sonin.mn

КАНБЕРРА. /thechronicleherald/. Монголын баруун өмнөд нутаг дахь эзэмшил газраасаа алтны томоохон орд илрүүллээ гэж  Канадад төвтэй уул уурхайн компани мэдэгджээ.

Энэ жилийн эхээр Баян Хөндийн ордод хайгуул хийхэд өндөр сорьцтой алтны орд илэрсэн гэж "Erdene Resource Development Corp" корпорац даваа гарагт мэдэгдэв.

Бид ийм нээлт хийсэндээ үнэхээр баяртай байгаа бөгөөд хайгуулын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна гэж уг корпорацын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петр Акерли мэдэгджээ.

Энэ хайгуулын талбайгаас хойш 15 зайтай орших “Алтан нар” төсөл дээр уг корпорац мөн ажилладаг байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг