sonin.mn

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Мандал сумын Хөдөлмөр эрхлэлтийн албатай хамтран “Хамтын хөдөлмөр” өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Тус өдөрлөг нь Зүүнхараа политехникийн коллеж төгсөгчид болон ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сурталчлах  зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Өдөрлөгийн хүрээнд Мандал суманд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 8 аж ахуйн нэгж, иргэн,

Зүүнхараа политехникийн коллежийн оюутан сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэн гарсан байна. Энэхүү үйл ажиллагааны үеэр хөдөлмөр эрхлэлтийн албанаас хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж буй сумын ЗДТГ, ажлын байр олноор бий болгосон гурван аж ахуйн нэгж, нэг хоршоо, нэг иргэнд Аймгийн Хөтөлмөрийн хэлтсээс талархал хадгалуулсан байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг