sonin.mn

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай”  захирамж гаргав.

Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг тодорхойлж, АНУ-ын иргэн Bill Gates-ийн сантай хамтран шинэ техник технологи нутагшуулах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосон байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг