sonin.mn

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Барилгачин залуучуудын холбоо "Хямралыг хямраацгаая" уриан дор "Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян"-ыг эхлүүлжээ.

Тус аяны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам,  Барилгын хөгжлийн төв,  Монголын барилгачин залуучуудын холбоо, МЗХ-ны Орон сууцны байнгын хороо,  Глобал Ивэнт ХХК хамтран шинэ орон сууцны "Үнэ тохиролцох экспо"-г энэ сарын 23-25 өдрүүдэд "Аса" циркт зохион байгуулах гэнэ. Энэ үеэр бүх орон сууцыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ба  хүссэн байрныхаа үнийг борлуулагч талтай тохироод шууд болон 10 хувийн урьдчилгаагаар авах боломжтой аж.

Мөн "Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян"-ы хүрээнд залуу гэр бүлийг өртөг хямд, төлбөрийн уян хатан нөхцөлтэй орон сууцаар хангах зорилгоор барилгын компаниудтай хамтрахаар болжээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг