34 настай монгол vндэстэн, Хэ Вей Жv 38 настай хятад туслах, Санду Лю дин 32 настай Ислам туслах, Жу Сан 32 настай Гуулин туслах, Ка 32 настай Шvнви vндэстэн туслах, Жоса /онгоцны ахмад/ нар багтжээ. Итгэлгээний гол утга нь "Дахин энгийн цэрэг, ард иргэний амь биеийг хөнөөх дайнд хvргэлгvй бууж өг. Vvнийг сайтар тунгаатугай" гэсэн байж.
 
Эдгээр элч нарыг Хубилай хааны илгээлтийг хvргэж Японд очих vед Камеяама хаанчилж байсан боловч нэгэнт Юаний цэргийн болзошгvй аюул заналын өмнөөс сөрөн зогсох зориг хvч дутсан учраас бvх эрх мэдлийг нь цэргийнхэн буюу Шёогин булаан авч өөрийн засгийн газрыг Камакурад эмхлэн байгуулж, цэргийн хvч хуримтлуулсаар байжээ. Цаг хожих vvднээс удтал хvлээлгэсний эцэст 5 элчийг Камакvрагийн ойролпоох Тацvнокvчид цаазаар авч харин хөлгийн ахмад Жоса vл мэдэгдэх байдлаар сураггvй алга болжээ.
 
Vvнээс хойш нэг хэсэгтээ Япон руу чиглэсэн цэрэг дайны бодлого намжуу байдалтай болсон нь санамсаргvй хэрэг байсангvй, 1274 оны Япон руу хийсэн довтолгооноор Япон, Нансогийн дотно харилцаа тасалдаж, Монголчуудад гол дайсан болоод асан эх газрын Нансо улсыг эрхшээн авах таатай нөхцөл бvрэлдсэнтэй холбоотой байжээ. Монголчууд 1276 онд Нансод довтолж, 1279 онд ноёрхлоо бvрэн тогтоож чадав
 
Vvний дараагаар Япон руу чиглэсэн бодлогоо дахин сэргээжээ. 1279 онд Нансогийн цэргийн жанжин байсан Хамбуко, тvvний туслах Шихvкv, Ланчv, Чинко нарыг Япон улс руу элчээр явуулжээ. Нансогийн цэргийн жанжин Хамбvко Япон улстай их шадар холбоотой байсан цэргийн эрхтэн байв. Хубилай хаан vvнд нь их ач холбогдол өгч ихээхэн найдвар тавьж байлаа.
 
Гэвч хамт очсон 3 элчийг Хакатад цаазалж, харин эртний тvнш Хамбуког өршөөн буцаасан аж. Энэ мэдээ Хубилай хаанд хvрч тэснэ тэснэ гэхэд vvнээс илvv яаж тэсэх вэ гэдэг шиг Япон улсыг цэргийн хvчээр зайлшгvй номхотгох нь зvйтэй гэсэн бодлыг лавшруулж өгчээ. Уг нь тэдгээр элчид ихээхэн найдвар тавьж Солонгост цэргийн усан онгоц барих, зэр зэвсэг бэлтгэх зэрэг цэрэг дайны бэлтгэл ажлаа тvр зогсоон хvлээзнэж байж. Нөгөө талаар Солонгосын дотоодод иргэний шинжтэй жижиг дайн самуун ч дэгдээд байсан нь өөр нэг шалтгаан байлаа
 
Гэтэл 1280 онд Япон улс Солонгосын Жипо гэдэг жижиг хойг руу гэнэт довтлон оржээ. Япончууд хэдийнээс Солонгост довтлохыг хvсэн хvлээж байсан бололтой. Vvний гол шалтаг шалтгаан нь сонирхолтой юм. Солонгос улс удаа дараа Юань гvрний дуулгавартай зарц, гар хөл нь болж, элч зардас илгээн ятган ухуулж бас тулган шаардаж байсанд Японы цэргийн эрхтнvvд далдуур бухимдан хорсож байсан нь ойлгомжтой.
 
Vvний дараахан Хубилай хаан цэрэг дайны бэлтгэл ханалаа гэж vзэн 1281 оны 1-р сарын 1-нд хуралдай зарлан Алахан, Хамбvко, Кинто, Косакv нарыг Японд довтлох цэргийн жанжидаар томилсон зарлиг гаргасан байна. Ингээд 2-р сарын 20-нд Алаханаар удирдуулсан Их Юань гvрний олон vндэстнээс бvрдсэн цэргийг далайд гаргажээ. Эдгээр цэрэг олон vндэстний цэрэг байсан учраас хаан сэтгэл багагvй зовж "... эв найртай, нэгэн захиргаанд яв", Японд хvрээд " энгийн ард иргэн, тариачдыг ихээр алж хэлмэгдvvлж болохгvй" гэж хатуу цаазлажээ.
 
Харамсалтай нь энэ vед Япончууд дайсныхаа арга мэхийг мэддэг, тэдний эсрэг шинэ, өвөрмөц хамгаалалтын тактик боловсруулсан байлаа. Тоvрагийн 40 мянган цэрэг 5-р сарын 3-нд 900 хөлөг онгоцтойгоор Солонгосын боомт хот Каппогоос Япон руу хөдөлж мөн сарын 21-нд Цушимагийн Сагаvрад цөмрөн орж эзлээд, 26-нд Ики рvv довтолгооноо vргэжлvvлсэн аж.
 
Тэндээсээ Ноко, Шика хоёр арлын дунд Япон цэрэгтэй далайд тулгарч багагvй хохирол амсаж. Энэ vед Кунань цэрэг хараахан ирээгvй байсан учраас Тоvра цэрэг хvчин мөхөсдөх байдалтай болж Хаката руу шилжихээр шийдвэрлээд байтал халуун дулааны улирал тул олон хvн амь vрэгдсэнээс халдварт өвчин дэлгэрч арга буюу Эки рvv эргэн байршжээ. Мэн сарын 18-нд Кунань цэрэг Хятадын өмнөд хэсэг дэх Кейгин гэдэг боомтоос Япон руу хөдөлж, мэн сарын 29- нд Кунань цэргийн тvрvvч Экид хvрэлцэн ирж Тоvра цэрэгтэй нэгджээ.
 
Цэргийн жанжинаар Алахан ирсэн боловч удалгvй далайн өвчнөөр өвдөж, цэргийн удирдлагыг Атахай / япон дуудлагаар Адукай/ авч тулалдааныг удирдсан аж. Юаний их цэрэг Кунань, Тоvра хэмээх хоёр vндсэн бvлэглэл болж байж. Кунань цэрэг нийтдээ 3500 хөлөг онгоцтой байсан гэж бичжээ. Vvний бvрэддэхvvнд Өмнөд Су буюу өмнөд хятадын цэрэг дийлэнх нь байсан бөгөөд нийтдээ 100.000 хvнтэй байв. Энэ цэрэг Х-Х1 зууны vед Зvvн Азийн бvсэд маш хvчтэйд тооцогдож байв. Өмнөд Су улс /1127-1279 оны хооронд оршин байв/ Тайвань арлын ойрх одоогийн зvvн өмнөд хятадын эрэг хавийг хяналтдаа байлгаж байсан бол Хогсо / хойд/ Су уясын / 960-1279 он/ оршиж байгаад дараа нь тэдгээрийн оронд Нансо улс байгуулагдсан тvvхтэй.
 
Нансо далайн эрэг хавь газар ба төв хятадын нэлээд хэсгийг хамарч, Япон улстай бvх талаар ойр дотно харилцаатай хvчирхэг улс байжээ. Монголчууд 1276-79 онд Нансо улсыг доройтуулан Их Юань гvрний эрхшээд ноёрхлыг тогтоосон байна.
 
Кунань цэрэг Япон улс руу цөмрөхдөө хоёр чиглэлээр орсон бөгөөд нэг хэсэг нь Такашима арлаар довтолж, нөгөө хэсэг нь Цушимад буугаад тэндээсээ Эки рvv довтолсон. Тоvрагийн цэргийн бvрэлдэхvvнд Монгол, Хятадын 15000, Солонгосын 10000 цэрэг довтолгоонд оролцсон баримт байдаг.
 
1281 оны довтолгооны ерөнхий маршрутыг vзэхэд анх Юань цэрэг Кюшv болон Эки арлын дунд байх Такашима / шонхорын арал/ арлыг тvшиц газар болгосон. Дараа нь Экид хvрээд тэндээсээ далайгаар явж Такашима арлыг эзэлсэн байна. Тэндээсээ газраар Мацоvраг эзлэн Кунань, Тоvрагийн хоёр замын цэрэг Хаката далайн боомтод нэвтэрсэн нь Японы тvvхийн бvтээлvvдэд хэвлэгдсэн байлдааны зургаас харагддаг.
 
Японы тvvхийн баримтуудаас vзэхэд 1281 оны довтолгооноор Такашима арлын дэргэдэх тулаанд 10000 орчим цэрэг, Шикано Шима аралд 8-9 мянган цэрэг vрэгдсэн тоо байна. Өнөөг хvртэл мөн л домогт далайн хар шуурга ниргэсэн гэж нотлон ярьж байдаг ч тэд буцаад явсан юмуу эсвэл мөнөөх "Камикизе"-д дахин залгиулсан эсэх нь Японы судлагчдын анхаарлыг өнөөг хvртэл татсаар байгаа сонирхолтой судлагдахуун байсаар...
 
Их Юань гүрний нэгдсэн цэрэг Япон улс руу /Далайд/ тулалдсан түүхийн орооцолдоон, түүний учир шалтгаан, угтвар нөхцөл нь иймэрхүү дүр зурагтай. Энэ түүхэн үйл явцыг түүхчид тодруулж, үнэнийг тогтоох үүрэгтэй. Энэхүү тэмдэглэлийг бичихэд "Монголын довтолгоон ба 700 жил" /Нихон тв Токио 1981, 2001/, болон "Япон түүхийн судалгаа" зэрэг ном ашигласан ба далайн хөлөг онгоцны түүх судлагч Музай Торао, түүхч Мацүга Итоши, Урлагийн түүхч Оз Коүичи, Кюшүгийн тулааны түүхт газрыг судлагч Кога Нэнко, далайн гүний цахилгаан соронзон орны тусламжтай тандан судлагч Танака Исүказү гуйа нарын бүтээлээс ашигласан юм. Энд хэрэглэсэн нэлээд нэрийг Япон нэр, дуудлагаар нь бичсэнийг хэлэхийн ялдамд хэл улам муугийн балагаас буруу зөрүү ойлгож, алдаж эндсэн зүйл буй аваас та өршөөн хэлтрүүлмүй.
 
Д.Галбаатар /Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор/