sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл өмнө төлөвлөж байснаасаа буурахаар байгаа нь төсвийн тодотголыг хийх зайлшгүй шаардлага бий болжээ. Өнөөдрийн байдлаар төсвийн тасалдал 600 тэрбум төгрөгт хүрч, оны эцэст 1  их наяд төгрөгт хүрч болзошгүй хэмээн Сангийн яамнаас мэдээлж буй. 

Өөрөөр хэлбэл, 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, баталсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах шаардлага үүсчээ. Иймд Сангийн сайд Б.Болор энэ сарын 6-нд төсвийн тодотголыг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Уг хуулийг өргөн барьсантай холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд дээрх хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан. Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийг хэлэлцэж эхэллээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг