sonin.mn

Орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт Универсиад-2015 буюу 18-р их наадам 9 дүгээр сарын 24-26 ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод боллоо.

Тэмцээнд их, дээд сургуулиудаас гадна ОХУ, БНХАУ-ын их сургуулиудын нийт 15 сургуулийн баг тамирчид оролцож, спортын 10, урлагийн 4 төрлөөр өрсөлдөв.

“Биеийн тамирын сургалтанд тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүллээ

Урлаг, спортын наадамд Ховд их сургуулийн багш, оюутны 40 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцлоо.

 спортын төрөлд:
Эрэгтэй шатраар Мэдээлэлзүй мат- III ангийн оюутан Б.Энхбаяр алтан медаль, эмэгтэй төрөлд МХУЗ- III ангийн оюутан н. Мягмарсүрэн мөнгөн медаль
Эмэгтэй теннисний төрөлд ББТ- III ангийн оюутан н. Гэрэлмаа алтан медаль, эрэгтэй төрөлд ББТ- IV ангийн н. Серикбол алтан медаль
Модон бөмбөгийн эрэгтэй төрөлд ББТ- IV ангийн оюутан С. Мөнхтулга алтан медаль, эмэгтэй төрөлд ББТ- II ангийн н. Анхцэцэг мөн алтан медаль
Сагсан бөмбөг эрэгтэй н. Гантөгс ахлагчтай баг алтан медаль, эмэгтэй н.Халиунаа ахлагчтай баг мөнгөн медаль хүртлээ.

Үндэсний бөхөд ББТ- IV ангийн оюутан аймгийн харцага Э. Эрдэнэбаяр мөнгөн медаль, ББТ- IV ангийн оюутан И.Эрболат хүрэл медаль хүртжээ. 
Урлагийн төрөлд:
- Мэндчилгээний төрөлд хамт олноороо мөнгөн медаль
- Гоцлол бүжгийн төрөлд АД-III ангийн оюутан н. Одонтуяа мөнгөн медаль
- Гоцлол дууны төрөлд ТЗМ-III ангийн н. Нинжбадгар алтан медаль авлаа.
 Оюутан миссийн төрөлд ОАХ- IV ангийн н. Отгон-Эрдэнэ хүрэл медаль тус тус авлаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд ХИС-ийн оюутны холбооны тэргүүн  Б.Мөнх-Эрдэнэ “Ховд их сургууль болон Политехник коллежийн биеийн тамирын хичээлийн сургах, суралцахуйн цагийн менежмент” сэдвээр илтгэл хэлэлцүүлж мөнгөн медаль хүртлээ.

Ховд их сургууль Универсиад-2015 наадмын багийн дүнгээр 181 оноогоор тэргүүлж,өмнөх  жилийн амжилтаа бататгав.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг