Уншигч абугай намайг дандаа үлгэр ярьж байх юм гэж бүү бодоорой. Үлгэр гэхээр хүмүүс худал юм, уран сэтгэмжээр зохиосон юм гэж ихэнхдээ ойлгодог.
Тэгээд ч “Наадах чинь Үлгэрийн далай” гэвэл “наадах чинь бүтэхгүй, шал худлаа” гэсэн утга илэрхийлдэг л дээ. Гэтэл үлгэрт бас ор байгаад байх шиг ээ! Тэгвэл тэмээ эвэртэй байсан уу, үгүй юү гэдгийг егүүлэхийн тулд эхлээд үлгэрээ хэлъе. Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байж гэнэ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ.
Харин тэр цагт буга эвэргүй, мухар мулзан, адуу сүүлгуй шахам годон шодон байж л дээ. Иймд тэмээ сүрлэг сайхан эвэртэйдээ их л биөэ тоон эврээрээ ямагт гайхуулж хөөрлөхдөг байж ээ.
Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд, уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд, сүр жавхлангаа бахдан хараад зогсож байжээ. Т эгтэл энэ үеэр буга ойгоос гарч ирээд, толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар:
Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай. Ийм муухай мөлчгөр духтай яаж очих билээ. Ядаж түр зуур ч бол чинийх шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн. Тэмээ, чи өршөөж өнөөдөр надад эврээ түр өгөөч. Маргааш чамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврийг чинь авчирч өгөмз гэж гуйжээ. Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр, сүр үзэмжгүй
харагдсан тул эврээ мултлаж өгөөд:
-Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй гэж захив. Замд нь морь дайралдсанд буга хэнээс эвэр авснаа хэлж өгөв. Морь бас гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд очоод сүүлийг нь гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ сольчихжээ. Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль алиныг олж авч чадаагүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад
эвэр сүүл хоерыг нь эргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээд, буга бас
-Тэхийн эврийг тэнгэрт тулахаар, тэмээний сүүлийг газар хүрэхээр өгөмз гэж нэмж хэлжээ.
Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух болгондоо усан дотор эвэргүй, мухар мулзан болсон дүрсээ хараад дур нь гутаж, толгой сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад уулын орой харж байн байн өлийн зогсдог нь усан дээр эврийг нь авчирч өгнө гэж амласан бугын болзоог санаад
“Буга эврийг минь авчирч өгөх болов уу” гэж горьдон хардаг учраас тэр юм гэнэ. Бас бугын эвэр жилд нэг булгарч унадаг нь тэр эвэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсан учраас тэгдэг гэнэ.
Үлгэр хэлбэл ийм юм. Гэвч... Бидний хэдэн хүн Ховдоос Сутай хайрхан орохоор явж байлаа. Замын баруун гар талд дээрээ өндөр долгион дамжуулагч бүхий жижиг бор толгой таарав. Уг нь мунтан ишигний толгой шиг хөөрхөн толгой юм аа. Хүчээр зоосон долгион дамжуулагчийг нь эвэр гэхгүй юм бол. Газарчин Бямбасүрэн маань “Ишгэн толгой” гэдэг энэ. Хуучин чулуун зэвсгийн үеийн зурагтай, та сонирхох уу гэж байна. Би сонирхолгүй яах вэ Сонирхохоор барахгүй олзуурхав Дээш мацан мөрт таарсан зураг аваад оройд нь гаруут ийш тийш сүлжин
харайлгаж явтал баруун тийш харсан нэгэн толигор дээр эвэртэй тэмээний зураг байж байлаа. Байж байх ч гэж дээ. Бямбасүрэн л хөтөлж очив.
Ширээ бөхтэй, шодон сүүлтэй, сэлмэн эвэртэй тэмээг ертөнцийн зүгээр урагш харуулан сийлжээ. Сийлэхдээ дүрсийг хүрээлэн хонхойлгох аргаар сийлсэн аж. Энэ тэмээ эврээ шилэндээ хаяад, хурдлан тэшүүлж байна гэж жигтэйхэн. Эвэр нь бугынх шиг арван хоёр салаа биш юм, гэхдээ бадриун, урт, урд бөхөө хүрчээ. Өөдөөс нь нэг адуу харуулан сийлсэн байна “Адуунд сүүлээ алдсан” хойноо буганд эврээ өгчихсөн юм болов уу? Үлгэрт тэр зэргийн алдаа байж болно шүү дээ. Эвэртэй тэмээ! Үнэндээ хачин юм! Үлгэр маань үнэн болж таарах нь уу?
Сар хүрэхгүйн өмнө чулууны доторхийг “нэвт хардаг”-ийн учирт “чулууны” гэж алдаршсан Г. Гонгоржав бид Дундговийн Дэл уул руу явж байХдаа би мөнөөхөн эвэртэй тэмээний тухай хачирхуулан ярьтал Гонгоржав би ч үзсэн, би бас нэг жижиг өгүүлэл бичсэн гэж байна.Би бас л олзуурхав. Зургийг юу гэж тайлсан бол гэхээс сонь хөдлөв. Уншихсан гэхээс ядав.
Хотод ирсэн хойноо нөхөр рүүгээ утасдвал “Монголын чулууны өв соёл” номонд маань орсон" гэлээ. Чингээд би ҮНС-руу харайлгав. Тэр өгүүллийг шимтэн байж үзэв. Нөхрийн маань бичсэн нь эхнээсээ жаахан гайхаш төрүүлэв. “Тэмээ хэмээх амьтан анх үүссэн бий болсон цагаасаа огт эвэргүй байсныг амьтан судлаачид хөдөлбөргүй нотлосон” гэсэн байх юм. Нөхөр маань арай л хатуудуулсан болов уу! “Хөдөлбөргүй нотлох” гэдэг үгийг шинжлэхүй ухаанд шууд хэрэглэхэд баахан осолтой.
Нөгөөдөх нь “хөдөлчихвөл” яана?! Цааш нь “Балар цагийн хүмүүс эвэртэй тэмээ байдаг мэтээр гэнэн сэтгэх юм уу, б&йвал ямаршуу илүү сүрлэг амьтан болж харагдахыг сэтгэн бодохдоо эл домгийг зохиож, хад чулуун дээр сийлэн үлдээжээ. Эртний дүрслэх урлаг, аман зохиол хоёрт тухайн үеийн хүний сэтгэх, ургуулан бодох чадвар ийнхүү ижил тусгалаа олоод байгаль юмсыг домоглон хийсвэрлэх ойлголтдоо эдгээр бүтээлийг туурвиж үлдээсэн байна.
Тэмээ эвэртэй байсан домог нь уул хаданд тэр зургуудыг сийлсэн тэртээх түмэн жилийн жилийн өмнө мөн л яригдаж хэлцэгдэж байсан байна шүү дээ" гэж бичжээ. Энд сайн нөхрийнхөө дүгнэлттэй санал баахан зөрөх. Гонгоржавын тэмээ гээд байгаа зураг нь гараар дуурайлгаж зурсан зураг учир хэдий үеийнхийг мэдэх аргагүй. Ерөөс Гурван цэнхэрийн агуй”-н хананд буй тэмээний зургийг хуучин чулуун зэвсгийн үеийнх гэж эрдэмтэд (Окладников) тодорхойлсон.
Энэ нь багцаагаар 100.000-70.000 жилийн л өмнөх юм. Миний үзсэн эвэртэй тэмээний зураг мөн л тэр үеийнх. Гэтэл 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн гэх дэлхийд 5-6 сая жилийн хооронд хүн дүрст сармагчин хүн болж хувьсч байх үед тэмээ ямар байсан бэ, ямар төрхтэй амьтан байсан бэ гэдгийг хэн ч хэлж хараахан чадаагүй.
Байгальд хувьсал гэж гайхамшигтай бөгөөд аймшигтай хүчин буй. Ухаа нь, агуу аварга махчин гүрвэл хувьсаад одоогийн бор шувуу болчихсон гэж эртний амьтан судлаач Р.Барсболд надад нэг ярьсан. Хоёр гурван давхар байшингийн хэрийн аварга амьтан атга дүүрэхгүй өөдсөн амьтан болчихсон гэхэд үнэмшмээргүй. Хөдөлбөргүй нотлогдсон эсэхийг би мэдэхгүй. Гэвч судалдаг эрдэмтэн нь ингэж л надад ярьсэн. Чингэхлээр тэмээ анх үүсэхдээ ямар амьтан байсныг хэлэхэд үнхээр хэцүү.
Эртний амьтны судлаачид 4-5 сая жилийн өмнөх тэмээний яс олбол бас нэг хэлэх боложтой болох. Гэтэл тийм юм дуулдаагүй. Мөн гадаадын нэг эрдэмтэн “Тэр үеийн хүмүүс харснаа л дүрслэж байсан, тэдэнд ургуулан бодох чадвар хараахан байгаагүй” гэж бичсэн нь бий. Гонгоржав найзын маань бичсэн шиг тэр үеийн хүмүүс ургуулан бодох чадвартай байсан уу, энэ эрдэмтний бичсэн шиг чадваргүй байсан уу, аль алиныг нь хөдөлбөргүй нотлох аргагүй. Харин тэр үеийн хүний тархи олдвол нотлож болно л доо.
Гэтэл тийм тархи олдох нь тэмээний сүүл газарт хүрэх үед ч юм билүү! Хэн мэдлээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлж өөрийн таамналыг хэлэхэд, балар эртийн цагт буга, тэмээ хоёр нэг амьтан байгаад их хувьслаар хоёр тийш болсон байж магад. Бас Америкийн Андын нуруунд байдаг лам гөрөөс [IIama, lama, glama]-ийг тэмээний намын амьтан гэдэг. Чингэвэл гурван тийш салсан ч юм уу. Хувьсал гэдэг ямар ч амьтныг хэд ч болгож, юу ч болгож чадах увьдастай, шидтэй агуу хүчин билээ! Үүнийг нь манай өвгө дээдэс мэддэг байсан юм биш үү?
Эцэст өгүүлэхэд, Гонгоржав нөхрийн эвэртэй тэмээ гэж үзсэн хадны зураг нь бугынх юм билээ шүү. Нөхөр бүү гомдоорой.Годонхой сүүлтэй, дөрөв таван салаа эвэртэй , бөгтөрөгтэй буга байна билээ.Ийм бугын зургийг би Баянхонгорын “Гурван мандал” уулын дунд Мандлын хадан цагриг дээрээс би олж үзэж байсаан. Бөгтөрөгтэй буюу бөхтэй буга байна гэдэг тэмээ, буга хоёр нэг амьтан байсныг өвгө дээдэс маань бидэнд хэлээд байгаа юм биш байгаа?
Бид түүнийг нь ойлгохгүй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Гонгоржав маань уг зургийг архөологич Цэвээндоржийн номноос авсан юм билээ л дээ. Цэвээн дорж ч Гонгоржав ч эндүү харсан бололтойдог. Чингээд нийтлүүлсэн зураг бугынх гэдгийг нь уншигчдад үнэмшүүлэхийн үүднээс уг хоёр зургийг бас тавилаа.Уншигч абугай нар өөрснөө шүүн тунгаатугай.
Доктор Го.Аким
2015 оны 11 дүгээр сар 15 Ховд, Ишгэн толгой-Улаанбаатар
Сэтгэгдэл0
Намайг бага байхад увсын өмнөговь суманд эвэртэй тэмээ нэлээн байсан шүү.
хэхэ солиорооооол
baigaa baigaa haa nag baih. odoo manai gadaa ch baina.
Цус ойртосон хөдөөний малнууд тэнэгтэж өгөхиймаа тэмээ эвэртэй байсан байсан фэнг шүү гийн ганбаатар унаад явжийлээ араас нь сарандаваа авгай далавчтай морин дээр батотгон гээд бүдүүн хар эр эм нь мэдэгдэхгүй авгайг сундлаад хажууд нь баярхүү гээд өөртөө доктор цол өгсөн хар нөхөр жавхлантай хамт ярьдаг нохойн дээр суучихсан явна лээ тэр яахав дээр үед тэнгэрт 7 нь нар байсан юм байна лээ даан ч нөгөө хунтайж даваанямын өвөө нь харваад сүүлчийн нарыг нь харваж чадаагүй тарвага болсон гэнэ .одоо энэ тарваганууд чин даваанямын хамаатнууд шд
Монгол түмэн эрт цагаасаа нааш өмхий ханхалсан ухсан жорлонгүй , униар татсан цэлгэр тал, будан татсан сүрлэг хангайдаа нүүж сэлгэж цэвэр агаар амьсгалж сурсан түмэн. Юм мэдэхгүй эрлийз хурлийзууд үргэлж хөдөө хот гэж миний монголын ард түмний хооронд яс хаяж байдаг юм. Бид бүгдээрээ газрын цээж, тэнгэрийн уудамд төрсөн хүн чанарын өлгий Монголчууд шүү дээ.
103.57.92.110 хөөрхийдөө чи нэг их бид энэ тэр гээд хуцаад яахав дээ. Муу сайн чам шиг хөдөөний малнууд хотоос минь гарчихвал хот минь утаагүй. Түгжирэлгүй. Стрессгүй. Хуучин шигээ агаартай . Хүний. Толгой тасалдаг алуурчингүй хулгайч худал ярьдаг луйварчингүй . Худлаа яах гээд байгаан мэдэгдэхгүй үгээ зөөж ядсан дотуур тамиртай улаан хацартаа. Эргүү новшгүй сайхан болох гээд байна л даа.өөрийгөө толинд хардаа царай муутай мал сда байгаа биз би чамайг мэджийнаа дээрээс нь мэдлэг муутай нь тодорхой. Миний хотын гудамжаар буга бэлчээд явдаг байсан гэвэл чам шиг мал итгэхгүйлдээ тиим л жорлонд амьдарч. Чадахгүй бол манай хотоос зайлаад нутагруугаа зайлаач. Чамд хүн чанар байтугай хүн дүрс ч байхгүйдээ . Сармагчин төрлөөс салаагүйг чинь ч мэджийн
Nice ooooo hahahahahaha
goyo!
Baisan bolood zurj uldeejee.Bayarlalaa
Наадах чин тураалд орсон бугын зураг л байх тэгээд л тэмээ шиг харагдаж байна
хахаха бас тийм байхыг үгүйсгэж болохгүй байхаа.
Кима гэдэг буга ийм урт хүзүүтэй байдаг гэнлээ. 106.128
Хэнд юунд хамаатай юм бэ зөнөг псда
Ter tsaashaa xaraad zogsoj bgaa yum bish bz delden chihtei ... tuulai shg bid ewertei tuulai...
deer yed Polish ulsad 2 tolgoitoi burged nisej baihad manai end luu ergeldej, evertei temee teshij baisan gedeg yum daa hu.
Аким гуай уул нь тэмээний эврийн тухай биш залилаад авчихсан өнөө цагийн амьтадын тухай бичсэн бол болох байж дээ.
цочирч гайхсан хүнийг эвэртэй туулай үзсэнтэй зүйрлүүлсэн үг байдагсан эвэртэй туулай бодит амьдралд байдаг амьтан байна лээ google хайхад гараад ирнэ
Google-d итгэдэг хүн байдаг л юм байна, ёстой эвэртэй туулай үзсэн шиг болов
сонин гаргалгаа байна..Үнэндээ тийм байж болно, надад бол таалагдлаа
шидэт үлгэр мөн үү