sonin.mn

2015.10.09

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ жил бүр хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн химич нарын сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ жилийнх 2015 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд болж 21 аймаг, хилийн хоёр боомт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 41 хүн оролцсон байна. Шинжээч нар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж, шинжлэн тодорхойлох талаар онол, дадлага хосолсон сургалтад хамрагдан туршилт, судалгаа хийжээ.  

Мөн өдрүүдэд ХАБҮЛЛ нь хүнс, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, уламжлалт эм, эмнэлгийн хэрэгслийн технологи, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа, хүрээлэн буй орчны чиглэлээр ажилладаг эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал хийж эхэллээ.  

ШУА-ийн Хими, технологийн хүрээлэнтэй хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа энэ хуралд ирсэн 45 илтгэлээс 15-ыг нь дараагийн шатанд шалгаруулан хэлэлцүүлж байна.