sonin.mn

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

 

 

2015 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

    10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 10-нд Дорнод Монголын тал нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.