sonin.mn

Хятадын таван Өөртөө засах орны нэг ШУӨЗО-ны 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Хятадын шуудангийн газраас дурсгалын цуврал марк шинээр гаргалаа.

"Хөгжил цэцэглэлт", "Үзэсгэлэнт нутаг", "Эв нэгдэл" гэсэн гурван иж бүрдлээр хэвлэгдсэн энэхүү марк 3.6 юанийн үнэтэй юм байна. "Хөгжил цэцэглэлт" марк нь Шиньжяны эдийн засгийн хөгжил, Ланьжөү-Шиньжяны хурдны төмөр зам, салхины эрчим хүч зэрэг бэлгэдлийн чанартай байгууламжийг харуулсан бол "Үзэсгэлэнт нутаг" маркт хөдөө аж ахуйн хөгжил, хөвөнгийн тарианы элбэг ургац, иргэдийн орон сууц, хөдөө аж ахуйн механикжилтыг дүрслэн үзүүлжээ.

Харин "Эв нэгдэл" маркт Уйгур үндэстний ард иргэдийн дуу бүжгийн урлагийг үзүүлсэн байна. Маркийг өнөөдөр албан ёсоор шуудангийн салбаруудад тараалаа.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг