sonin.mn

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт Сэлэнгэ аймгийн Мандал суманд олон жил яригдаж, дуншсан нэгэн ажил биеллээ олж, олон хүнийг баярлуулсан үйл явдал боллоо.

Тус үйл явдал нь Мандал сумыг Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн гол замтай холбох замын нээлт болж  буйгаараа онцлогтой байлаа. Эл зам нь концессийн гэрээгээр хийгдсэн бөгөөд 15.8 км-ийн урттай юм. Замын нээлтийн үйл ажилагаанд УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг

зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал Д.Рэнцэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн дарга Д.Батжавхлан, Монгол Улсын аварга Э.Эрхэмбаяр, Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү, Засаг дарга Н.Нямдаваа болон ИТХ-ын төлөөлөгчид, Байгууллагуудын дарга, эрхлэгч нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын концессын гэрээгээр баригдсан уг замыг Т.Бямбаа захиралтай Улаанбаатар хотын Замын “Битүм” ХХК-ийн хамт олон чанартай, түргэн шуурхай хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг