Монголчууд Оюу толгой, Таван толгойн буянг хүртэнэ гэж мөн ч олон жил алгаа үрчин хүлээлээ. Бөөн мөнгө орж ирнэ, удахгүй баяжина, янзтай сайхан амьдарна гээд л. Гэвч бид өдийг хүртэл буяныг нь биш хэрүүл хараал хоёрыг нь хүртсээр цөхрөнгөө барж байна.
Энэ хоёр толгой нээгдээгүй бол дээр байсан юм гэж захын хүн хэлж байна. Ингэтлээ бид хараалд нь өртөж цөхөрчээ. Магад ч үгүй, энэ хоёр толгой нээгдээгүй байсан бол төр нь төвшин, түмэн олон маань амгалан тайван амьдрах байж дээ.
Оюу толгойн ордыг ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой. 6,45 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдин, 12 мянга 49 тонн мөнгөний нөөцтэй. Энэ нь манай саалийн үнээ гэгддэг Эрдэнэтээс долоо дахин их нөөцтэй гэдэг.
Таван толгойн нүүрсний ордын нөөц нь 6.5 тэрбум тонн, үүний гуравны нэг нь коксжих нүүрс юм. Тавантолгойн коксждог нүүрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Чанараараа Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс давуу гэж үнэлдэг.
Асар их нөөцтэй энэ их баялгийгбидашиглажчадахгүй байгаа нь монголчуудад эд баялаг зохихгүй байна гэсэн үг. Яагаад бидний гэдсэнд шар тос үл зохино вэ. Учир нь бид олон зуун жил ядуу дорой амьдарч иржээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялахаас өмнө Манжийн дарлалд 200 гаруй жил амьдарсан. Юун сэхэж баяжих, сөнөчихөлгүй яаж мэнд даван туулсан юм. 1921 оны ардын хувьсгалын дараагийн жилүүдэд сүм хийдийн хөрөнгийг хураасан л гэдэг.
Одоо байгааг нь харж байхад хэдэн малаас өөр зүйл ховор л байсан бололтой. Сайндаа л хэдэн алтан зоос, мөнгөн ембүү тэргүүтэй мал хураагаа биз. Дараа нь байгаа жаахан зүйлээ цэрэг зэвсгийн төлбөр, дайны бэлэг сэлтэд өгөөд барсан. Бидэнд үндсэн хөрөнгө малаас өөр зүйл байсангүй. Мал нь одоотой харьцуулахад тун бага. Хоёр том орон биднийг үндсэн хөрөнгөтэй байлгахыг ч хүсээгүй нь тодорхой юм.
Нөгөөтэйгүүр социализ-мын үед хүн бүр, айл өрх болгон ягадилхан нэгтүвшинд ядруухан амьдарч байв. Адилхан хувцас өмсөж, ав адилхан амьдарч, жаахан илүү
гарсан нэгнийгээ үзэн ядаж, шийтгэж, тэгшитгэж байлаа. Тэд ёс төргүй, нүгэл хилэнц, үйлийн үр, хойд урд насны тухай ойлголтгүй амьдарч ирсэн. Тийм л ёс суртахуунгүй, увайгүй гуйлгачид зах зээлд хөл тавьцгаасан юм. Тэр хүмүүсийн төлөөлөл төрд гарч, одоо жаахан мөнгөтэй болчихсон тэнд сууж байна.
Ийм улсад, энэ цаг үед хоёр том толгой нээгдсэн нь хараал дагуулж ирлээ. Их мөнгө, эд баялаг Монгол Улсад шууд л хараал болон тусаж байна. Улстөрчид “манай бүлэглэл авахгүй бол танайх авахгүй, танайх авахгүй бол хэн ч авахгүй" гэсэн увайгүй үзлээр хоорондоо үзэж тарж байна.
Монгол жижигхэн орон. Жижиг орны зовлон маш их юм. Хүн ам ихтэй улс оронд бичиг үсэгт дөнгүүр нэг хэсэг нь улс төрөө хийгээд, нөгөө хэсэг нь үйлдвэрлэгч болж эдийн засгаа өсгөөд явж байдаг. Бүүр нөгөө нэг хэсэг нь мафийн бүлэглэл тэргүүлээд явж байх жишээтэй. Тэгэхэд манайд нэг хэсэг хүн улс төрд гарч ирдэг. Тэд улс төрөөс гадна бизнесээ ч хийнэ, мафиа ч толгойлно. Хоорондоо ялгарч гарч чаддаггүй, одоо бол бүр өнгөрсөн биз. Монголын төрд байгаа бүлэглэлүүдийг хараарай. Улстөрийн бүлэглэл үү, эдийн засгийнх уу, мафийн бүлэглэл үү гэдгийг хэн ч ялгаж чадахгүй, танигдахаа больсон.
Энэ бүхний үр дүнг хар даа. Шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч бүсгүйн үхэл дээрх бүлэглэлүүдтэй холбоотой. Шүүмжлүүлсэн нэг нь шоронд хийнэ, ална тална гэж айлгаж сүрдүүлнэ. Нөгөө хэсэг нь сайн байна энэ тэр гэж хөөргөнө. Сэтгэл санааны ачаалал, хар бараан зүгийн дарамт зэрэг зэрэг нөлөөлж хүнийг үгүй хийж байгаагийн жишээ энэ. Тэр Монголын шударга сэтгүүлчдийн нэг байсан юм. Монголын нийгэмд хортой, муу муухай бүхнийг мэддэг байсан юм.
Монголын терд байгаа бүлэглэлүүд иргэний дайны хөлд нэрвэгдсэн Африкийн орнуудаас ямар ч ялгаагүйгээр төр засгийг хоёр хувааж, үгэн дайн хийж байна. Эцсийн дүнд үүнээс үгүйрэл хоосрол, үхэл хагацал, боолчлол, колоничлолоос өөр юу ч гарахгүй. Тэдний хэлэх, түрий барих дуртай ард түмнийх нь амьдрал тартагтаа тулж, эдийн засаг таг зогссон байна, өнөөдөр. Гуйвтлаа ядарсан байна шүү, энгийн олон түмэн чинь.
Төр барьж байгаа бүлэглэлүүдэд ард түмний амьдрал огт хамаагүй гэдгийг тэд олон жилийнхээ үйлдлээр баталж байна. Одоо бид юунд найдах вэ. Ард түмний мэргэн ухаанд л найдахаас өөр арга байхгүй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, хувь сэтгүүлч бүр шударга үнэн, зөв зүйтэй бүхнийг мэдэрч дэмжин, хариуцлагатай байх бас нэгэн гарц харагдаж байна даа.
Д.Оюунтуяа
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Сэтгэгдэл0
Харин тиймээ
Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
ТӨМӨР ЗАМ. Сүүлийн үед 10 000 хүн цэрэгт татаж төмөр зам тавиулах эрх баригчдын шийдвэртэй холбогдон ард иргэд бараг 2 хуваагдаад байна. Эрх баригчдыг дэмжсэн зарим нэг нь монголын төмөр замыг Дэлхийн 2-р дайны үед Власовын армийн эх орноосоо урвасан хоригдлуудаар тавиулчихсан юм. Цэрэгүүдээр тавиулах нь зөв гэж цэцэрхэж байхыг сонсоод арайчдээ гэж бодлоо. 1-рт Монголын АА-ийн байлдагчдыг хүнд үед эх орноосоо урвагчидтай зүйрлүүлж байгаа нь дэндүү мунхаг бараг доромжлол мэт санагдлаа. 2-рт Тэр үед мэрэгжлийн ажиллах хүч дутагдалтай, мөнгө санхүүгийн боломж үнэхээр муу байлаа. 3-рт Цэргүүдээр зориулалтын бус ажлыг албадан хийлгэхийг олон улсын хэмжээнд хориглосон. МУ чинь ардчилсан төртэй улс мөн бол үүнийг дагахал ёстой. 4-рт буюу хамгийн гол нь 70-аад жилийн туршлагатай олон мянган Төмөр замчид маань ажилгүй болж улмаар дампуууралд хүрнэ. Маш олон гэр бүл үр хүүхдийн амьдралд том цохилт болно Ийм маягаар МУ-ын ЭЗ-ийн бааз суурь - Аж үйлдвэрийн цогцолбор олон арван сайхан үйлдвэрүүдийг унагаж, бүрэлдэж нягтарсан хамт олныг задлаж олон мянган ажилчид ИТА-уудыг гудманд гаргаж ядуурал ажилгүйдэл, архидалт эхэлсэн гашуун түүхээ бүү мартацгаа. Одооч тэднийгээ босгож чадахгүй байна. Энэ бол Улс төрийн зорилгоор гадныханы удирдамжаар хийгдсэн улс орныг мөхөөх ажил байсан. Уул нь өнгөрсөн жилүүдэд дампууралгүй тэсч үлдсэн дэргэдээ мэрэгжлийн инженр, ажилчид бэлтгэдэг сургууль, судалгаа, туршилтын баазтай өнөө бидний яриад хүсээд байгаа ШУТ-ийн паркаа бүрдүүлчихсэн бараг цорыын ганц салбар бол Төмөр зам байгаа юм. 5-рт Төмөр замын инженер техникчид ажилчидийн эзэмшсэн техник технологи мэрэгжил мэдлэг бол эмч, багш, хуульч, цэрэг армитай адил мэрэгжил, мэрэгжилдээ олон хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай холбоотой хуулийг нь ягштал мөрдөхгүй бол эргээд хатуу цээрлэл амсдаг байгалийн хууль дээр тулгуурласан техникийн ШУ-ны мэрэгжил. 6-рт Цаашдаа ер нь МУ-д нарийн мэрэгжил хэрэггүй болж байгаа юм уу? Удахгүй эмч , хуульчид, багш нараа хөөгөөд хөдөөнөөс баахан цэрэг татаад оронд нь тавьчие гэх юм болов уу? Тэгэхдээ тулбал эхний ээлжинд энэ усан толгойтой 76 ухна хуцаа хөөж явуулаад хэдэн цэрэг авчраад тавьчихая л даа. ХАСАР.
Tseregt yavah durgui baagii l ingej bichne de
Тийм шүү. Даанч хүн амын ихэнх би сайхан хоолны нэр хэлье, чи халбагад гэсэн үлгэр шиг сайхан үгээр хоосон хооллож байгаагаа ойлгохгүй, зүгээр сайхан сонсогдох үгэнд итгэсэг хэвээр байгаа нь л хамгийн харамсалтай байна
Монголчууд бид бүгдээрээ буруутай. Ямар ард түмэн байна тийм л төр байна. Бүгдээрээ тэмцвэл л үр дүнд хүрнэ.
Нийтлэлч Болормаагийн үхэл маш ноцтой бн. Хаалтын гэрээнд авталгүй шударга нийтлэл бичиж тэмцэж явсан хүнийг алчихлаа. Энэ хэргийг маш сайн шалгаж захиалгч эздийг нь барих хэрэгтэй бн. Олигархууд яахаас ч буцахгүй болж байгаагийн илрэл энэ болж бн. АТГ-г татан буулгах нь битгий хэл хүн хүч, эрх мэдлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай бн.
Монголчууд хэн нэг нь бидний өмнөөс хийхийг л хүлээгээд байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Бид өөрсдөө ер хичээхгүй байна.
Төрөө засахгүй бол монгол улс удахгүй мөхнө. Өнөөгийн төр бол монголын төр биш. Тэр бол зөвхөн эрх баригчидын төр.
Ингэх байсан бол 2 толгой бүр байхгүй байсан бол дээр бж. Энэ 2 толгойноос болж байгаа хор хохирол монголд дэндүү их бн. Хамгийн их хохирол бол 2 толгойтой холбоотой мэдээ мэдээлэл. ерөөсөө сүүлийн 15 гаран жил нийгэмд яригдаж байгаа ярианы хамгийн гол сэдэв болж бидний цаг зав болон бодол сэтгэхүйг аллаа. Сүүлийн 15 жилд монголд эдийн засгийн чиглэлээр гарсан мэдээлэлүүдийг ангилж үзвэл сонин үр дүн гарна. Сонин хэвлэл, зурагт, сайтуудаар гарсан нийт мэдээ мэдээлэлийг сортлоод үзэл 2 толгой болон түүнтэй холбоотой мэдээ мэдээлэл дангаараа маш өндөр хувь эзлэнэ. Дээрээс нь бусад нийт уул уурхайтай холбоотой мэдээллийг нэмбэл нийт мэдээллийн 90 хувь нь уул уурхай болно. Өөрөөр хэлбэл монголчууд 2 толгой болон уул уурхайгаас өөр сэдвээр ярьдаггүй, мэддэг ч үгүй юм бн гэсэн үр дүн гарна. Сонин хэвлэл, зурагт телевизээр байнга л тэр луйварын гэрээнийх нь талаар яригдана. Монголчуудыг энэ 2 толгой, уул уурхайгаас өөр юм ярих сэдэвгүй болгож балласан. Хамаг цаг зав, нерв оюун бодлыг уул уурхай руу чиглүүлж бн. 2 толгой, уул уурхайгаас өөр юмны тухай бодох сэтгэх цаг гаргахгүй болгож нийгмээр нь мунхруулж бн. Шавхагддаг байгалийн баялаг, түүнээс орж ирэх гэж байгаа их хэмжээний мөнгөний талаар 15 жил өдөр алгасахгүй ярихаар чинь бусад салбарыг хөгжүүлэх, суурь үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэхчилэн бодит хөгжлийн тухай бодох ч тэнхэлгүй болгож оюуны террор хийгдээд байна. Үүнийг бид өөрсдөө ч мэдэхгүй мэдээллийн дайнд мэнэртлээ бөмбөгдүүлээд сууж бгаа бхгүй юу. Мөнгөн хохиролоосоо илүү аймшигтай хохирол бол энэ.
Ёстой үнэн ийм баялаг байхгүй байсан бол бид өдийд Япон шиг, Сингапур шиг оюунлаг толгойгоороо дэлхийд цойлох ч байсан юм бил үү? Баян айлын эрх бацаан байснаас ядуу айлын хөдөлмөрч хүүхдүүд илүү явууртай байдаг шиг.
OMHII HAR TOLGOIGOO MEDEHGUI HAR TENEGUUD ENE 2 TOLGOIN TUHAI MASH IH SOLIORSNOOS ENE HAR SHOROOG HUNEER UHUULJ ZARAAD MONGOL HOGJIH BOLOMJIIG ALDSAN
Төр нүүрсээр бизнес хийж чадахгүй?Таван толгои хөдөлсөн бол өдийд ингэж ядрахгүи баив Женхоо хэзээ алга болно тэр цагт таван толгой хөдөлж бид ирээдүидээ итгэлтэй амьдрах юм шүү дээ?
Энэ улс муу юм хийж байгаа хүмүүсээс биш түүнийг нь мэдэж байгаа ч түүний эсрэг юу ч хийхгүй байгаа биднээс болж мөхөж магадгүй гэж ойрд бодогдоод байгаа шүү. Нээрэн энэ муу муухай буруу худал зүйлүүдэд чинь хязгаар тавих нь хэн байх юм бэ? Бү юм учир зүй, эмх замбараагаа алдлаа шүү дээ. Тэр хэдэн ч юм бэ Толгойнуудыг хая цааш нь хэсэг хугацаанд, Монгол хүний толгойг л мөлжиж амьдрах хэрэгтэй байна. Тэр толгой шороон толгойноос хамаагүй үнэ цэнэтэй бас үнэн эрэлт хэрэгцээтэй.