sonin.mn

Хөвсгөл аймагт Шведийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч нар ажиллаж НҮБ-ын хүүхдийн сангийн хөдөө орон нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Аяллын нэгдүгээр багт хөрөнгө босгох үйл ажиллагааны зохицуулагч, Олон улсын хөтөлбөрийн ажилтан Eva Dalekant, Шведийн Үндэсний зөвлөлийн нягтлан бодогч Maud Hellberg, Сайн дурын хөтөлбөрийн зохицуулагч Cecilia Еhl, Орон нутгийн сайн дурын ажилтан Kerstin Karlsson, Julia Ekeroth нар оролцож Монгол дахь хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцав.

Харин аяллын багийн 2-р бүрэлдэхүүнд  Dagsverke 2016 компанит ажилд зориулах Монгол улс дахь НҮБХС-гийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааг харуулах кино зургийн баг ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байгааг онцолжээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг