sonin.mn

Есдүгээр сарын 30-ны орой Бээжингийн Ардын их хурлын танхимд Хятадын Төрийн зөвлөлөөс үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулж, БНХАУ байгуулагдсны 66 жилийн ойг тэмдэглэв.

Тус арга хэмжээнд Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын Хятадын удирдагч болон гадаад дотоодын 1100 гаруй хүн оролцлоо хэмээн Жүншинь агентлагаас мэдээллээ.

Хятадын төрийн дууллаар эхэлсэн уг хүлээн авалт дээр Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ, “66 жилийн турш, ялангуяа өөрчлөлт нээлтээс нааш, ХКН-ын удирдлага дор, Хятадын ард түмний оюун ухаан болон тэмцэл зүтгэлээр Хятадын онцлогтой социалист үйлс гэрэл цацрангуй их амжилт олов. Хятад улсын ерөнхий хүчин чадал, олон улсын нэр нөлөө мэдэгдэм дээшилж, эгэл иргэдийн амьдрал өдрөөс өдөрт чинээлэгжиж, ард иргэд хөгжлийн маш олон боломжоор хангагдаж, нийгмийн салбар тасралтгүй урагшлан дэвшиж байгаа зэргээс дээрх  амжилтыг олж харж болох юм” гэлээ.

 Мөн тэрээр  хэдийгээр дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, Хятадын эдийн засгийн уналтын дарамт нэмэгдсэн ч зүй зохистой, тогтсон, нарийн зөв зохицуулалт болон бүтцийн чанартай өөрчлөлтийг урагшлуулах зэрэг үр дүнтэй аргыг хэрэгжүүлснээр системийн чанартай эрсдлээс үр дүнтэй хамгаалж чадсан. ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөлийн бодлого шийдвэрийн дагуу, бүх Хятад даяар хичээн зүтгэвэл эдийн засаг, нийгмийн хөгжлийн энэ оны зорилтод хүрнэ гэж хэлсэн байна.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг