УИХ-ын гишvvн Ё.Отгонбаяртай цаг vеийн асуудлаар ярилцлаа.
-Оны сvvлч дөхсөн энэ цаг vед уг нь төсөв гээд бужигнадаг байсан. Харин одоо Өршөөлийн хуулийн асуудал нийгэмд хvлээлт vvсгэчихээд байгаа. Таны хувьд асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Авлига, албан тушаалын хэргийг өршөөж болохгvй гэдэг зарчмыг илэрхийлж байгаа. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хvлээж авахдаа хэрхэн хоёр нvvр гаргаж болдгыг vзvvлсэн шvv дээ.
Хоригийг нь хvлээж авлаа гэж хэлэнгvvтээ Гончигдорж гишvvн буцаагаад бvх хэргийг өршөөхөөр санаа багтаагаад оруулж ирсэн. Тvvнийг нь Хууль зvйн байнгын хороон дээр гишvvдийн олонх дэмжихгvй гэж унагаагаад, Бямбацогт, Тvвдэндорж гишvvн бид гурав төсөл дээр өршөөхгvй гэдэг зvйл заалтуудыг нь жагсааж байгаад санал хураалт явуулуулсан. Тэр санал хураалтаар албан тушаалын хэргvvд нь өршөөгдөхөөр.
Авлигын хэргийн авсан нь бус өгсөн, зуучилсан нь өршөөгдөхөөр болчихсон. Тиймээс бидний хэсэг гишvvн Хууль зvйн байнгын хорооны даргад “Байнгын хороон дээр энэ асуудалд цөөнх байсан байж болно. Гэхдээ энэ цөөнх болсон саналыг УИХ-ын чуулганы хуралдаанд дахин оруулж ир” гэдэг шаардлагыг тавьсан.
-Байнгын хорооны дарга хэдий шаардлагыг чинь хvлээж авсан ч УИХ-ын чуулган дээр дахиад л олонх хvч тvрчихвэл яах вэ?
-Би АН-ын болон “Шударга ёс эвсэл”-ийн гишvvдэд байнгын хорооны хуралдаан дээр “Нэг хальтарсан баасан дээрээ гурав эргэж яах нь вэ” гэж хэлсэн. Олонхоороо хvч тvрж байгаад тэр хэргvvдийг өршөөлөө гэж бодъё. Тэгэх юм бол Ерөнхийлөгч дахиад л хориг тавина. Яг vнэндээ парламент зунжин, намаржин хоёр асуудлыг л хэлэлцэж байна. Нэг нь сандал суудал буюу албан тушаал, нөгөө нь авлигачдыг өршөөх эсэх.
Гэтэл энэ хооронд улсын эдийн засаг хямраад Сангийн яам нь дансаа хаахад хvрээд байна. Ийм болчихоод байхад эдийн засгийн асуудлаа хэлэлцэхгvй яах гээд байгаа юм бэ. Гол асуудлаа хэлэлцэхийн оронд хэн нь дарга болох вэ, авлига авсан хvмvvсээ өршөөх vv гээд л зунжингаа маргалаа. Хэрэв Ерөнхийлөгч дахиад хориг тавьчихвал өвөлжингөө хэлэлцэх нь байна. Ийм утгагvй байдалд УИХ-ыг оруулах ямар ч шаардлагагvй.
-Энэ удаагийн Өршөөлийн хууль өмнөх буюу 2000 оныхтой адил зармаар явах гээд байна уу. Өмч хувьчлалын дараах өршөөл?
-Ийм хардлага байхаас аргагvй. Энэ хууль хэрэгжээд эхэлчихвэл илрээгvй хэргvvд ч хамрагдана. Өөрөөр хэлбэл “Хөгжлийн банкны мөнгийг хэрхэн зарцуулсан”, бондуудын хөрөнгийг хааш нь урсгасан гэдэг асуудлууд гарч ирнэ. Гэтэл хууль энэ хэвээрээ явсаар хэрэгжиж эхэлвэл дээрх төрлийн асуудлуудад хэрэг vvсгэх боломжгvй болчихно.
Тийм болохоор зарим нөхөр батлуулах гэж улааран зvтгэж байгаа. Зарим хvн бидэнд “Танай намын хvмvvс ч байгаа. Тэд чинь өршөөгдөнө шvv дээ” гэдэг vгийг хэлдэг. Энэ бол намын бус, төр байх эсэх тухай асуудал. Хэрвээ сонгуулиар ялж, засгийн эрхэнд гарч ирчихээд, гурван жилийн хугацаанд баахан идэж, уугаад, тvvнийгээ өршөөлгөдөг тогтолцоотой байх юм бол төр, улс гэж байгаад яах юм бэ. Vндсэндээ бvлэг хулгайчын нэгдэл болж хувирна шvv дээ. Манай намын хvмvvсийн тухай янз бvрээр яригддаг. Vнэхээр тэр хvмvvс нь буруутай vйлдэл хийсэн бол намын харьяалал хамаагvй шийтгэлээ авч, хvртэх ёстой. Харин улстөрийн шалтгаанаар хэлмэгдvvлсэн бол цагаатгах хэрэгтэй.
-Та ч бас хэсэг шалгагдсан биз дээ. Таныг бол зарим хvн өршөөлийн хуулийг дэмжиж өөрөө хамрагдахыг бодох байх гэж харж байсан болов уу?
-Улсын ерөнхий прокурорын орлогч УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийхдээ яригдаад байсан хэргvvдэд намайг сэжигтнээр тооцоогvй гэдгийг хэлсэн. Тэгэхээр миний хувьд өршөөгдөх тухай асуудал байхгvй. Манай гэр бvлийн хvнтэй холбоотой асуудал ч тогтоогдоод, жилийн өмнө прокурорын дvгнэлт нь гараад хэрэгсэхгvй болгочихсон. Тийм зvйл байхгvй учраас хувь хvнийхээ өмнөөс өршөөлгөх асуудал алга.
-Эхнэрийн тань асуудлыг шалгаж дуусаагvй юм биш vv?
-Дууссан. Өнгөрсөн оны наймдугаар сард дуусч, прокурорын дvгнэлт нь гарсан.
-Маргааш /өнөөдөр/ төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Сангийн сайдын хэлснээр өмнөх парламентын vед гишvvд нэг тэрбум төгрөгөө аваад олон барилгад хуваан байршуулж, жил дамнуулан төсөвт суулгадаг байсан тухай ярьсан.
-Царцаасан барилгууд гэдэг бол цэвэр улстөрийн зорилгоор зогсоосон. 2014 оны улсын төсвийг хэлэлцэж байх vед Ерөнхий сайд Алтанхуяг “энэ бол цэвэр авлигажсан төсөв байна” гэж хэлээд 200 гаруй обьектийг царцаасан. Тvvнийг нь аудитын газар шалгаад ямар нэгэн но олж илрvvлээгvй. Дараа нь 2015 оны төсөвт суулгасан.
Vнэндээ 2014 онд эхлээд 2015 онд vргэлжилж байна гэдэг чинь зураг төсөв нь 2011 онд хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ маягаар төсөвт өртгийн vнийн зөрvv гарсан байдлаас олон барилга гацчихсан байдаг. Манай тойрогт ч зөндөө бий. Царцаана гэдгийн цаад аюул нь энэ шvv дээ. Хэрвээ энэ удаагийн төсвийн тодотгол болон төсөвт Сангийн сайд барилга царцаана гэж байгаа бол хэзээ ч дуусахгvй, хоосон хаягдаж, тоногдон улсын мөнгө шамшигдах vйл явц болно л гэж бодож байна. Vнэхээр хөрөнгө оруулалтын мөнгө нь хvрэхгvй багаа бол vнэнээр нь хэлээд конссецоор гvйцээх зэрэг өөр шийдлvvд олох хэрэгтэй.
-МАН-ынхан засаг барьж vедээ эдийн засгийг босгодог, АН-ынхан унагачихдаг гэх яриа гарлаа. Vнэхээр ийм асуудал байгаа бол юунаас vvдэлтэй вэ?
-Эдийн засгийг удирдана гэдэг нэгдvгээрт мэргэжлийн ажил, хоёрдугаарт төрийн удирдлагын хариуцлагын асуудал байдаг. АН-ынханы хувьд эдийн засгийн болоод төрийн удирдлагын хариуцлага нь дутагдаад байна гэж харж байгаа. Дээрээ замбараагvйтээд эхлэхээр төрийн алба шат шатандаа замбараагvй байдал дамжигдаад явчихдаг. Дээрээ нэг гаргасан алдаа доошлохдоо 100 давтагдаад, vржигдээд явна гэсэн vг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид байнга л төсөв, мөнгөний бодлого чинь алдаатай байна, vvнийгээ засаач ээ гэж хэлж ирсэн. Эхний хоёр жилд нь тийм зvйлгvй, сайн байгаа л гээд байсан.
Тэгсэн сvvлдээ vнэхээр биш болчихлоо гээд Алтанхуягийн засгийг чөлөөлөөд Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулж, бидэнд хамтарч засаглах санал тавьсан. Эдийн засаг vнэхээр хvнд болчихож гэсэн. Тvvнийг шийдэж чадаагvй байхдаа биднийг засгаас гаргасан. Одоо маргаан нь даамжирчихсан байхад хэрхэн шийдэх юм бэ бvv мэд. Тавантолгой, Оюутолгой зэрэг том төслvvдээ эхлvvлэхгvй бол эдийн засагт мөнгө цуглахгvй. Эдгээр төсөл гацаж байгаа нь манай намаас огт хамааралгvй. АН-ын бvлэг, фракциудын зөрчлөөс vvдсэн шvv дээ.
-Та төсвийн тодотголыг ямар байр сууринаас харж байгаа вэ. Vнэхээр тогтоогоод, торгоогоод байж чадах болов уу?
-Төсвийн тодотголыг дөнгөж өнөөдөр /өчигдөр/ өгч байна. Тиймээс би сайн харж амжаагvй л явна. Гэхдээ миний ойлгож байгаагаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх мөнгөө хасна гэж байна. Ерөнхий сайд нь ч тэгж vvрэг өгсөн.
Уг нь миний бодлоор нэгэнт УИХ-аас баталсан төсвийн дагуу өгөх хэрэгтэй. 50 тэрбум төгрөгийг хасах ёсгvй гэж vзэж байна. Өөр зvйлийг хасч болно шvv дээ. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн байгууллагынханы тансаглал арай хэтэрхий болж. Би УИХ-ын гишvvд төсөв хэлэлцэх vеэр нэг алдаа гаргадаг юм байна гэж дvгнээд байгаа.
-Ямар алдаа?
-Төсөв ороод ирэхээр өөр, өөрийн тойрогт анхаарал хандуулаад, манай сургууль, цэцэрлэг байна уу гэх зэргээр хараад, урсгал зардлыг хянадаггvй байж. Гэтэл нөгөө урсгал зардлаар яаж тансаглаж байна вэ. Ерөнхий сайддаа мөнгө аяга авч өгч, нэг аймаг гадаадад төлөөлөгчийн газраа ажиллуулаад л. Болохгvй шvv дээ. Энэ мэтчилэн зардлуудыг хасах хэрэгтэй.
-Тойрогт анхаарал хандуулдаг нь дараагийн сонгуультай холбоотой байдаг байх?
-Нэгэнт тухайн тойргийн төлөөлөл болж байгаа учраас тэднийхээ эрх ашиг, тэндэхийн сайн сайхны төлөө анхаарал хандуулах шаардлага заавал vvснэ. Тойргоос сонгогдсон гишvvдийг энэ асуудлаар буруутгах тун хэцvv. Төрөөр vvнийг шийдэлчих юмсан гэдэг асуудал олон байдаг. Тvvнээс дараагийн сонгуультай холбоотой юм биш ээ.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Баабар гэгч улаан хамгаалагч хамгаалаагүй бол Ё.Отгонбаяр ч эхнэртэй хамт балрах байсан даа. Ашгүй авилгалын мөнгөө Баабартай хамт нэг түрийвчээр эргүүлж байсан учраас Элбэгдорж хэргийг таг дарчихсан л даа.
Нээрээ банкны системийг ашиглан рэкэтийн орлогоо цуглуулан авч байсан цагаандаа гарсан хэрэг нь юу болсон бэ. Энэ хүн дээлтэй биш гонжоомтой ажлаа хийгээд явж байхыг бодвол аргалаад өнгөрсөн юм байхдаа.
Элит эрүүгийнхэнтэй улс хихихи
Э-Д ГАЙГҮЙ ЮМ АТГУУЛСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ ТОМРООД БАЙХЫГ БОДХОД
Ehneriinhee dansaar avligal avchaad hamgaalj Chadalgui shorond suulgadag aimhai golog baij husaad bai.
200 гаруй тэрбум төгрөг ч тоглоом биш дээ
uu ene ulaan hulgaich yu ve. yagaad envvnd huuli vilchlehgvi bn.shorond ni hataagaach
өөрөө жинхэнэ хулгайч дээрэмчин. яасан ичих булчирхайгүй хүн бэ? чимээгүй л суугаач.
Тантай санал 1 байна Хулгайч ичих булчирхай байдаггүйг Отгонбаяр үзүүлж байнооо
GOLIIСОН МУУ ХУЖАА ХУЛГАЙЧ ЦЭВЭРХЭН ХУН АЯТАЙ ИХ ХУЦАЖ БАЙНА УХЭЭРИЙН ДЭЭРЭМЧИН БУЛГАНЫ ХУЖААГЫН НУУДГАЙ ШЭЭС ЧИНЬ
Дургуй хүрсэн хүнээ шууд хужаа болгодог ямар тэнэг юм.Наадах чинь цэвэр монол банхар ш дээ.
yasan muuhai judaggvi hvn be . heleh vg alga
Угаасаа л бүлэг хулгайч нарын цугларалт шүү дээ
Кэмбрижийн нэрээр мөнгө идсэн гэл үү
Элбэгдоржоос нэр төрөө сэргээлгэхээр хууль шүүхэд зарга үүсгээчээ. Хэрэв Отгонбаярын хэрэг гэгч дуулиантай хэргийг үүсгээгүй байсан бол Элбэгээ ерөнхийлөгч болох болмжгүй байсан юм шүү дээ. Луйьраар гарч ирсэн Элбэгээг татан буулгах хэрэгтэй.
manan gej hulgaich luivarchidiin negdeliig tatan buulgayaa.
Өөрөө манан гэдэг хулгай луйварын бүлгийн гишүүн байж юу яриад байна чи өөрөө гардаж хулгай хийгээгүй ч гэсэн маш олон хулгай луйварыг харж байсан хүндээ эмэгтэй хүн шиг 50гараад өөрийгөө цэвэршинэ гэж бодоод бнуу
Баабар гэгч улаан хамгаалагч хамгаалаагүй бол Ё.Отгонбаяр ч эхнэртэй хамт балрах байсан даа. Ашгүй авилгалын мөнгөө Баабартай хамт нэг түрийвчээр эргүүлж байсан учраас Элбэгдорж хэргийг таг дарчихсан л даа.gej bichsen baix yum. chuxamdaa baabar deerxen ved ene xvniig eldew ynzaar barlag ene ter gej ireed l bichsen baisan shuu dee ter tegeed yu yum, zegeer l eeljit BAABARDALT baisan yum uu, Eswel ene yrij bui ni JINXENE BAABARDALT YUM UU...
Hulgaich aluurchdid tsuglasan gazar
yamar aimaar yum be
Undsen huuli, ERuugiin huuliar gemt uildeld neg udaa yal onooj hariutslaga tootsdog. Odoo horigdoj baigaa humuus ter yalaa edleed 8 sariin 11nd urshuuld hamragdsan. Odoo urshuuliin huuliin araas dahin yal ugch 2 udaa yal edluulj mun huuli ergeen hereglej bolohgui. Huuli busaar horigdoj baigaa 2000 hund 8 sariin 11ees hoish huuli busaar horison nuhun olgovoriig zaaval uguh estoi.
ene hun chin jinhene budlianii ezen biz de terbumaar yarigdah hemjeenii dansnii asuudaltai humuus ni ingeel hudal helj ner hund oloh geel baij bhad mgl iin shuuh tsagdaa yuch chadahgui estoi hudal huurmagiin oron bolj de eh oron min.......
“Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоол гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож даажигнаж ирэв. Ард олноо хуурч ирсэн нь даамжирч одоо алаг бяцхан үрсийг АЛАГЧИЛЖ, даажигнан, ардчлалын үнэт зүйлсийг хөлдөө гишгэсэн ёс зүйгүй ЭНЭ ЗАСАГ өөрөө ОГЦРОХ ЁСТой
Bulgand 50,60-aad ony ued buhel bwten hujaagiin horoolol baisan yum sh dee, mungu idne,hahuul' avna gedeg chini hujaa naryn olon zuun jil hevshsen jinhene zan zanshil n' ,tiim uchraas Otgonbayar medeej shuu dee
"Тойрогт анхаарал тавих нь дараагийн сонгуультай хамаагүй, сонгогчдын сайн сайхны төлөө" УЙХГ Отгонбаяр
Ene hunii sugiig oyutan baihad ni zes ni zuhuidag gedeg baisan gesen. Hun chanar gej HOG gej baigaamda
Хэхэ юу болоод байнаа? Одоо авилгачид нь авилгачидаа ад уздэг болоо юу даа? ...?
hulgaich hulgaiichaa bariaraa gej hamgiin changa hashgirch baina hoorhii.
ulsiin ih hural eruugiin rezidiv gemt heregtnuudeer duuren ternii neg ni ene huzaad baigaa otgonbayar geech rezidiv hulgaich saihan huzah yumaa luivarchid yu gej huzsan ch buu too ene luivarchidiig 2016 ond huigaar ni zailuulzgaana ene bol ard tumnii chin husel moroodol ene muusain lalar hulgaich nar ingej uzlaa geed ard tumen estoi padlii baihgui hulgailj luivardah bolhooroo padlii baidaggui biz dee
Энэ хүийг чинь Тэмүүжин сайд байхдаа авилгын хэрэг хийсэн гээд л хэвлэл мэдээллээр өндөр дуугаар зарлаад л,хэвлэлээр хэрэлдээд л сайн өмгөөлөгч олж авахыг зөвлөж байна гээд л яасан их шуугиулж байлаа даа.Ингэж гэмт хэргмйг шалгаач үгүй байж улс төр хийхээ болимоор юм .
hun hog hujaa rezidiv luivarchin mafi ulaan hulgaich otgonbayar oligarhi
Minii aldsan moriig unaj yavah chin yu ve.
HULGAICH HULGAICHIIG BARIARAI GEJ ORILLOO