sonin.mn

Сүхбаатар аймгийн Боловсролын салбарын үзэсгэлэн худалдаа Баруун-Урт хотод боллоо.

Тус  аймгийн 16 сургууль,  22 цэцэрлэгийн оюуны баялаг бүтээгч багш, сурагчид өөрсдийн үйлдвэрлэсэн оёдол, гар урлал, эсгий, мод, төмөр, ясан  эдлэлээс авахуулаад тасалгааны цэцэг,  сүү цагаан идээ, төмс хүнсний ногоо зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг Баруун-Уртынханд танилцуулан худалдаж борлуулсан байна. Мөн сургууль цэцэрлэг үйл ажиллагаа, сургалт хүмүүжлийн ажлаа  сурталчлан таниулжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг