sonin.mn

КИЕВ. /TASS/. Украины өр сүүлийн найман сард 18.5 тэрбум доллароор өсөж, наймдугаар сарын 31-ны байдлаар 70.5 тэрбум долларт хүрсэн  байна гэж тус улсын Сангийн яам мэдэгдэв.

Украины төрийн болон төрийн баталгаат өр 70.5 тэрбум долларт хүрсэн байна гэж мэдэгдэлд дурджээ.

Украины нийт гадаад өр 46 тэрбум доллар бол дотоод өр нь 24 тэрбум доллар байна.

Украины мөнгөн тэмдэгтийн ханш унаж байгааг Сангийн яам мэдэгдэлдээ дурдаад, 2015 оны 1-8 дугаар сарын хооронд Украины өр 18.5 тэрбум доллароор өссөн байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг