sonin.mn
"Тийм байх аа. Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр нэг л “но''-той байсан юм. Хятадуудын захиалга байж " Хөх хотод өнгөрсөн сард болсон “Монгол-Хятадын экспо”-гийн үеэр Өвөрмонголын өөртөө засах орны Хянган аймгийн захиргааны орлогч даргын тавьсан илтгэлийг үзээд ийн дуу алдахад хүрэв.
Тус аймгаас  “Хянган аймгийн хил дагуу орны нээлттэй хөгжлийн төлөвлөлт”.
 
“Хойшоо чиглэлд нээлттэй хөгжих ажлын даалгавар", ‘Монгол Улстай хамтран ажиллах хэлбэрийг шинэчлэн хэрэгжүүлэх төсөл" зэрэг бодлогын баримт бичгээ хэрэгжүүлэхээр шаргуу ажилласны дүнд Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсныг түвэггүй ойлголоо.
 
Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан (ХХААЯ) Халх голд чөлөөт бүс байгуулах урьдчилсан судалгаа хийгээгүй нь үйл явдлын өрнөлөөс тодорхой харагдаж байгаа. Салбарын яамныхан Халх голын хэдэн га газрыг тариалангийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн. Тэд нь хэр хэмжээний талбай хагалж тариа ургуулж буйг саяхныг хүртэл мэддэггүй байжээ.
 
Тэднийхэн "Уг нь 40 мянган га талбайг эзэмшүүлсэн гэж бодож байсан юм. “Муу цуснууд" 60 мянган га-г хагалчихаж" гэсэн шүү ухааны юм ярьж байна. Солонгосчуудад маш том газар хууль бусаар эзэмшүүлсэн гэж буруутган Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайваныг шалгуулахаар сайд Р.Бурмаа нь АТГ-т хандсан.
 
Гэтэл БНСУ-ын Элчин сайдын яамнаас “Манай улсын хөрөнгө оруулалттай ямар ч компани Халх голд газар эзэмшдэггүй" гэж мэдэгдэв Удирдаж буй салбарт нь хэн ажилладгийг мэддэггүй сайдыг харахаар ичмээр ч юм шиг, эмгэнэмээр ч юм шиг.
 
Халх голын чөлөөт бүсийн эзэмшилд 500 мянган га газрыг хамруулна. Үүний 40 мянгад нь газар тариалан эрхэлнэ. Мөн багахан хэсэгт хашаа хатгаж мал нядалгааны үйлдвэр. Эрүүл ахуйн бүс байгуулна гэж ХХААЯ-ныхан тайлбарлаж буй.
 
Хэдэн тонн мах бэлтгэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах. ямар ургамлыг хэр хэмжээгээр тариалах талаар үндэслэл тооцоо яамныханд байхгүй. Тоймтой тооцоо, судалгаагүйгээр Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг гэнэт “Гэрлийн хурд"-аар гаргасан нь хардах хамгийн том үндэслэл болж байлаа.
Иймээс ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоос хэний хөрөнгө оруулалтыг татах, хэнтэй хамтарч ажиллах тохиролцоогоор хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулсныг лавласан. Тэрбээр “Хэний ч захиалгаар энэ ажлыг хийгээгүй" гэж ярьж байлаа.
 
Тэр мэлзэж байж. Монгол Улс, тэр дундаа Дорнод аймгийн Халх гол сумтай 126 км урт зайд хиллэдэг Хянган аймаг нь манайхтай аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлд хамтарч ажиллах сонирхолтой байгаа аж. Энэ ажлаа урагшлуулахаар Улаанбаатарт төлөөлөгчийн газар нээжээ.
 
Бас гадаад худалдааны чиглэлийн компани ч үүсгэн байгуулсан байна. Хянган аймгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Төмөр хэмээх Өвөрмонгол эрхэмтэй холбогдлоо. Тэрбээр “Хөдөө ахуйн чөлөөт бүс байгуулах сонирхолгүй байгаа. Халх голд чөлөөт бүс байгуулж буйтай манай аймаг хамаагүи” гэж бас л мэлзэв.
 
Тэгвэл Хянган аймгийн захиргааны орлогч даргын илтгэлд “Хоёр орны аялал жуулчлал, газар тариалангийн ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлаар манайхан Монгол Улсын зарим аймаг, хот болон байгууллагын удирдлагатай уулзаж, нэгдсэн ойлголцолд хүрсэн.
 
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дорнод аймгийн төлөөлөгчид нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт Хянган аймагтай хамтран ажиллаж, хоёр талын нэгдсэн ажлын хэсэг байгуулан, хамтын ажиллагааны хэрэгжилтийг хангах тухай саналаа илэрхийлсэн" гэж дурдсаныг юу гэж ойлгох вэ? Тохиролцож хэлэлцэж байж хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулснаа яагаад нууцлаад байна вэ?
 
Халх гол сум нь Хянган аймагтай түр ажиллагаатай хилийн боомтоор холбогддог. Халх голд ургуулсан тариа, бэлтгэсэн махыг түр ажиллагаатай Сүмбэрийн боомтоор хил давуулах нь дамжиггүй. Тэндээс 1000 км зам туулж. Улаанбаатар руу зөөхгүй нь ойлгомжтой. Хянган аймгийнхан ч тариа, мах импортлох бэлтгэлээ чамгүй хангажээ.
 
Ойрын жилүүдэд Хятадын талаас нийт 410 сая юанийн хөрөнгө гаргаж. Рашаан боомтод (Хятадын талын боомт) гүүр, зам, талбай, шалган нэвтрүүлэх байгууламж болон инженерийн шугам сүлжээг барьжээ. Мэдээж тэдний тал мах болон үр тариа импортлох учраас хорио цээрийн албаны шалгалтыг нарийвчлан хийх шаардлагатай.
 
Боомтод хорио цээрийн хяналт явуулах барилгыг шинэчлэн засчээ. Түр ажиллагаатай байхаар нээсэн уг боомтыг одоогоор ажиллаагүй байгаа гэж Гаалийн ерөнхий газрын цахим хуудаст тэмдэглэсэн байв. Хоёр тал Сүмбэр-Рашаант боомтыг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30 хүртэл ажиллуулахаар санал нэгдээд буй аж.
 
Хятад улсын төрийн тэргүүн Си Зиньпиний анхаарал тавьж ажилласан цорын ганц хилийн боомт бол Рашаант гэж урд хөршийнхөн онцолж байгаа. Энэ ажлыг ч Монгол. Хятадын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт багтаагаад амжжээ.
 
Хятадын талаас манай улстай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар санал тавьж хүмүүсийнхээ нэрсийг ХХААЯ болон Дорнод аймагт хүргүүлсэн аж. Түүнчлэн Халх голын чөлөөт бүсийг БНХАУ-ын Засгийн газраас өвчин хижиггүй баталгаат бүсийн бүртгэлд хамруулах ажлыг Хянган аймгийн талаас хөөцөлдөж байгаа гэнэ.
Манай улсад үе үе малын гоц халдварт шүлхий өвчин гардаг тул аюултай бүс гэсэн "хар тамга”-тай. Малыг чөлөөт бүсэд оруулж. өвчтэй эсэхийг нь нарийн шалгаж экспортолно гэж ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч П.Ганхуяг тайлбарласан.
 
Хятадын талаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт шалгалтын төв байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй юм байна.
Дээрх баримтууд Хятадын санаачилга. давамгайллаар чөлөөт бүс байгуулах тогтоолыг гэнэт баталсныг илтгэхгүй байна гэж үү. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан БНХАУ-д төрийн айлчлал хийж, олон гэрээ, хэлэлцээр байгуулсан. Энэ үеэр Монгол Улсын баруун нутгийн хилийн ойролцоо хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар яригдаж байсан нь ил боллоо.
 
Мэдээж Хятадын талын нөлөө тусгал байсан нь дамжиггүй. Тэд судалгаа шинжилгээ хийгээд энэ бүсээс мах худалдаж авах боломжтой гэж үзэн, тохиролцоонд хүрснийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярьсан. Гэвч Баян-Өлгий аймгийн Алтай суманд есдүгээр сард малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь энэ ажлыг “гацаажээ".
 
Манай улс махаа худалдаж. валют олох боломжийг эрж хайж байгаа. Хятадууд эрүүл бүс байгуулан манайхаас мах худалдаж авахаар шийдсэн нь сайн хэрэг.
Гэхдээ заавал чөлөөт бүс байгуулах ёстой юу? Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй компаниудад хяналт тавих эрх хомс, гадаадынхан ирж ажиллахыг хязгаарлах боломжгүй учраас иргэд ихээхэн болгоомжилж байна. Халх голын чөлөөт бүсэд газар тариалангийн үйл ажиллагаа явуулна.
 
Уг нь Монголын үржил шимтэй цөөн нутгийн нэг бол Халх гол. Гэвч эмзэг хөрстэй. Тиймээс газар тариалан эрхлэх боломжгүй гэж үзэх хэсэг бүлэг бий.
Тиймээс ХХААЯ-ныхан яагаад заавал чөлөөт бүс бий болгох ёстой юм бэ? Тэнд хэн үйл ажиллагаа явуулах вэ? Гол хөрөнгө оруулагчид нь хятадууд байх уу, монголчууд байх уу? Халх голд буудай ургуулах уу, эсвэл газрын үржил шимийг сордог рапс тариалах уу? 40 мянга га талбайгаа илүү газарт тариалан эрхлүүлэхгүй гэсэн ямар баталгаа байна вэ гэсэн асуултад нууж хаалгүй хариулах шаардлагатай. Нууж хааж байгаагийнхаа учрыг ч тайлбарлах ёстой.
 
Хятад хийгээд ӨМӨЗО-ы Хянган аймгийн Монголын хөдөө аж ахуй дахь сонирхол ийм ажгуу. Хянган аймгийнхан Дорнод нутагт дэд бүтцийн том төсөл хэрэгжүүлэхээр санаархаж буй аж. Энэ талаар хожим хөндөх болно.
 
Т.Энхбат