sonin.mn

Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Ч.Улааныг байнгын хорооны даргаар томилох тухай хэлэлцэж, дэмжив.

Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Болор Сангийн сайдаар томилосонтой холбогдуулан тус байнгын хорооны даргыг шинээр томилох шаардлагатай болсон.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчийг “Шударга ёс” эсвлийн бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан. Тэрбээр, Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Төсвийн байнгын хорооны даргаар салбараа сайн мэддэг, туршлагатай хүн томилох хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс Сангийн сайдаар олон жил ажилласан туршлагыг нь харгалзан үзэж УИХ-ын гишүүн Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргаар томилох саналтай байна гэлээ.

Эвслийн бүлгийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй тул Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргаар томилох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг