sonin.mn

ШУТИС-ҮТДС-ийг Интэрьер дизайнер мэргэжлээр төгссөн залуусын Монголын Тайпограф, Бид Монгол агуулга бүлгэмийнхэн өнөөдөр Чингисийн талбайн зүүн буланд “Бадрангуй бай ” гэсэн үгийг цасан дээр урнаар бичжээ.

Тайпограф буюу Typography нь график дизайны үндсэн элементүүдийн нэг юм. Түүнчлэн энэ чиглэлийн уран бүтээлчид өөрсдийгөө үг үсгээр урлаачид буюу Typo-chid /Тайпочид/ хэмээдэг байна.

Энэ урлаг нь эртний Грекээс үүсэлтэй бөгөөд бичгийн фонт, загвар, хэлбэр хэмжээ, өнгөөр техникийн тоглолт хийн орчин үеийн барилга байгууламж, сурталчилгааны хуудас, номын хавтас зэргийн хаяг, бичгийг урладаг аж.  

Ж.Болор

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг