sonin.mn

НҮБ. /NHK/. Өнгөрсөн 20 жилд 600 мянга гаруй хүн цаг агаараас үүдэлтэй гамшигт өртөн амиа алдсан байна гэж НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар мэдэгдэв.

 

Өнгөрсөн 20 жилд дэлхий дахинд болсон үеэр болон бусад цаг агаартай холбоотой 6500 орчим гамшгийн улмаас 606 мянга орчим хүн амиа алдсан байна гэж тус байгууллага тайландаа дурджээ.

Дээрх хүмүүсийн хагасаас илүү нь БНХАУ, Энэтхэг, Бангладеш болон Азийн бусад оронд амиа алдсан байна. Мөн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлын хэмжээ 1.89 триллион доллар хүрчээ.

2005-2014 оны хооронд өмнөх 10 жилийнхээс 14 хувиар илүү цаг агаараас үүдэлтэй гамшиг тохиолдсон байна.

Цаг агаараас үүдэлтэй гамшиг их гарах болсон нь дэлхийн дулаарал болон далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой гэж НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ажилтан тайлбарлав.

Удахгүй Парис хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын бага хурлын үеэр хэлэлцээр байгуулна гэдэгт найдаж байгаа тэрбээр илэрхийлээд, ингэснээр гамшгийн улмаас үүсэх хор хохирлыг эрс бууруулах юм гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг