sonin.mn

 

Өнөөдөр нар сар од давхцсан өдөр гэсэн мэдээллийн мөрөөр Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс тодруулбал энгийн нүдээр харахад од мэт харагдаж буй үзэгдэл нь сугар гараг хэмээв.

Нар хиртсэн үед ийм давхцал үүсэх тал бий. Ийм үзэгдэл 3 жилийн өмнө болж байсан бөгөөд ойр, ойрхон давтагддаг энгийн зүйл хэмээн одон орончид тайлбарлаж байна.  Энэ үзэгдэл нь сар сугар гарагийн өмнүүр гарч буй явдал гэнэ. Хурц нартай өдөр од хэмээгээд буй сугар гарагийг энгийн нүдээр харах боломжгүй юм байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг