sonin.mn
УИХ-ын гишvvн Ц.Нямдорж, Г.Уянга нар Vндсэн хуулийн цэцийн 2015 оны есдvгээр сарын 9-ний өдрийн 11 тоот дvгнэлт болон Засгийн газрын 2015 оны есдvгээр сарын 7-ны өдрийн 357 дугаар тогтоолыг судалснаа танилцуулж, мэдээлэл хийлээ.
 
Тэд УИХ-ын даргын 203 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт ажилласан бөгөөд ахлагчаар УИХ-ын гишvvн Ц.Нямдорж, гишvvнээр Д.Ганбат, Г.Уянга байсан юм. УИХ-ын гишvvн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж хэлэхдээ, Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2015 оны есдvгээр сарын 7-ны өдрийн 357 тоот тогтоолыг судалж vзэхэд Vндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэх, тvvнд 933.9 сая төгрөг зарцуулах саналыг Vндсэн хуулийн Цэц анх боловсруулсан байна.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ талаар амаар танилцуулж байсан гэх боловч албан ёсоор хандсан баримт бичиг байхгvй. Vндсэн хуулийн Цэцийн ажлын албанаас боловсруулсан гэх төслийн зардлын тооцоог хэн, хэрхэн гаргасан нь ойлгомжгvй, уг тооцоо vнэн, зөв эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын тvвшинд ч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тvвшинд ч нягталж vзээгvй байна гэв. Мөн тэрбээр 2015 оны есдvгээр сарын 7-ны өдөр яамнаас санал ирээгvй байхад Засгийн газар уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, 357 дугаар тогтоол гаргаж 331.0 сая төгрөг нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн байгааг хэллээ.
 
Тvvнчлэн Засгийн газрын автобааз Vндсэн хуулийн Цэцийн даргад 195.0 сая төгрөгөөр албан ажлын хэрэгцээнд Lexus-570 машин авч өгсөн бөгөөд энэ ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулж, урьдчилгаа төлбөрийг бааз есдvгээр сарын 10-нд төлсөн талаар мэдээлсэн юм.
 
Харин УИХ-ын гишvvн О.Баасанхvv есдvгээр сарын 4-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас нөөц хөрөнгө гаргах шийдвэр гарснаас хойш хоёр хоногийн дараа Vндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын хуулийн холбогдох заалт Vндсэн хууль зөрчсөн гэсэн дvгнэлт гаргасан байна.
 
Тиймээс Vндсэн хуулийн Цэц сонирхлын зөрчлийн vндсэн дээр дvгнэлт гаргасан, бусармаг vйлдэл хийсэн хvмvvст хариуцлага тооц гэж ажлын хэсэг дvгнэлт гаргасан байна. Энэ талаар гишvvн Ц.Нямдорж мэдээлж, “Бид байдлыг байгаагаар нь гаргалаа. Ажлын хэсэг О.Баасанхvv гишvvн орсон гэж ярьж байна. О.Баасанхvv гишvvн ажлын хэсэгт ороогvй, шалгалтын явцад тvvнтэй уулзаагvй. Засгийн газрын зvгээс О.Баасанхvvтэй хамтарлаа гэсэн зvйл ярихыг оролдож байгаа. О.Баасанхvvтэй хамтраагvй гэдгийг онцолъё” гэсэн юм. 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"