sonin.mn

БНХАУ-ын Хэбэй мужийн Шяньхэд Торгоны замын улс орнуудын соёлын наадам өнгөрөгч бямба гаригт эхэллээ.

Долоо хоногийн турш үргэлжлэх тус наадмын хүрээнд Олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн, Олон улсын гар урлалын яармаг, Кино фестиваль”, Торгоны замын хувцас загварын шоу, Хээрийн спортын олон улсын тэмцээн, Аялал жуулчлалын үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээнүүд зохиогдох юм.

Наадмын нээлтэд "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудаас Бээжинд суугаа Элчин сайд нар оролцжээ. Энэхүү арга хэмжээний зорилго нь Бээжин, Тяньжин зэрэг том хотуудыг багтаасан  Хэбэй мужийг сурталчлан тус газарт "Нэг бүс нэг зам" дагуух соёлын өртөө байгуулахад чиглэгдэж байгаа ажээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг