sonin.mn

Сумын Засаг даргын 08 тоот албан даалгаврын дагуу энэ сарын 8-9-ний өдөр Зуунмодод бүх нийтийн цэвэрлэгээ зарлаж, хотын оршин суугч, төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийг  хамруулж байна.

Их цэвэрлэгээний явцын тухай сумын байгаль, орчны байцаагч Ч.Уранчимэгээс тодруулахад , одоогоор бүгд идэвхтэй байна. Ялангуяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв” ялган ангилах хогийн сав нэвтрүүлсэн нь бидний ажлыг  ихээхэн хөнгөвчиллөө. Засаг даргын албан даалгаварт тусгасны дагуу 10 сарын 12 гэхэд их цэвэрлэгээний мэдээ тайланг гаргаж,идэвх, санаачлагатай оролцогчдыг бүртгэж,залхуу хойрог хандсан аж ахуйн нэгж байгууллагыг нэр заан нийтэд мэдээлнэ гэлээ.

Иймээс байгуулага бүр орчин, тойрныхоо 50 метр дэх хаягдлыг цэвэрлэж, тухай бүрт нь Хот тохижуулах газрын машинд ачуулахыг уриаллаа.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг