ШИНЭ-ДЕЛИ. /Sputnik/.  Энэтхэгийн Ражастан мужийн Покхран полигоны хөдөлгөөнт харвагч төхөөрөгөөс БрахМос пуужинг харвасан тухай “BrahMos Aerospace Limited”  компани мэдээллээ.

Энэтхэгийн арми туршилтын үеэр пуужин газрын байндаа амжилттай туссан байна.

Тус улсын Ражастан мужид орших Покхран полигоны хөдөлгөөнт харвагчаас өглөөний 10 цагт харвасан пуужин байгаа амжилттай устгажээ.

Орос, Энэтхэг улсын Москва, Брахмапутра голын  нэрээр нэрлэсэн “BrahMos Aerospace” компани уг пуужинг үйлдвэрлэжээ.

Ойрын зайн, дуунаас хурдан БрахМос пуужинг 2005 оноос Энэтхэгийн арми хэрэглэж ирсэн юм. БрахМос пуужин нь 300 хүртэл кг жинтэй ердийн цэнэгт хошууг 190 км зайд харвах  чадалтай.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг