sonin.mn

Сүүлийн үед Европын орнуудыг нэрвээд байгаа дүрвэгсдийн давалгаан Орос улсад хүрэхгүй бололтой.

Үүнийг Холбооны цагаачлалын албанаас уламжилсан мэдээлэл  гэрчилж буй юм. Учир нь Сиричүүд  Орос улсыг шинэ эх орны  хувиар  үздэггүй бололтой. Энэ зуур тэмдэглэхэд,  Орос-Сирийн  хооронд  олон жилийн уламжлалт найрсаг харилцаа тогтсон билээ. Оросын Холбооны цагаачлалын албанаас Сирийн иргэдтэй холбоотой тоо баримтуудыг анх удаагаа  дэлгэлээ. Ингэхдээ эдгээр нь  хэдэн мянга давах бололтой. Гэхдээ л  Европтой харьцуулбал, ерөөсөө ч  их биш  ажээ.

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр нийт 8 мянга орчим Сирийн иргэн аж төрдөг байна. Тэдний дийлэнх нь тус улсын Төв, Өмнөд , Хойд-Кавказ болон  Холбооны Баруун-Хойд тойргуудад аж төрж байна.

Тэдгээрээс  2 666 хүн түр оршин суух зөвшөөрөлтэй бол 0,29  хувь нь байнгын оршин суух зөвшөөрөлтэй, 1594 хүн түр зуурын буюу дүрвэгчийн статустай,  харин 1647 хүн зөвшөөрөлтэй ажил эрхэлж байгаа аж.   

2015 оны эхний 8 сарын хугацаанд Орос улсын Холбооны цагаачлалын албанд  нийт 912 сири хүн хандаж түр зуурын орогнол хүсчээ. Тэвэл өнгөрсөн оны эхний 8 сарын хугацаанд Сирийн 1198 иргэн  ийм төрлийн хүсэлттэй тус байгууллагад хандаж байв.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг