sonin.mn

Номхон далайн “Цайхун” хар салхи Хятадын өмнөд эрэгт ойртож ирсэн тухай сэрэмжлүүлгийг тус улсын Үндэсний гамшгийг бууруулах хороо, Иргэний захиргааны яамнаас орон даяар сэрэмжлүүлж байна.

"Цайхун" нь энэ оны 22 дахь, далайн хар салхи юм байна. Үндэсний гамшгийг бууруулах алба яаралтай мэдэгдэл гаргаж, Гуандүн, Гуанши, Хайнань, Гүйжөү, Юннань зэрэг мужийн иргэний хамгаалалтын алба болон төвийн тусламжийн Наньнин, Күнмин дэх нөөц агуулахуудын бэлэн байдлыг шалган, гамшгаас сэргийлэх ажлыг сайтар хийж, 24 цагаар ажиллахыг шаарджээ.

Мөн далайн хар салхины байдлыг ажиглан анхааруулга болон урьдчилсан мэдээллийг цаг тухайд нь нийтэлж, иргэдийг шилжүүлэх, хөлөг онгоцыг далайд гаргахгүй байхыг сануулан, тусламжийн бараагаар шуурхай хангаж, ард иргэдийг гамшгийн бэлэн байдалд байлгах  хэрэгтэй гэж үүрэгджээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг