sonin.mn

УИХ-ын 2012 оны сонгуулийн дүн гарч, удахгүй шинэ парламентын гишүүд тангараг өргөх гэж байна.
АН  хууль ёсны олонхи болоогүй ч МАН ялагдсан нь гарцаагүй үнэн.
Иймээс МАН-ын удирдлагууд огцрох нь цаг хугацааны л асуудал болжээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ирэх намар буюу 9 сард МАН-ын бага хурал хуралдаж, засаг удирдаж байсан Сү.Батболд, "Хэрвээ нам нэрээ сольсноос болж ялагдвал хар толгойгоороо хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдэж байсан У.Хүрэлсүх нарыг огцруулах гэнэ.
Мөн МАН-ын Удирдах Зөвлөл ч үндсээрээ шахуу өөрчлөгдөх бололтой.
МАН-ын даргад УИХ-ын гишүүн, шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин нарын нэрс хүчтэй яригдаж буй бөгөөд Д.Цогтбаатар, Ж.Энхбаярын нараас шинэ Ерөнхий Нарийн Бичгийн дарга тодрох аж.

С.Сарнай