sonin.mn

САНА. /NHK/. Йемений Засгийн газар болон шиит босогчдыг чиглэсэн амиа золиослох хэд хэдэн халдлага үйлдсэн гэж “Лалын улс” бүлэглэлийн босогчид мэдэгджээ.

Өчигдөр Йемений өмнөд нутгийн Аден хотод болсон дэлбэрэлт нь тус улсын Ерөнхий сайд Халед Баха болон түүний Засгийн газрын танхим байрладаг зочид буудлыг чиглэсэн халдлага байжээ. Уг барилгад Йемений Засгийн газрыг дэмжигч  Арабын эвслийн хүчнийхэн байрладаг байна.

Арабын Нэгдсэн Эмирт Улсын цэргүүд болон Йемений Засгийн газрын хүчний 15 цэрэг халдлагын улмаас амиа алджээ.

Үүнээс гадна, хусит босогчдын хяналтад байгаа нийслэл Сана хотын сүмд халдлага болж, үүний улмаас долоон хүн амиа алдсан байна.

Дээрх халдлагуудыг үйлдсэнээ "Лалын улс" бүлэглэл твиттер хуудсаар дамжуулан мэдэгдэж, амиа золиослох халдлагыг үйлдсэн залуусын зургийг нийтэлжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг