sonin.mn

 

КУАЛА-ЛУМПУР. /Thesundaily/. Малайзын Тэтгэмжийн сан буюу “Kumpulan Wang Persaraan” /KWAP/ Монголд хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээллийг тус улсын Сангийн сайд Датук Сери Нажиб Абдул Разак няцаав.

 

Уг сангийн 2010-2015 онд гадаад болон дотоодод хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 39.05 тэрбум Малайз ринггит болж байна гэж тэрбээр Малайзын Ерөнхий сайд Датук Жохари Абдулд илгээсэн тайландаа дурджээ.

29.1 тэрбум Малайз ринггитийг Засгийн газрын үнэт цаасанд, 29.32 тэрбум Малайз ринггитийг зээл болон хувийн хэвшлийн өрийн үнэт цаасанд гаргасан гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн 2015 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Малайзын Тэтгэмжийн сангаас Монголд ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй гэж мэдэгдэв.

“1Malaysia Development Berhad”-ийн охин компани байсан “SRC International”-д Тэтгэмжийн сангаас дөрвөн тэрбум Малайз ринггитийн зээлийг олгосон тухай асуудлыг Малайзын сөрөг хүчин сөхөөд байсан юм. “SRC International” компани нь Монголын уул уурхайн компанийг худалдан авах зорилготой байжээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг