sonin.mn

Дорнод аймгийн төв Хэрлэн зочид буудлын хойгуур тавьсан шинэ зам ашиглалтад орлоо.

Замыг орон нутгийн төсвийн хөрөнгө 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Авто агро” компани гүйцэтгэсэн байна. Нийтдээ 180 м урттай 6 м өргөнтэй тус замын гэрэлтүүлэг болон цахилгааны ажлыг МЗА компани хийсэн байна. Дорнод аймгийн хувьд энэ жил хэд хэдэн шинэ зам, уулзвар гарцуудыг хийгээд байна. 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг