sonin.mn

МОСКВА. /Sputnik/. Одоо Өмнөд Суданд 7.5 сая хүн хүнсний хомсдолд ороод байгаа бөгөөд тэдэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдэгдэв.

 

Өмнөд Суданы Засгийн газар болон сөрөг хүчин хооронд хоёр жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Африкийн зүүн хойд нутагт орших тус улсын бүх муж хумхаа өвчний тархалтад нэрвэгдээд байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.

Өмнөд Суданд болж буй үер, ган гачиг, шилжилт хөдөлгөөний улмаас тус улсын хүнсний үйлдвэрлэл эрс буурсан гэж Европын Комиссын Хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгааллын байгууллага мэдэгджээ.

Энэ жилийн хамгийн эмзэг улсаар тодроод байгаа Өмнөд Суданд эрүүл мэнд, цэвэр ус, ариун цэвэр болон орогнох газар зэрэг хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байна.

Байгалийн гамшиг, халдварт өвчний тархалтаас гадна хэдэн арван жил үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Өмнөд Судан Улсын иргэд их зовж шаналж байна. Тус улс дэлхийн хамгийн залуу бөгөөд буурай хөгжилтэй орнуудын нэг юм.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг