sonin.mn

Нийслэлийн Тээврийн Газраас  өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 990 гаруй автобус гарахаас 430 тээврийн хэрэгсэл гарсан хэмээн мэдэгдлээ.

 Тус газраас автобус компаниуд ажлаа хийх боломжгүй боллоо хэмээн түр зогсолт хийжээ. Харин хувийн компаниудын зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын орлогоос 10 хувийн шимтгэл авч буйг эсэргүүцсэн хэмээн эх сурвалж өгүүлж байна.

Тодруулбал “Улаанбаатар смарт карт” ХХК 600 сая төгрөгийн орлогоос 60 сая төгрөгийг авна гэсэн үг юм. Тиймээс энэ нөхцлийг хувийн автобус компаниуд хүлээж авахгүй байгаа бололтой.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг