sonin.mn

“Сайдын цаг” уулзалтад  УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор оролцлоо. Тэрээр энэ үеэр 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн хуулийн төслийг танилцуулсан юм.


Б.Болор сайд : “Ирэх оны төсвийг боловсруулахдаа аль болох зардлыг хэмнэсэн. Төсөв олон жил данхайсан бүтэцтэйгээр явж ирсэн. Үүнийг нэг их наядаар багасгасан. Мөн зарим агентлагийг нэгтгэж байрыг нь хувьчлахаар болсон. Тухайлбал, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хоёрыг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэхээр төлөвлөсөн бол Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг тус бүр татан буулгана. Мөн зарим байгууллагад цомхотгол явуулна. Гэхдээ цомхотголд орсон хүмүүсээ хувийн хэвшилд ажилтай болгохоор ажиллана.Гэхдээ төсөв эрүүлжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлбэл цалинг үе, шаттайгаар нэмнэ .Төсөв одоогийн боловсруулснаар батлагдвал ирэх сонгууль хүртэл 9 яамтай ажиллана”гэв. Төсөлд
 

Ерөнхий чиг үүргийн яамд:

 1/Байгаль орчин, хөгжлийн яам;

2/Гадаад хэргийн яам;

3/Сангийн яам;

4/Хууль зүй, дотоод хэргийн яам;

 

 Чиглэлийн яамд:

5/Батлан хамгаалах яам;

 6/Гэгээрлийн яам;

7/Хөдөө аж ахуйн яам;

8/Дэд бүтцийн яам;

 9/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам тус тус байхаар тусгажээ.

 

Улс төрийн зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар бүтцийн өөрчлөлт нэрээр шинээр Засгийн газар байгуулж, түүнийг нь З.Энхболд удирдахаар төлөвлөж буй аж.

Э.Мягмар