sonin.mn

Хөвсгөл аймгийн хэмжээнд гурилын 8 үйлдвэр бүртгэлтэй байдаг ч 6 үйлдвэр тогтмол үйл ажиллагаагаа явуулж аймгийнхаа гурилын хэрэглээг бүрэн хангасаар иржээ.

Харин энэ жилийн хувьд үр тарианы болц муу байгаа учраас орон нутгийнхаа хэрэглээг бүрэн хангах эсэх нь тодорхойгүй байна. Газар тариалан эрхлэгчид хураан авсан буудайгаа орон нутагтаа тушаавал аймгийнхаа иргэдийн гурилын хэрэглээг бүрэн хангах боломжтой ч одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Тус аймгийн тариаланчид өмнөх жилд орон нутгийн гурилынхаа хэрэглээний улаан буудайг 100 хувь, хүнсний ногооны 12 хувь, төмсний 46 хувийг хангасан байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг